| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00797/И |
| Дугаар | 102/ШШ2017/00772 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2017/00772
| 2017 оны 03 сарын 20 өдөр | Дугаар 102/ШШ2017/00772 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 41-153 тоот хаягт байрлах “Жиашидэ” ХХК-д /РД: 5392543/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 2 дугаар орц, 2 давхарт 62 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Болдын Бадам /РД: ЧМ79013008/-д холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,246,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б.Бадамтай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 97 тоот гэрээг байгуулж Баянгол дүүргийн 18 дугаар хороо Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байрны 2 дугаар орц 2 давхарын 62 тоот 63.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалсан бөгөөд гэрээний дагуу “Жиашидэ” ХХК-д нийт 76.512.000 төгрөгийг төлөх ёстой байсан болно. Үл хөдлөх эд хөрнгө захиалгаар барих тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар 1 м.кв талбайн үнийг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр тооцсон болно. “Жиашидэ” ХХК-ний зүгээс гэрээнд заасан орон сууц барих үүргийг зохих ёсоор, шударгаар хугацаанд нь бүрэн биелүүлж улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд Б.Бадам нь 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны урьдчилгаа төлбөр болох нийт үнийн дүнгийн 50 хувь буюу 38,256,000 /гучин найман сая хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөгийг төлсөнд маргахгүй болно. Захиалагч Б.Бадам нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 38,256,000 /гучин найман сая хоёр зуун тавин зургаан мянга/ төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Үл хөпөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээнд зааснаар улсын комисс хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор захиалагч нь үлдэгдэл төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ шударгаар биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт заасны дагуу захиалагч үүргээ биелүүлээгүй тохиоддолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой нийт үнийн 0.01 хувийн алданги гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу хууль болон гэрээнд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч “Жиашидэ" ХХК-ний зүгээс хариуцагч Б.Бадамд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус бичгээр үлдэгдэл төлбөрөө төлөх талаар хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй байна. Б.Бадам нь мэдэгдлийг хүлээн авлаа гэж гарын үсэг зурсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлийн хугацаа 2016 оны 05 дугаар сарын 31-нд дууссан болно. Иймд Б.Бадамаас үл хөдлөх хөрөнгө захиалгаар барих гэрээний үүргийн гүйцэтгэлд үлдэгдэл төлбөр болох 38,256,000 төгрөг, алданги 990,830 төгрөг, нийт 39,246,830 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь хариуцагч Б.Бадамд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,246,830 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ бид хоорондоо эвлэрээд асуудлаа шийдсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын тэмдэгтийн хураамжийг минь буцаан олгож өгнө үү хэмээн хүсэлт гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Бадамд холбогдох үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,246,830 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,184 төгрөгийн тал хувь болох 177,092 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 177,092 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жиашидэ” ХХК-д буцаан олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР