Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

 

 

 

 

 

 

 

2022        03         04                                             2022/ШЦТ/86

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгиУ.йн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Г.Ц

Шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зэлмэ овогт У.Б холбогдох эрүүгийн 2221000000066 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 10-22 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл:  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 2 жил 7 сарын хорих ял шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Зэлмэ овогт ******* Борчулуун. /РД: ЖЮ01310613/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Улаан-Ар” гэх газарт хохирогч М.Цэндсүрэнг аав Ганбаатарыг нь зодсон гэх шалтгааны улмаас нүүр рүү нь гараараа цохиж “хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч У.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Аавыгаа өмөөрч зодсон. Хохирогчид учирсан хохирлыг маргааш төлж барагдуулна...” гэв.       

 

 Хохирогч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Тухайн үед *******ы аав нь манай хадам ээжтэй золгох гээд ирсэн. Шүүгдэгчийн аав нь намайг үг хэлээр доромжлоод байхаар нь олон хүний дэргэд ингээд яахав гээд баруун айл руу авч орсны дараа шүүгдэгчийн 2 ихэр дүү нь ахдаа аавыг нэг бүдүүн ах зодоод байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд удалгүй гэрийн гадаа машин ирээд машинаас шүүгдэгч ******* бууж ирсэн. ******* нь манай хүүгийн найз болохоор нь анзаараагүй байсан юм. Хүү минь араас нь очиход хашаад унагаасан байсан. Би яаж байгаа юм бэ гэхэд та манай аавыг зоддог хэн бэ гэсэн. Тэгээд тэр үед харанхуй байсан бөгөөд мөрнөөс бариад авах шиг болсон. Нэг мэдэхэд тас гээд манараад арагшаа саваад унахад хамраас цус гарч байсан. Гадаа нилээн удаан байж байгаад гэр рүүгээ ороход У.Б нь ахаа уучлаарай, ёстой муухай юм боллоо гэж хэлсэн. Би гэрээгээр хүний мал хардаг. Энэ асуудлаас болж төл мал авч чадахгүй хохирч үлдэж байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд 270,000 төгрөг гарсан, энэ мөнгийг нэхэмжилж байна. Цаашид хамарны хагалгаанд орох шаардлагатай гэж эмч хэлсэн. Тухайн үед нь зардлаа нэхэмжилнэ...” гэв.

 

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бат-Эрдэнэ руу дайраад түүнийг 2 удаа өшиглөж бид хоёр харилцан зодолдож маргалдсан. Үүнийг харсан Цэндсүрэн ах бид хоёрын дундуур орж намайг цохих гэж оролдоод байхаар нь би түүнийг түлхээд холдохгүй дайраад байхаар нь нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/

 

            Хохирогч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... 2022 оны 02 сарын 04-ний өдөр 17 цагийн орчим манай хөрш Ганбаа гэх залуу ирээд намайг хулгайч, гуйлгачин гэх мэтээр хэлсэн. Ганбаа их согтсон байсан. ...бид хоёр гараад баруун айл руу орох гээд явж байхад Ганбаа ах архи уусан байсан тул өөрөө газарт унасан. ...удалгүй манай гадаа машин ирсэн бөгөөд машинаас Ганбаа ахын том хүү бууж ирээд үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт цохиод чи миний эцгийг зодлоо гэж хэлсэн. Би цохиулаад газарт унасан бөгөөд миний хамраас цус гарсан. Тэгээд би босоод намайг цохисон залууд би юу гэж өөрийнхөө ах шиг хүнийг цохих вэ гэж хэлэхэд удалгүй тэр залуу уучлалт гуйгаад миний буруу гэж хэлсэн. Ингээд би аймгийн төв рүү эгчдээ хэлж эмнэлэгт хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07/

 

            Гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би шинийн гуравны өдөр өөрийн эзэмшлийн 03-85 ДОР улсын дугаартай машинтайгаа, 2 ихэр хүүгийн хамт гэрийн ойролцоох айлуудаар шинэлж яваад орой 19 цагийн үед найз Энхбаярын ээжтэй золгохоор очоод цуг байдаг хүргэн Цэндсүрэнгийн гэрээр мөн орсон. Би олон айлаар орж нэлээд уусан тул их согтсон. Зарим зүйлийг санахгүй байна. Би Цэндсүрэнгийнд ороод буруу, зөрүү зүйл ярьсан гэсэн. Гэхдээ юу ярьсан талаараа мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114 тоот дүгнэлтэд:

1. М.Цэндсүрэнгийн биед хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Хамар ясны хугарал, хамрын таславчны муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 18-19/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

            - Гэрч З.Алтанцэцэгийн  мэдүүлэг /хх-ийн 12/

            - Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13/

            - Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 120 тоот дүгнэлт /хх-ийн 22-23/

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 35-36/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

            - Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-48/

            - Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 49/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар баг “Улаан-Ар” гэх газарт хохирогч М.Цэндсүрэнг аав Ганбаатарыг нь зодсон гэх шалтгааны улмаас нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчын мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дотор буланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч М.Цэндсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Д.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 114  тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан шүүхээс Зэлмэ овогт ******* Борчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Цэндсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын 270,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна. Шүүгдэгч нь хохирогчид уг мөнгийг төлөөгүй байх тул шүүгдэгч

*******аас 270,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэндсүрэнд олгох, хохирогч М.Цэндсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зэлмэ овогт ******* Борчулууныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* Борчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******аас 270,000 /хоёр зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Цэндсүрэнд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА