Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/00824

 

 

 

2017 оны 03 сарын 23 өдөр

   Дугаар 102/ШШ2017/00824

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, ЭТНО, “Пийс таур” барилга, 7 дугаар давхар, 705 тоот хаягт байрлах, “Вишнфанд” Банк бус санхүүгийн байгууллага /РД: 2823624/ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, 43-23 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Түвшинбаярын Мягмарсүрэн /РД: ЧК83041269/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 632,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Түвшинбаяр овогтой Мягмарсүрэн нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагын Улаанбаатар-3 салбараас 10529516 тоот зээлийн гэрээ байгуулан 1,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, 12 сарын хугацаатай сарын 3,0 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 08 дугаар сарын 31-нээс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Зээлдэгч Т.Мягмарсүрэн нь үндсэн зээл 525,800 үндсэн зээлийн хүү нь 92,600, торгууль 3,050 төгрөг, нотариатын хөлс 11,500 нийт 632,950 төгрөгийн төлбөртэй байна. Зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Т.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 632,950 төгрөгийг би өөрийн боломжоор төлнө. “ВишнФанд” Банк бус санхүүгийн байгууллагатай маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага ХХК нь хариуцагч Т.Мягмарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 632,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Мягмарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 632,950 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага ХХК –ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Мягмарсүрэн холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 632,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 632,950 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19,638 төгрөгийн тал хувь болох 9,819 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9,819 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч төлөх 9,819 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           М.МӨНХТӨР