Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0217

 

А.Ч-ийн нэхэмжлэлтэй Дорноговь
аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч А.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу, А.Чийн нэхэмжлэлтэй Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТоДоРХоЙЛоХ нь:

Нэхэмжпэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хөдөө орон нутагт 20 гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан нь үнэн тул хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохыг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар шүүхэд гаргасан тайлбартаа: ...бага эмч А.Ч 2013 оны 04 дүгээр сард өндөр насны тэтгэвэрт гарсан бөгөөд улсад нийт 25 жил ажилласнаас Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 21 жил 6 сар ажилласан нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10/5337 дугаарын албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн 1.1.6 дахь заалтыг зөрчсөн... гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгч А.Ч-ийн,

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан гаргасан “Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохыг тус газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр ( үлдээхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч А.Ч давж заалдах гомдолдоо: ..Миний бие улсад 25 жил ажилласнаас Төрийн өмчийн Эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад 22 жил 10 сар тасралтгүй ажилласан. Эрүүл мэндийн байгууллагад 16 жил 4 сар ажиллахдаа хөдөө сумын эмнэлэгүүдэд ажиллаж байсан. Энэ нь хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, бусад ажилд орсон гарсан тушаал зэрэг бичгийн баримтаас тодорхой харагдана. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2-т эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг зохицуулсан ба уг зүйлд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан. Шүүх хурлын дараа Эрүүл мэндийн яамнаас ( хуулийн дагуу тэтгэмжийг төсөвт суулгаж өгөх гэсэн бичиг ирсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд:

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, захиргааны шинэ акт гаргахыг хариуцагч байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжпэгчээс “...би Төрийн өмчийн эрүүл мэндийн болон боловсролын байгууллагад нийт 23 жил ажилласан, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “...өрхийн эрүүл мэндийн төв, сум тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэгт 10 ба түүнээс жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн тэтгэвэрт гарахад 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг авах эрхтэй” гэсний дагуу ...хөдөө орон нутгийн эмнэлэгт 10 ба түүнээс жил ажилласан гэдгээрээ уг тэтгэмжийг авах эрхтэй” гэж, хариуцагчаас “...бага эмч А.Ч нь 2013 оны 04 дүгээр сард тэтгэвэрт гарсан бөгөөд улсад нийт 25 жил, үүнээс 15 жил 1 сар эмнэлэгт сувилагч, дүн бүртгэгч эмчээр, 6 жил 5 сар нь ясли, сургуульд нярав, дотуур байрны угаагчаар ажилласан байсан, мөнгөн тэтгэмж олгох хүмүүсийн нэрсийн жагсаалтанд нэр нь ирсэн боловч Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн

 

29.2, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1а/5337 дугаар албан бичгийн хавсралт “Эрүүл мэндийн тухай” хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэх зөвлөмжийн 1.1.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул тэтгэмжийг олгох боломжгүй...” гэж тус тус тайлбар гарган маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжпэгч А.Ч нь 1979 онд Анагаах уХы дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Манлай, Мандал-овоо сумдын их эмчийн салбарт сувилагч /хх-ийн 94-95/, 1984 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 8 жилийн сургуулийн дотуур байрны угаагч /хх-95-96/, 1987 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл мөн сумын их эмчийн салбарын харъяа Хүүхдийн яслид эрхлэгч, сувилагчаар /хх-22-23/, 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл сумын хүний их эмчийн салбарт сувилагчаар /хх-98-99/. 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл дүн бүртгэгчээр /хх-100, 21, 26/, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сумын Ясли, цэцэрлэгийн комбинатад аж ахуйн няраваар /хх-24-25/ тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Шүүх “Эрүүл мэндийн газар ...А.Чийг өндөр насны тэтгэвэрт гараагүй байхад урьдчилаад 2012 оны байдлаар улсад нийт 24 жил, үүнээс эмнэлэгт 24 жил ажилласныг 2013 оны төсвийн төсөлд тусган Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн... гэх хариуцагчийн тайлбарыг үнэлж, байгууллагын алдаатай судалгааг үндэслэн 2013 онд мөнгөн тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалтанд орсон...” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь, дээрх асуудлыг шалгаж, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн байгууллагад ажилласан хугацааг дахин нягтлан шалгах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч А.Ч нь 36 сарын тэтгэмж авах хүмүүсийн жагсаалтанд орсон /хх-59/, хөдөө эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байхад орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдсөн хугацааг ажилласан жилд оруулж тооцохоор Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн тул миний ажилласан хугацаа “25 жил гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа” гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Иймд захиргааны байгууллага эдгээр нөхцөл байдлыг тодруулж, Эрүүл мэндийн Яамнаас холбогдох тайлбар, судалгааг авч, орон тооны цомхотголоорөлөөлөгдсөн хугацаа нь ажилласан жилд тооцогдох эсэхийг нягтлан шалгах, нэхэмжлэгчид хэдэн сарын тэтгэмж өгөхийг шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргахыг хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт даалгахаар шийдвэрлэв.

 

ч

 

Нэхэмжпэгч /төрийн өмчийн байгууллагад/ “28 жил ажилласан” гэж ( тайлбарлаж байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт зааснаар дээрх бүх нөхцөл байдлыг тодруулж, дахин захиргааны акт гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТоГТооХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газарт даалгасугай" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.