| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/00550/И |
| Дугаар | 102/ШШ2017/00841 |
| Огноо | 2017-03-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/00841
| 2017 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/00841 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Мах импексийн зүүн урд өөрийн байран байрлах, “Ухаат боржигон” ХХК /РД: 5149193/-д холбогдох
Дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 31,107,223 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, төрийг төлөөлж Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар, нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ухаат боржигон” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1,17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 20,738,149 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 3 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2-т заасан заалтын дагуу “Ухаат боржигон” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 20,738,149 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 10,369,074 төгрөг, бүгд 31,107,223 төгрөгийг “Ухаат боржигон” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс хариуцагч талтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэмбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрч байгаатай холбоотой тайлбар байхгүй, эвлэрлийг дэмжиж байна гэв.
Зохигчид шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэгч нь нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 31,107,223 төгрөгийн 10,367,223 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын 10,740,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч тал алдангиасаа татгалзахаар болсон. Үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг хариуцагч нь дараах байдлаар нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцов. Үүнд: 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь алданги болох 10,367,223 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг тус гэрээний 3 дахь хэсэгт заасан нөхцлөөр төлүүлж авахаар харилцан тохиролцов ”гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Ухаат боржигон” ХХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл 31,107,223 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд “Нэхэмжлэгч нь нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 31,107,223 төгрөгийн 10,367,223 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын 10,740,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан. Нэхэмжлэгч тал алдангиасаа татгалзаж, Үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг хариуцагч нь дараах байдлаар нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Үүнд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулж, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг тус гэрээний 3 дахь хэсэгт заасан нөхцлөөр төлүүлж авахаар харилцан тохиролцож” эвлэрсэн нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон тэдний шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ухаат боржигон” ХХК-д холбогдох иргэний хэргийн зохигчид “Нэхэмжлэгч нь нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлага болох 31,107,223 төгрөгийн 10,367,223 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын 10,740,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулсан. Нэхэмжлэгч тал алдангиасаа татгалзаж, Үлдэгдэл болох 10,000,000 төгрөгийг хариуцагч нь дараах байдлаар нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон. Үүнд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 3,500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулж авахаар харилцан тохиролцож” эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР