Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01744

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 3-120 тоотод оршин суух, Олхонууд овогтой, Баярсайханы Мөнхгэрэл /РД:УИ88122711/-д холбогдох 290,394.80 төгрөг гаргуулахыг хүссэн “Жи мобайл” ХХК-ийн  нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 22-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Баярсайхан овогтой Мөнхгэрэл нь 2014 оны 5 сарын 23-ны өдөр манай компанитай 170623 тоот зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан юм. Уг гэрээнд IPHONE 5s маркийн 1,500,000 төгрөгийн үнэтэй гар утсыг 98602700 дугаарын хамт 2 жилийн хугацаанд тасралтгүй ашиглаж, 1 сард гар утасны төлбөрт 43,750 төгрөг, дараа төлбөрт дугаарын сарын суурь хураамжид 30,000 төгрөг, нийт 73,750 төгрөгийг төлөх нөхцөлөөр байгуулсан. Б Мөнхгэрэл нь уг гэрээг байгуулахдаа утасны урьдчилгаа төлбөрт 450,000 төгрөгийг төлсөн ба нийт 20 сарын төлөлт хийсэн боловч сүүлийн 4 сарын гар утасны төлбөрт 175,000 төгрөг, ярианы төлбөр 68,596.53 төгрөг, нийт 243,596.53 төгрөгийг төлөлгүй  гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймээс Б.Мөнхгэрэлтэй байгуулсан зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчдэд дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг цуцалж, гар утас болон ярианы үлдэгдэл төлбөрөөс барьцаа төлбөрт байршуулсан 50,000 төгрөгийг хасч болох 193,596.53 төгрөг,  гэрээний 5.4-т заасны дагуу хоног тутмын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги болох 96,798.27 төгрөг, нийт 290,394.80 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Мөнхгэрэл нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Мөнхгэрэл миний бие  “Жи мобайл” ХХК-ийн 290,384 төгрөгийн нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл”  ХХК нь Б.Мөнхгэрэлд холбогдуулан 290,394.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхгэрэл нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 290,394.80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: