| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2021/00042/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/10 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Бадам, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Дулам, Улсын яллагч Н.Бадам, Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Төлег овогт Батаагийн *******д холбогдох 2233000050008 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1. Монгол улсын иргэн, 2000 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Орхон сум Бэлэндалай 2 дугаар баг, Ажинт гэх газар оршин суух, Төлег овогт Б-а Б-н /РД:МЙ-/, Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч Б.Б-н нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Доржпүрэвтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, биед нь халдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт баруун хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б-н нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Доржпүрэвтэй тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт баруун хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх гэж Шар хөтлөөс хөдөөгөөс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирсэн. Тэгээд *******, Золбаяр, ******* нартай 4 сав 2,5 литрийн пиво уусан. Тэгээд эмнэлгийн гадаа эхнэр хүүхдээ хүргэж өгч байсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй тасраад ухаанаа алдчихсан байсан. Орой гэртээ сэрсэн чинь манай эхнэр уйлчихсан байж байсан. Тэгээд хөдөөгөөс Сайхан сумын эмнэлэг дээр ирж 4 оёдол тавиулсан. Намайг ******* зодож хамт явж байсан *******, Золбаяр нар салгасан байсан. Би тухайн үед юунаас болоод хэрүүл зодоон 2 болсон талаар огт мэдэхгүй байгаа. Тухайн үед миний баруун хөмсөг язарсан, нүүр, 2 нүд хавдаж хөхөрсөн байсан өөр гэмтэл байгаагүй. Одоо надад учирсан гэмтлүүд бүгд эдгэрсэн өвдөж зовуурилах зүйл байхгүй. ******* нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, 2.Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:"...Машин засварын газар очоод байж байхад Доржоо ах эхлээд зүгээр суугаад яах вэ хэдүүлээ нэг пиво ууя гэж хэлээд *******аар 1 том 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авхуулж дахиж 2 том 2,5 литрийн Боргио нэртэй пиво аваад уусан. Засварын газраас машинаа гаргаад жимстэй хорооллын дэлгүүрээс дахин 1 том 2.5 литрийн боргио нэртэй пиво аваад ******* ахын эхнэрийг гэрт нь буулгаад төв ороод Доржпүрэв ахын эхнэр хүүхдийг 3 дугаар байрнаас аваад эмнэлэг орж үзүүлсэн. Тэр хооронд эмнэлгийн гадаа 1 пиво уусан. Тухайн үед Доржпүрэв ах намайг чи адуу өвөлжөөн дээрээсээ хөөлөө өвс идүүлсэнгүй гээд агсраад дайраад байсан. Бид нар эхнэрийг нь авахаар Сайхан сум 2 дугаар баг 18 дугаар байрны ард машин зам дээр очсон. Тэгсэн чинь Доржоо ах намайг баян айлын хүргэн болчхоод их зантай болжээ. Хүний адуу мал хөөгөөд овоо болж дээ гээд байсан. Намайг байнга л янз бүрээр хэлээд над руу дайраад байхаар нь ******* машины урд сандал дээр сууж байгаад эргэж хараад Доржоо ахаа одоо больчих жоохон юм уучхаад яагаад агсраад байдаг юм. Та чимээгүй болооч дээ гэж хэлсэн. Доржоо ах *******ыг чи муу бацаан намайг хүндэлсэнгүй чиний ногоон Пүрэвээ ах чинь намайг хүндэлдэг гэж хэлээд ардаас нь *******ыг Доржоо ах 2 гараараа боогоод авсан. Тэгэхээр нь ******* гарыг нь салгаад эргэж хараад яагаад байгаа юм бэ та гэж хэлсэн чинь Доржоо ах нүүрний шанаа хэсэг болон цээж хэсэг рүү нь 5-6 удаа цохисон. Тэгээд ******* машинаас буугаад Доржпүрэв ахын машины хаалгыг онгойлгоод татаж гаргаад тонгорч унагаагаад нүүр лүү нь 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би Доржпүрэв ахыг машинд өргөж суулгаад Жимстэй хороолол ороод ******* ахын гадаа нүүрийг нь угаалгахад баруун нүдний дээд хөмсөг нь сэтэрсэн цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/, 3.Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 22 дугаар байранд хүнтэй уулзаад 18 дугаар байрны ард зам дээр зогсож Доржоогийн эхнэр болон найзынхаа эхнэрийг хүлээсэн. Тэгсэн чинь Доржпүрэв нь Золбаяртай чи манай адууг хөөсөн гээд үг хаяад байсан. Би сайн ойлгоогүй. Тэгсэн чинь Доржоо *******ыг чиний ах намайг хүндэлдэг чи намайг хүндэлсэнгүй. Би чамайг ахын чинь нүдэн дээр зодно гээд маргалдаад байсан. Доржпүрэв шууд *******ы хойноос 2 гараараа боосон. *******ы хүзүүг Доржоо боогоод байхаар нь Золбаяр бид хоёр Доржоог салгасан чинь Доржоо *******ыг 1-2 удаа цохисон. ******* машинаас буугаад Доржоо бас машинаас буугаад явахаар нь би машинаа унтраагаад ардаас нь буусан чинь тэр хоёр зодолдож байсан. Намайг машинаас буугаад очоод салгахад ******* нь Доржпүрэвийн нүүрэн тус газар нь 1 удаа хөлөөрөө өшиглөж байхыг нь харсан. Тэгээд манай гэрийн гадаа очоод би гэрээсээ ус гаргаж ирээд нүүрийг нь угаалгасан. Тэгээд цус нь тогтохгүй байсан. Доржоогийн баруун нүдний дээд хөмсөг нь задарсан байсан...” гэх мэдүүлэг /ххийн 8-р хуудас/, 4.Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 12 сарын 20 дын үед манай охин Маралмаа, хүргэн Доржпүрэв нар Сэлэнгэ аймгийн сайхан сум руу хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр өглөөний 9-10 цагийн үед явсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байх үед ирсэн. Хөтлөөс ирээд манай гэрт оролгүй шууд өөрийнхөө гэртээ орсон байсан. Тэгээд манай 2 жоохон хүүхэд гэрт нь ороод эргэж ирээд Доржпүрэв ах хүнд зодуулчихсан байна гэхээр нь би гэрт нь орсон чинь Доржпүрэвийн баруун хөмсөгний дээр нэлээн TOM язарсан цус их гарч байсан бөгөөд цус нь тогтохгүй болохоор нь би буцаагаад Сайхан сумын Төв рүү авч яваад эмнэлэг дээр очиж 4 оёдол тавиулсан юм. Доржпүрэв найзуудтайгаа пиво уугаад тасарчихсан байна. Хэнд зодуулснаа санахгүй байна гээд байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/, 5.Гэрч С.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Доржпүрэвийн гэрт очиход Хөтөл орж архи ууж байгаад *******д зодуулсан байсан ба Доржпүрэвийн нүүр нь хавдсан байсан. Өөрөө хэлэхдээ би архи уугаад амнаасаа болоод ногоон цагаан, ядуу гуйлагчнаар нь дуудаж байгаад зодуулчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/, 3 6.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 59 дугаартай: 1. Т.Д-н биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт баруун хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно гэх дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/, 8.Шүүгдэгч Б.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Т.Д-в бид 2 хөдөөнөөс орж ирээд таараад 3 пиво уусан. Жоохон архи уугаад согтоод хоорондоо маргалдсаны улмаас зодоон хийсэн. Намайг цохиод, боогоод байхаар нь машинаас гаргаад 2,3 удаа өшиглөсөн. Тэгээд хөмсгөө оёулаад Дархан явсан гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Хохирогчийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, тархи доргилт баруун хөмсгөнд шарх, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б. Б-ы хохирогчийн нүүрэн тус газар өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Б-н нь Д.Д-н биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм. Прокуророос *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүгдэгч Б.Б-н нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 4 Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төлег овогт Б-н Б-г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 450,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Б.Б-н төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг Б.Б-д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА