| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02002/И |
| Дугаар | 102/ШШ2017/01751 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2017/01751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн наран, 9 дүгээр гудамж, 215 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, Бэсүд ургийн овогтой Мухарын Өлзий /РД:ДМ57042814/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Өлзийгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Өлзий нь 1975 оны 06 сарын 01-ээс 1978 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Ардын армийн 022 дугаар ангид цэргийн алба хаасан юм. Улмаар 1978 оны 09 сарын 01-аас 1995 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд малчин, тэжээлийн аж ахуйн усчин, тариачнаар ажилласан юм. Гэвч эдгээрийн талаар ямар ч баримтгүй болоод тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Учир нь намайг цэцэгт татагдахаас өмнө Өлзий гэдэггүй байсан бөгөөд цэрэгт очиход орос нэртэй байж болохгүй гээд нэрээ өөрчилж өөрийн Иванов гэх нэрийг Өлзий болгож өөрчилсөн. Тэр үед нэр өөрчилсөн боловч одоо төрсний гэрчилгээ бүгд Өлзий нэрээр гарч ирдэг. Нэр өөрчилсөн талаар ямар нэг баримт одохгүй байгаа. Мөн манай гэр шатсанаас ажиллаж байсан талаар бүх баримт бичиг устсан. Байгууллагад баримт байсан боловч мөн гал гарч бүх баримт шатсанаас одоо нэг ч баримтгүй болсон. Иймд баримт гаргах боломжгүй болоод байна. Манай ах дүү, ойр дотнын хүмүүс одоо ч намайг Иванов гэж дууддаг. Иймд дээрх хугацаанд цэргийн алба хаасан болон ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Өлзий нь 1975 оны 06 сарын 01-ээс 1978 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Ардын армийн 022 дугаар ангид цэргийн алба хаасныг, 1978 оны 09 сарын 01-аас 1995 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд малчин, тэжээлийн аж ахуйн усчин, тариачнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Өлзий 1975 оны 06 сарын 01-ээс 1978 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Ардын армийн 022 дугаар ангид цэргийн алба хаасан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэв.
Мухарын Ивановт гэж бичигдсэн 319429 дугаартай Цэргийн батлах нь Мухарын Өлзийд олгосон Цэргийн батлах мөн болох нь уг дэвтэрт овог “Мухар”, төрсөн он “1957 он” төрсөн газар “Говь-Алтай аймаг, Цогт сум” гэж бичсэн бичилт нь Мухарын Өлзийд олгосон төрсний гэрчилгээнд бичигдсэн бичилттэй таарч байгаагаар нотлогдож байна.
Монгол Улсын Батлан Хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 000005769 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаагаар Мухарын Иванов 1975 оны 06 сарын 01-ээс 1978 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Ардын армийн 022 дугаар ангид цэргийн алба хаасан болохыг нотолж байх тул дээрх хугацаанд Мухарын Өлзий цэргийн алба хаасан болох нь нотлогдож байна гэж үзэв.
М.Өлзий 1978 оны 09 сарын 01-аас 1995 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд малчин, тэжээлийн аж ахуйн усчин, тариачнаар ажиллаж байсан болох нь шүүхэд гэрч Ч.Наранхүү /РД:УС59031519/, Г.Наранцэцэг /РД:КЕ61093008/, Д.Янжмаа /РД:ДМ55080303/ нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр нотлогдож байна гэж үзлээ.
Иймд 1975 оны 06 сарын 01-ээс 1978 оны 06 сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын Ардын армийн 022 дугаар ангид цэргийн алба хаасныг, 1978 оны 09 сарын 01-аас 1995 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой тосгонд малчин, тэжээлийн аж ахуйн усчин, тариачнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: