Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

 

 

 

 

 

  2022        02          08                                  2022/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр;

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явагдсан;

 

Шүүх: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх;

Даргалагч шүүгч: С.Оюунчимэг;

Улсын яллагч: Г.Түвшинбаяр;

Шүүгдэгч: Ч.М-;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дуламрагчаа;

 

            Хэргийн дугаар: 2109018070081;

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ... Их Сургуулийн сувилахуйн ухааны 1 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт Хэнтийн аймгийн ... тоотод бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ч.М- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... Их Сургуулийн 3 давхрын 306 тоот өрөөнд итгэмжлэн хариуцуулсан хохирогч Н.Б-ын эзэмшлийн эд хөрөнгө болох Айфоне 8 плас маркийн гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж, бусдад 725.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт сэлт, мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ээжтэйгээ амьдардаг бөгөөд ээжийн эм дууссан тул  гар утсыг нь зарсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Б-ын мэдүүлэг / хх 15-16 /, гэрч С.Т-ийн мэдүүлэг / хх 20 /, гэрч Б.Н-ийн мэдүүлэг / хх 24 /, “Дамно” ХХК-ний СБ2-21-1048 дугаартай тайлан / хх 31-32 /, яллагдагч Ч.М-ийн мэдүүлэг / хх 6-7 /, шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 41 дэх тал /, ... их сургуулийн тодорхойлолт / хх 43-44 /, хохирол төлсөн баримт / хх 48 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.М- нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... Их Сургуулийн 3 давхрын 306 тоот өрөөнд итгэмжлэн хариуцуулсан хохирогч Н.Б-ын эзэмшлийн эд хөрөнгө болох Айфоне 8 плас маркийн гар утсыг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр зарж борлуулан завшиж, бусдад 725.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 11 дэх тал /

 

Хохирогч Н.Б- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Би өчигдөр 13-15 цагийн хороонд ангидаа байхад ангийн хүүхдүүд бичлэг хийхээр болж би Ч.М-д гар утсаа өгсөн. Тэгээд Ч.М-с утсаа асуухад “Ширээн дээр чинь тавьлаа шүү” гэхээр нь ангийн охины утсаар өөрийнхөө дугаар руу залгахад хоёр удаа дуудаад холбогдох боломжгүй болсон гэжээ. / хавтаст хэргийн 15-16 дахь тал /

 

Гэрч С.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай анги 10 орчим хүүхэдтэй. Бид нар нэг чалленжид орох гээд Н.Б-ын эзэмшлийн Айфоне 8 плас маркийн гар утсаар Ч.М- бичлэг хийхээр болсон гэжээ. / хавтаст хэргийн 20 дахь тал /

Гэрч Б.Н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ч.М-тай сургууль дээр очиж уулзахад “Нэг утас олоод” гэж хэлсэн. Айфоне 8 плас маркийн гар утас байсан. Тэгээд бид 2 Хархорингийн орчим үл таних хүнд 650.000 төгрөгөөр зарсан гэжээ. / хавтаст хэргийн 24 дэх тал /

 

Гэрч Н.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Ч.М- нь миний бага охин. Аливаа зүйлд идэвхи санаачилгатай юмны түрүүнд манлайлж явж байдаг. Би 2018 оноос хойш цусны хорт хавдар гэсэн оношоор эмчилгээ хийлгэж байгаа. Намайг өвчтэй эмнэлэгт байхад ажил төрөл хийгээд миний эмчилгээнд их нэмэр болдог байсан гэжээ. / хавтаст хэргийн 28 дахь тал /

 

“Дамно” ХХК-ний СБ2-21-1048 дугаартай тайланд “...Айфоне 8 плас маркийн гар утсыг 725.000” төгрөгөөр үнэлжээ. / хавтаст хэргийн 31-32 дахь /

 

Шүүгдэгч Ц.Д-аас 2021 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 6-7 /

 

Яллагдагч Ч.М- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: “...Манай ангийн нэг хүүхэд фэйсбүүк чалленжид нэгдэх гээд бэлдэж байгаад бичлэг хийж үзэхээр болж Н.Б-ын гар утсаар бичлэг хийчих гээд надад өгсөн. Бичлэг хийхээ больж Н.Б-ын гар утсыг ширээн дээр тавьсан байхаар нь би дууг нь хаагаад халаасандаа хийчихсэн. Тэгээд орой Хархорингийн тэнд 650.000 төгрөгөөр зарсан. Одоо хохирлыг бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх / хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас / мэдүүлэг зэргээр мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.М-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.М-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Прокуророос шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ч.М-д ял шийтгэл оногдуулахад анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Ч.М- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Н.Б-д учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, өвчтэй эхийнхээ хамт амдардаг бөгөөд түүний эмчилгээнд мөнгийг хэрэглэсэн болохоо мэдүүлсэн, сургуульд сурдаг, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах буюу Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах ял оногдуулж, уг ялаас чөлөөлж, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ч.М-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-д оногдуулсан 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2, 2.5-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.М- нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Ч.М нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай. 

 

7. Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ч.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ