Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/01812

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингэсийн өргөн чөлөө гудамж, Скайтел плаза байранд байрлах, “Скайтел” ХХК /РД:2576376/-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүргийн  8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9А байр, 54 тоотод оршин суух, Боржигон овогтой Чулуундоржын Бямбадалай /РД:ЧЙ72051318/-д холбогдох 215,171 төгрөг гаргуулахыг хүссэн “Скайтел” ХХК-ийн  нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:”Ч.Бямбадалай нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2015 оны 02 сарын 16-ны өдөр дараа төлбөрт postpaid vip-40K үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 90101033 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Ч.Бямбадалай нь гэрээний үүргээ үл биелүүлж 90101033 дугаарын 2015 оны 07 сарын байдлаарх төлбөр 261,171 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 7.1.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Ч.Бямбадалайд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ч.Бямбадалайгаас төлбөрийн үлдэгдэл болох 261,171 төгрөг үүнээс гэрээний 7.1.2-д заасны дагуу барьцаа 50,000 төгрөгийг хасч  үлдэгдэл 211,171 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг нийт 215,171 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Бямбадалай нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.Бямбадалай Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 215,171 төгрөгийг төлөх нь үнэн болно. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Скайтел”  ХХК нь Ч.Бямбадалайд холбогдуулан 215,171 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Бямбадалай нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 215,171 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон