| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/00011/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/11 |
| Огноо | 2022-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ундрах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Дулам, Улсын яллагч Г.Ундрах, Шүүгдэгч А.О-р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эрхий мэргэн овогт Алтанцоожийн Одбаярт холбогдох 2233000180014 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч, “Хос богинот” уурхайд жолооч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Орхон сум, Бэлэндалай 2 дугаар баг хаягт оршин суух, Эрхий мэргэн овогт А-н О-р /РД:МЙ-/, Үйлдсэн хэргийн талаар Шүүгдэгч А.О-р нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн 42 дугаар зөрлөгт 09 настай У.Хүсэлбаярыг тугал уналаа гэх шалтгаанаар өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу, бугуйнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.О-р нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн 42 дугаар зөрлөгт 09 настай У.Хүсэлбаярыг тугал уналаа гэх шалтгаанаар өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу, буйнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 1.Насанд хүрээгүй хохирогч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай найз болох Алдрай, Баялаг нарын хамт Орхон сумын Бэлэндалай 2 дугаар багийн нутаг 42 дугаар зөрлөгт байрлах А.Одбаярын хашаанд тоглож байтал Алдрай А.Одбаярын тугалыг унаж тоглоод байж байтал А.Одбаяр гарч ирээд яах гэж тугал унаад байгаа юм бэ гээд Алдрай, Баялаг бид 3-ыг өшиглөсөн , тэгтэл миний зүүн гар руу өшиглөж миний гарыг гэмтээсэн. Тухайн үед А.О-р архи уугаагүй эрүүл байсан. Тухайн тугалууд Одбаярын тугал байсан юм. Миний гар одоо өвдөж байна. Би шүүхийн шинжилгээний албаны эмчид 2 үзүүлнэ надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, 2.Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний хүү У.Хүслэнбаярыг манай хадам ээжийн дүү болох А.Одбаяр нь өшиглөж гарын гэмтээсэн байсан тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. А.О-р бид хоёрын дунд хувийн таарамжгүй харьцаа байгаагүй. Миний хүү У.Хүслэнбаярыг тугал унасан гээд А.О-р цохиж зодсон гэсэн. Тухайн үед А.О-р архи уугаагүй эрүүл байсан. А.О-р дуу муутай хүн, тухайн өдөр ямар ааш хөдөлсөн юм бол мэдэхгүй. А.О-р өөрөө хүүхэдтэй. Миний хүү У.Хүслэнбаярын гар одоо гайгүй болсон зовиргүй байна. Надад өөр нэмжхэлжярих зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, 3.Насанд хүрээгүй гэрч Э.Баялаг-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:"... Би Хүслэнбаяр, Алдархишиг бид гурав Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар баг 42 дугаар точигт Должинсүрэн эмээгийн хашаанд тугал унаад тоглож байсан чинь Одбаяр ах битгий тугал унаад бай гээд бид гурвыг өшиглөсөн юм. Миний гуя руу өшиглөсөн, Апдархишигийн хөл рүү, Хүслэнбаярын гэдэс орчим руу нь өшиглөсөн чинь Хүслэнбаяр гараараа хаагаад гараа өшиглүүлчихсэн юм. Тэгээд Хүслэнбаяр гэртээ, Алдар бид хоёр эмээгийнд харьсан юм. Гарт нь ямар гэмтэл учирсан хараагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй хөхөрсөн, хавдсан зүйл байгаагүй. Бид гурвыг нэг нэг удаа л өшиглөсөн. Архи уугаагүй эрүүл байсан. Түрийтэй хар ажлын нормын гуталтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, 4. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн №136 дугаартай дүгнэлтэд: 1. У.Хүслэнбаярын биед зүүн гарын шуу, бугуйнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. У.Хүслэнбаярын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.У.Хүслэнбаярын биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 14-р хуудас/, 5.Шүүгдэгч А.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр манай хашаанд тэжээж байгаа тугалыг гурвуулаа унаад байсан. Би харчхаад боль, битгий тугал унаад бай гэж хэлчхээд буцаад орсон. За гэж гарч яваад дахиж ирээд тугал унаад байхаар нь гарч ирээд гурвууланг нь нэг нэг өшиглөсөн гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ. Хохирогчийн биед учирсан зүүн гарын шуу, бугуйнд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч А.О-н хохирогчийг өшиглөсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч А.О-р нь бага насны У.Хүслэнбаярын биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдсан эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэмт үйлдэл юм. Эрүүгийн хуульд “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй 3 хүнийг ойлгоно гэжээ. Хохирогч У.Хүслэнбаяр нь 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг гарах өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр 09 нас 08 сар 03 хоногтой байсан нь түүний төрсний гэрчилгээ, нас тоолсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 63, 67-рт/ Иймд шүүхээс шүүгдэгч А.О-г бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна. Прокуророос А.Одбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцжээ. Шүүгдэгч А.О-р нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Иргэний нэхэмжлэлийн хувьд: Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болно. Эрүүгийн хариуцлагын талаар : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан болно. Шүүгдэгч А.О-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрхий мэргэн овогт А-н О-г хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 450,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор А.О-р төлж барагдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг А.О-т мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА