| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01444/И |
| Дугаар | 102/ШШ2017/01738 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2017/01738
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Усан сангийн 4 дүгээр гудамж, 50 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, Амар ургийн овогтой Батгэрэлийн Ундрах /РД:ХК86022509/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 18 дугаар байрны 16 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, Олгонууд ургийн овогтой Чогийдамбын Отгонпүрэв /РД:ЧР86042418/-д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 4,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ундрах, хариуцагч Ч.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Отгонпүрэвтэй 2006 оны 01 сарын 08-ны өдөр гэр бүл болсон. Тухайн үед Ч.Отгонпүрэв нь Цагдаагийн академид сурдаг байсан бөгөөд өлөө 6 цагт гэрээсээ гараад шөнө 4 цагт ирдэг байсан. Бидний дундаас 2006 оны 09 сарын 07-ны өдөр охин О.Анужин төрсөн. Одоо 10 настай миний асрамжид байдаг. Ч.Отгонпүрэв нь өөр хүнтэй явдаг байсныг мэдээд энэ талаар эцэг эхэд нь хэлж, хүлээж үзсэн охин бид хоёр дээр ирээгүй. Бид тусдаа амьдраад 10 жил болж байна. Би охин О.Анужинг ганцаараа өгсөж, идэх хоол, хувцас, сургалтын төлбөр зардлыг нь төлж байна. Охин маань 2012 оноос Хулан сургалтын төвд уран нугаралтаар 5 жил тасралтгүй хичээллэж байна. Сургалтын төлбөр сард 120,000 төгрөг төлж байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан тул охин О.Анужинд сургаж хүмүүжүүлэхэд адил үүрэг хүлээх ёстой гэж үзэж байна. Ч.Отгонпүрэв одоо өөр хүнтэй гэр бүл болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин О.Анужинг өөрийн асрамжид авна. Хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг эцгээс нь гаргуулна. Хүүхдийн сургалтын төлбөр 4,080,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч Ч.Отгонпүрэв өвчтэй байгаа болохоор 4,080,000 төгрөг гаргуулахаас татгалзаж байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Ч.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Отгонпүрэвийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Учир нь Ч.Отгонпүрэв нь ялтас эсийн дутагдал, шалтгаан тодорхойгүй таргалалт 2 дугаар хэвшиж гэсэн оноштойгоор орон нутагт ардын эмчилгээ хийлгэж байгаа. Одоо 190 кг жинтэй, хүний туслалцаагүй өөрөө явахад хүнд байна. Эмчилгээгээ таслах боломжгүй байна. Гэрлэгчид тусдаа амьдраад 10 жил болж байна. Тэдний дундаас охин О.Анужин төрсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлах, охин О.Анужинг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэснийг зөвшөөрч байна. Одоогийн байдлаар ажил хийх боломжгүй байгаа. Эд хөрөнгийн мараан байхгүй. Гадаадад эмчилгээ хийлгэ гэсэн боловч санхүүгийн байдлаас болоод явж чадаагүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ундрах нь хариуцагч Ч.Отгонпүрэвт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, сургалтын зардал 4,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүүхдийн сургалтын төлбөр 4,080,000 төгрөг гаргуулах шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардагаа энэ хэмжээгээр багасгаж байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч Б.Ундрахын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Ундрах, хариуцагч Ч.Отгонпүрэв нар 2006 оны 01 сарын 08ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 08 сарын 30-ны өдөр хууль ёсоор бүртгүүлсэн болох нь тэдний Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрлэгчдийн дундаас 2006 оны 09 сарын 07-ны өдөр охин О.Анужин төрж, одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан О.Анужингийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Баянгол дүүргийн 40 дүгээр сургууль, “Хулан” спорт сургалтын төвийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид 2007 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид гэр бүлийн хамтын амьдрал хэвийн үргэлжлэх боломжгүй болсон тул эвлэрэх боломжгүй хэмээн тайлбарлажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.
Гэрлэгчид гэр бүлийн харьцаагаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэхгүй, эвлэрч амьдрах боломжгүй байгаа учир шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх нь үр дүнгүй гэж үзэж, нэхэмжлэгч Б.Ундрах, хариуцагч Ч.Отгонпүрэв нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ундрах нь “2006 оны 09 сарын 07-ны өдөр төрсөн охин О.Анужинг өөрийн асрамжид үлдээж, эцэг Ч.Отгонпүрэвээс хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэснийг хариуцагч Ч.Отгонпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн тул талууд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж, охин О.Анужинг эх Б.Ундрахын асрамжид үлдээж, эцэг Ч.Отгонпүрэвээс хуульд заасан хувь, хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй, маргаангүй гэснийг дурдав.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 51 дугаар тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзлээ.