| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00798/И |
| Дугаар | 102/ШШ2017/00823 |
| Огноо | 2017-03-23 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2017/00823
| 2017 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2017/00823 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот-17042, Хан-Уул дуүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 2712008/-ийн,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 36 Б байр 601 тоот хаягт оршин суух, Хардал овогт Цэрэнжавын Нарандэлгэр /РД: УП88112493/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 366 байр 601 тоот хаягт оршин суух, Чонос овогт Мэндсайханы Нарантуяа /РД: ГК91011701/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,879,970 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: NC/ЗГ62300 тоот хэрэглээний зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1,183,437 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 217,365 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 26,021 төгрөг нийт 1,426,823 төгрөг NC /ЗГ62301 тоот хэрэглээний зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 771,352 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 57,962 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,434 төгрөг, нийт 830,748 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 4,000 төгрөг нийт 2,261,571 төгрөг хариуцагч нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "Номин Карт” ББСБ нь 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр иргэн Ц.Нарандэлгэр, М.Нарантуяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,261,571 төгрөг хангуулахаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Нарандэлгэртэй 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөр эвлэрлийн гэрээ байгуулж харилцан тохиролцсон ба хариуцагч М.Нарантуяа нь одоогоор Монгол улсад байхгүй байгаа тул хариуцагч М.Нарантуяагаастатгалзсаныг хүлээн авна уу гэжээ.
Зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: “Зээлдэгч Ц.Нарандэлгэр, М.Нарантуяа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжилсэн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2,261,571 төгрөгийн хохирлыг доорх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд:
Төлбөрийн хуваарь
| № | Огноо | Төлөх дүн | Үлдэгдэл |
|
1 |
2017-02-16 |
|
2,261,571 |
| 2 | 2017-03-09 | 300,000 |
1,961,571 |
| 3 | 2017-03-31 | 400,000 |
1,561,571 |
| 4 | 2017-04-05 | 400,000 |
1,161,571 |
| 5 | 2017-04-30 | 500,000 |
661,571 |
| 6 | 2017-05-15 | 300,000 |
361,571 |
| 7 | 2017-05-31 | 361,571 | 0 |
Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно. Энэ гэрээ нь гэрээний 2-т заасан үүргээ Б тал хуваарийн дагуу бүрэн биелүүлснээр, төлбөр хохирлыг арилсанд тооцож, талууд эвлэрснийг гэрчилнэ. Гэрээний үүрэг бүрэн биелж, хохирол арилсан үед үндсэн гэрээний адил хэлбэрээр тооцоо нийлснээр дуусгавар болж, талууд эвлэрснийг гэрчилнэ. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй. Хэрэв Б тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх, албадан гүйцэтгүүлэхтэй холбоотой гарсан зардал, урамшуулал зэргийг нөхөн төлөх үүрэгтэй. Энэхүү эвлэрлийн гэрээг талууд, шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар, талуудыг шүүх хуралд биечлэн байлцуулалгүй шийдвэрлэхийг зөвшөөрсөн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Ц.Нарандэлгэр, М.Нарантуяа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,261,571 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгч Нэхэмжлэгч “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж нь хамтран хариуцагч М.Нарантуяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар татгалзлыг баталж, хариуцагч М.Нарантуяад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд “Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,261,571 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 16-наас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тохиролцсон графикийн дагуу хуваан төлөхөөр тохиролцож” эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул уг гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэнээс гадна гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар Нэхэмжлэгч “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь Чонос овогт Мэндсайханы Нарантуяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Нарандэлгэрт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,879,970 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,261,571 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 16-наас 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тохиролцсон графикийн дагуу хуваан төлөхөөр тохиролцов. Үүнд:
| № | Огноо | Төлөх дүн | Үлдэгдэл |
|
1 |
2017-02-16 |
|
2,261,571 |
| 2 | 2017-03-09 | 300,000 |
1,961,571 |
| 3 | 2017-03-31 | 400,000 |
1,561,571 |
| 4 | 2017-04-05 | 400,000 |
1,161,571 |
| 5 | 2017-04-30 | 500,000 |
661,571 |
| 6 | 2017-05-15 | 300,000 |
361,571 |
| 7 | 2017-05-31 | 361,571 | 0 |
хэмээн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,136 төгрөгийн тал хувь болох 25,568 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 25,568 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 25,568 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Номин карт” банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР