Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

2022        03         11                                             2022/ШЦТ/91

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000036 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, танкийн техникч, жолооч мэргэжилтэй, АПУ ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар  баг Маршал хотхоны 76Г-33 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, Хатигин овогт ******* Хишигбаяр. /РД: ЛМ96100317/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Уурхайчны 11-07 тоотод иргэн *******хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар чихийг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Орой нь баарнаас найзынхаа гэр рүү явах замдаа Б.Баянбаатар, Баярхүү бас нэг найзтай нь таарсан. Тэр үед би нилээн согтуу байсан. Б.Баянбаатарын найз нь намайг хэл амаар доромжлоод  байхаар нь би түүнд хандаж танай найз намайг доромжлоод байна шүү гэж хэлэхэд чи юу гээд байгаа юм бэ гээд бид 2 барьцалдаж байгаад унасан. Тэгээд ах маань ирж салгахад би согтуу байсан болохоор ахдаа та намайг өмөөрч, хамгаалсангүй гэж уурласан. Гадаа ахтайгаа байж байгаад орж ирэхдээ шаралхаад айлгая гэсэн зорилгоор заазуур авч Б.Баянбаатарын цээж рүү тулгахад хохирогч намайг хавсрахад нь хамт унахдаа чихийг нь зүссэн...” гэв.

 

Хохирогч Б.Баянбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 10-нд шөнө 01 цагийн орчимд би өөрийн найз Баярхүү, зүс таних Баасанбаяр, Хишигбаяр, Өсөхбаяр, үл таних эмэгтэй нарын хамт Өсөхбаярын машинтай Хэрлэн сумын 11 дүгээр баг Уурхайчин хорооллын 11-07 тоотод буюу манай машинд сууж явсан эмэгтэйн гэрт очсон. Тухайн үед бүгд халамцуу байсан. Улмаар бид гэрт  нь ороод 0.75 литрийн шилтэй архийг хуваагаад ууж байхад Хишигбаяр гэх залуу манай найз Баярхүүд үг хаях маягийн зүйл яриад хар өнгийн бариултай хутга бариад чичээд байсан. Хажуугаар нь байсан хүмүүс хутгыг нь булааж авсан бөгөөд би Хишигбаярыг орон дээр түлхэж унагаасан. ... Хишигбаяр гэрт орж ирээд намайг буйдан дээр сууж байхад гэрийн зүүн хананд байсан шүүгээнээс хутга авах шиг болсныг би хараад хажуу тийшээ бултах гэхэд миний зүүн чихийг заазуураар тасалсан. Ингээд бид нар эмнэлэг явсан. ...миний зүүн чих тасарч унах дөхсөн бөгөөд эмч 20 оёдол тавьсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

            Гэрч П.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэдний гэрт нь орох үед л Хишигбаяр гэх залуу гартаа хутга бариад над руу чиглүүлээд зогсож байсан. Энэ үед надтай танилцсан эмэгтэй түүнийг болиулж хутгыг нь авсан. Үүний дараа бид хэд нэг шил архи задалж уусан бөгөөд ууж байх явцад Хишигбаяр гэх залуу дахин хутга бариад надад хандаж би чамайг  шаачих уу гэж асуухаар нь би өөрөө мэдэхгүй юу даа гэж хэлсэн. Ингээд түүний ах Баасанбаяр нь барьж байсан хутгыг нь авч зүгээр бай гэж хэлээд больцгоосон. ...удалгүй Хишигбаяр гэх дүү нь гаднаас орж ирээд  гэрийн гал тогооны шүүгээнээс заазуур авч манай найз Баянбаатар руу шууд дайрсан. Дайраад ирэхдээ манай найз Баянбаатарын дээр дарж хамт ойчсон. Би шууд очоод заазууртай гарыг нь бариад Хишигбаяр гэх залуугаас гуйж байж заазуурыг нь авсан. Ингээд Баянбаатарыг харахад түүний зүүн чих зүсэгдсэн байдалтай цус гарч байсан учир эмнэлгийн байгууллагад хандсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

            Гэрч Л.Баасанбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр арын 10-ны өдөр манай эмэгтэй найзын төрсөн өдөр болж тэдний гэрт Баянбаатар түүний 2 найз мөн манай дүү Хишигбаяр, Болорчимэг, Энх-Уянга нарын хамт очсон. ...Болорчимэгийн гэрт очоод бид хэд нэг шил цагаан архи уусан бөгөөд энэ явцад манай дүү Хишигбаяр нь Баянбаатартай хамт явж байсан Баярхүүтэй муудалцаад байсан бөгөөд бие биедээ халдаж зодолдоогүй байсан. Гэтэл Баянбаатар нь найз Баярхүүгээ өмөөрч босч ирээд Хишигбаярыг хавсарч унагах гэж оролдоод чадалгүй тэр 2 маргалдаж зууралдаад байхаар нь би салгаад гэрээс авч гараад битгий маргалдаад бай гэж хэлэхэд ойлголоо гэсэн. Тэгээд гэрт ороод байж байхад манай дүү Хишигбаяр миний араар гэнэт л Баянбаатар руу дайрсан бөгөөд тэр 2 зууралдаад газар өнхөрч босоод ирсэн. Босч ирэх үед Баянбаатарын зүүн чих нь зүсэгдсэн байдалтай цус гарч байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 73 тоот дүгнэлтэд:

            1. 3. Б.Баянбаатарын биед зүүн чихний дэлбэн, чихний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

            2. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.

            3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... гэжээ. /хх-ийн 20-21/

            -Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

            -Гэрч Л.Нарантунгалагын мэдүүлэг /хх-ийн 16/

            -Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/

            -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

            - *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 33/

            -Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 36-39/

            -Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41-53/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч Хатигин овогт ******* Хишигбаяр нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Уурхайчны 11-07 тоотод иргэн *******хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар чихийг нь зүсэж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэн, чихний ар хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Баянбаатар, гэрч П.Баярхүү, Л.Баасанбаяр, Л.Нарантунгалаг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 73 тоот “Б.Баянбаатарын биед зүүн чихний дэлбэн, чихний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд уусгагдсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Хосбаяраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Баянбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “шүүгдэгчээс эмчилгээний зардалд 500,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

            Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Хатигин овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.  

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатигин овогт ******* Хишигбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* Хишигбаярыг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА