| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00514/И |
| Дугаар | 102/ШШ2017/00822 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00822
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00822 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Ариг банк” өөрийн байранд байрлах “Ариг банк” ХХК /РД: 2111683/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 8-0 тоот хаягт оршин суух, Тайж овогт Ганбадрахын Золзаяа /РД: МЮ89022692/-д
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29-8 байр, 0 тоот хаягт оршин суух, Шарайд овогт Эрдэнийн Нарангэрэл /РД: МЮ64122001/ нарт холбогдох
Санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,141,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Золзаяа, Э.Нарангэрэл нар нь 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15/62 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 15,725,000 төгрөгийн зээлийг санхүүгийн түрээсийн зориулалтаар 36 сарын хугацаатай жилийн 37,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар 2016 оны 03 дугаар сарын 22-ны байдлаар 14,210,487 төгрөгийн өртэй болоод байсан. Г.Золзаяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсан тул барьцаа хөрөнгө болох 01-45 УБН бүртгэлийн дугаартай, 2009 онд Япон улсад үйлдвэрлэгдэж, 2015 оны 01 дүгээр сарын 19-нд Монгол улсад импортлогдсон, ZVW301084626 тоот арлын дугаартай, цагаан өнгийн Тоуоtа Prius загварын автомашиныг 15/62 тоот барьцааны гэрээний 3.3-д заасны дагуу хураан авч, худалдан борлуулсан болно. Тээврийн хэрэгслийн төлбөрт 8,500,000 төгрөгийг хүлээн авч Г.Золзаяагийн зээлийн төлбөрийг төлсөн болно. Өнөөдрийн байдлаар Г.Золзаяа нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 5,710,487 төгрөгийн өртэй байгаа болно. Иймд 15/62 тоот гэрээний 4.2.2-д заасныг үндэслэн гэрээг цуцалж түрээслэгчээс санхүүгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5,321,747 төгрөг, санхүүгийн түрээсийн хүүний үлдэгдэл 388,739.96 төгрөг, нийт 5,710,487 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг тээврийн хэрэгсэл худалдан борлуулахтай холбогдон гарсан зардал 415,100, төгрөг нийт 6,141,087 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нар нь “Ариг Банк” ХХК-ны нэхэмжлэлийн шаарлага болох 6,141,087.55 (Зургаан сая нэг зуун дөчин нэгэн мянга наян долоон төгрөг тавин таван мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Хариуцагч Г.Золзаяа, Э.Нарангэрэл нар нь дээрх төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 341,171.54 төгрөгийг доорх графикийн дагуу төлж байхаар тохиролцов.
|
№ |
Төлбөрийн хэмжээ |
Төлбөрийн үлдэгдэл |
|
1 |
341,171.54 |
5,799,916.01 |
|
2 |
341,171.54 |
5,458,744.47 |
|
3 |
341,171.54 |
5,117,572.93 |
|
4 |
341,171.54 |
4,776,401.39 |
|
5 |
341,171.54 |
4,435,229.85 |
|
6 |
341,171.54 |
4,094,058.31 |
|
7 |
341,171.54 |
3,752,886.77 |
|
8 |
341,171.54 |
3,411,715.23 |
|
9 |
341,171.54 |
3,070,543.69 |
|
10 |
341,171.54 |
2,729,372.15 |
|
11 |
341,171.54 |
2,388,200.61 |
|
12 |
341,171.54 |
2,047,029.07 |
|
13 |
341,171.54 |
1,705,857.53 |
|
14 |
341,171.54 |
1,364,685.99 |
|
15 |
341,171.54 |
1,023,514.45 |
|
16 |
341,171.54 |
682,342.91 |
|
17 |
341,171.54 |
341,171.37 |
|
18 |
341,171.54 |
0.00 |
Дээрх төлбөрийн графикийн дагуу зээлийн төлбөрийг цаг хугацаанд нь хийж байхаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ариг банк” ХХК нь хариуцагч Г.Золзаяа, Э.Нарангэрэл нарт холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,141,087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох 6,141,087 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 341,171.54 төгрөгийг гарфикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ариг банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Золзаяа, Э.Нарангэрэл нарт холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,141,087 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох 6,141,087 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 18 сарын хугацаанд сар бүр 341,171.54 төгрөгийг гарфикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,208 төгрөгийн тал хувь болох 56,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Золзаяа, Э.Нарангэрэл нараас 56,604 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 56,604 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР