Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

                               2022/ШЦТ/91

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: С.Ш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Шад холбогдох 2212000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..... аймгийн ...... сумын ... багийн .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1984 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109.а-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1984 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өршөөлийн хуулиар суллагдсан, 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169.в-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр А аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278.3 дугаар зүйлд зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж 1992 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр С дүүргийн шүүхийн 378 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 2006 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 85/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан Б овогт Сын Ш /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед А аймгийн Т сумын Ө багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогч Г.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан ар нуруу хэсэгт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000073 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бийн мэдүүлсэн: ...Би А аймгийн Т сумын төвд оршин суудаг юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа учраас гэртээ сууж байна. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу цагаан сарын битүүний өдөр би гэртээ ойр зуурын юм эмхлээд сууж байсан. Гэтэл манай гэрт оройны 17:00 цагийн орчимд сумын төвд оршин суудаг С.Ш гэдэг залуу ороод ирэхээр нь би түүнийг миний хромон гутланд гармушка хийгээд өгөөч гэж гуйсан юм. Ш миний гутланд гармушка хийж өгөөд бид хоёр хамт манай гэрээс 18:00 цагийн орчимд гараад сумын төвд байдаг Шын дүнзэн байшинд очсон юм. Тэдний гэрт хүн байхгүй, эхнэр, хүүхдүүд нь цагаан сарын эд зүйлс бэлдэх гээд А аймгийн төв рүү явсан гэж байсан. Ш бид хоёр тэдний гэрт ойр, зуурын зүйлс ярилцаад цагаан сарын битүүн болж байгаа юм чинь гээд 1 шил 0.75 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй архи хувааж уусан юм. Удалгүй бид хоёр архиндаа согтоод тэдний гэрийн орон дээр сууж байтал миний ар талаас Ш хутгаар хатгачихсан бөгөөд би яаж байгаа юм бэ, чи чинь балай юм уу гэтэл юм дуугарахгүй суугаад байсан. Миний ар нуруунд хутга зоогдчихсон, цус гараад байсан учраас би тэдний гэрээс гараад хажууд нь ойрхон байдаг Агэх айлд ороод намайг эмнэлэгт хүргээд өгөөч, ийм зүйл болчихлоо гээд тайлбарлахад Анамайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч нар намайг үзээд амин тус газар биш байна, ямар нэгэн цул эрхтэн дайрч хутга ороогүй байна, гэхдээ шархан дээр оёдол тавих шаардлагатай байна гээд миний шарханд 3 оёдол тавьсан. Шын намайг хутгалсан хутга нь бор хүрэн өнгийн иштэй, нэг төө орчим урттай, тэдний гэрийн гал тогоондоо хэрэглэдэг хутга байсан. Бид хоёрын хувааж уусан шилтэй архи нь 0.75 литрийн савлагаатай “Ерөөл” нэртэй 1 шил архи байсан бөгөөд тэр архийг Ш өөрийн гэрээсээ гаргаж ирж намайг дайлсан. Уг нь Ш бид хоёр хоорондоо маргалдаагүй, зүгээр сууж байсан юм. Өмнө нь ч гэсэн бид хоёр маргалдаж, хэрэлдэж байгаагүй. Тухайн үед Ш архиндаа хэт согтоод намайг хутгаар хатгасан байх. Түүнээс биш бид хоёрын хооронд өөр байдлаар зодоон, цохион хийсэн нэгнийгээ цохиж, зодсон зүйл байхгүй. Одоо бага зэрэг хөндүүр байна. Өөр байдлаар нэгнийгээ цохиж, зодсон асуудал болоогүй. Бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ш надаас уучлалт гуйсан. Би түүнээс мөнгө төгрөг авах сонирхолгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бийн дахин мэдүүлсэн: ...Би өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлээ нийт 320.000 төгрөгөөр эмчилсэн. Би хохирол, төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Одоо ямар нэгэн мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь би хохирол, төлбөрөө бүрэн гүйцэд авсан болохоор...гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Югийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нь цагаан сарын битүүний өдөр байсан учраас манай гэрийнхэн гэртээ гэрийн ажлуудаа амжуулаад сууцгааж байсан. Оройны 18:00 цагийн орчимд манай хүү Б би гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ манай сумын төвийн Ш гэдэг хүнтэй хамт гарсан. Битүүний өдөр байсан учраас Б бага зэрэг архи уусан. Гэхдээ тийм их согтуу биш байсан. Бие нь зүгээр шарх, сорвигүй байсан. Удалгүй оройны 19:00 цагийн орчимд цагдаа нар манай гэрт ирээд танайд оршин суудаг Б гэх хүн бусдад хутгалуулсан байна, одоо эмнэлэгт байгаа учраас очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд би өөрийн хүү Жын хамт Төвшрүүлэх сумын эмнэлэгт очиход Б нуруундаа 3 оёдол тавиулсан байсан. Юу болсон талаар түүнээс лавлаж асуухад Шын гэрт 1 шил архи хувааж уугаад сууж байхад намайг хутгаар хатгачихлаа гэж тайлбарласан. Би энэ талаар мэдэхгүй байна. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Гэхдээ хамт архи, дарс хааяа ууж л байдаг. Ийм зүйл болж байгаагүй. Бийн бие одоо гайгүй байгаа. Шарх нь эдгэж байгаа. Өөр ямар нэгэн өвчин зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гын мэдүүлсэн: ...Тухайн өдөр нь цагаан сарын битүүний өдөр байсан учраас манай гэрийнхэн гэртээ гэрийн ажлуудаа амжуулаад сууцгааж байсан. Оройны 18:00 цагийн орчимд манай хүү Б би гарчихаад ирье гээд манай сумын Ш гэдэг хүнтэй хамт гарсан. Битүүний өдөр байсан учраас Б бага зэрэг архи уусан. Гэхдээ тийм их согтуу биш байсан. Харин бие нь зүгээр шарх, сорвигүй байсан. Удалгүй оройны 19:00 цагийн орчимд цагдаа нар манай гэрт ирээд танайд оршин суудаг Б гэх хүн бусдад хутгалуулсан байна, одоо эмнэлэгт байгаа учраас очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд манай эхнэр Ю манай хүү Жын хамт Төвшрүүлэх сумын эмнэлэг рүү явсан. Дараа нь Бийг дагуулаад гэртээ ирсэн. Ш хутгаар хатгасан шархан дээр нь 3 оёдол тавиуллаа гэж надад тайлбарласан. Би энэ талаар мэдэхгүй байна. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Гэхдээ хамт архи, дарс хааяа ууж л байдаг. Ийм зүйл болж байгаагүй. Бийн бие одоо гайгүй байгаа, шарх нь эдгэж байгаа. Өөр ямар нэгэн өвчин зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Жын мэдүүлсэн: ...Тухайн өдөр цагаан сарын битүүний өдөр байсан учраас манай гэрийнхэн гэрийн ажлуудаа амжуулаад гэртээ байж байсан. Гэтэл орой нь 18:00 цагийн орчимд манай ах Б би гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Манай ах Б гэрээсээ гарахдаа хэвийн байдалтай байсан. Битүүний өдөр байсан учраас бага зэрэг архи уусан, халамцуу байсан. Гэхдээ тийм их согтуу биш, бие нь зүгээр шарх, сорвигүй байсан. Б ахыг гэрээс гарснаас хойш нэг их удаагүй оройны 19:00 цагийн орчимд цагдаа нар манай гэрт ирээд танайд байдаг Б гэх хүн бусдад хутгалуулсан байна, одоо эмнэлэгт байгаа учраас очих хэрэгтэй шүү гэж хэлсэн. Ийм зүйл болоод би өөрийн ээж Югийн хамт гэрээс гараад Төвшрүүлэх сумын эмнэлэг дээр очиход манай ах Б ар нуруун дээрээ шархтай оёдол тавиулах гэж байна гээд сууж байсан. Намайг очиход шархнаас нь бага хэмжээтэй цус гарч байсан бөгөөд би ахаасаа юу болсон бэ, хэн ингэв гэж асуухад Ш зүгээр сууж байгаад ар нуруу руу хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Ингэж хэлэхийг нь сонсоод би болсон хэргийн талаар асууж тодруулъя гэж бодоод Шын гэрт нь очиход Ш гэртээ байхгүй, цагдаа нар аваад явсан байсан. Би энэ талаар ахаасаа асуусан чинь Б ах надад ямар нэгэн маргалдсан, зодолдсон зүйл байхгүй, бид хоёр архи уугаад сууж байсан. Согтуудаа хатгасан байх гэж хэлсэн. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Гэхдээ хамт архи, дарс хааяа ууж л байдаг. Ийм зүйл болж байгаагүй. Бийн бие одоо гайгүй байгаа. Шарх нь эдгэж байгаа. Өөр ямар нэгэн өвчин зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Мийн мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нь цагаан сарын битүүний өдөр байсан учраас манай гэрийнхэн бүгд гэртээ гэрийн ажлуудаа амжуулаад сууцгааж байсан. Тухайн өдрийн орой нь 18:00 цагийн орчимд манай ах Б би гарчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Манай ах Б гэрээсээ гарахдаа хэвийн байдалтай байсан. Битүүний өдөр байсан учраас бага зэрэг архи уусан. Гэхдээ тийм их согтуу биш, бие нь зүгээр шарх, сорвигүй байсан. Б ахыг гэрээс гарснаас хойш нэг их удаагүй оройны 19:00 цагийн орчимд цагдаа нар манай гэрт ирээд танайд байдаг Б гэх хүн бусдад хутгалуулсан байна, одоо эмнэлэгт байгаа учраас очих хэрэгтэй шүү гэж хэлсэн. Ингээд манай эмээ Ю, ах Жын хамт Төвшрүүлэх сумын эмнэлэг орохоор явсан. Тэр орой манай ах Б ар нуруун дээрээ шархтай оёдол тавиулсан гээд 22:00 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд нь шархнаас нь бага хэмжээтэй цус гарч байсан бөгөөд би ахаасаа юу болсон бэ, хэн ингэв гэж асуухад Ш зүгээр сууж байгаад ар нуруу руу хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Би энэ талаар ахаасаа асуусан. Б ах надад ямар нэгэн маргалдсан, зодолдсон зүйл байхгүй. Бид хоёр архи уугаад сууж байсан бөгөөд согтуудаа хатгасан байх гэж хэлсэн. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Гэхдээ хамт архи, дарс хааяа ууж л байдаг. Ийм зүйл болж байгаагүй. Бийн бие одоо гайгүй байгаа, шарх нь эдгэж байгаа. Өөр ямар нэгэн өвчин зовиур байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ё.Агийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр сар шинийн битүүний өдөр байсан учраас би гэртээ ойр зуурын зүйлсээ эмхлээд сууж байсан. Манайх Төвшрүүлэх сумын төвд эмнэлгийн ойролцоо байдаг юм. Оройны 19:00 цагийн орчимд манай хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь би гараад очиход манай нутгийн Б хаалга нүдээд зогсож байсан. Би эхлээд Бийг битүүний өдөр юм чинь айл хэсч яваа юм байна гэж бодоод гэртээ оруулаад сууж байтал Б надад намайг хүн хутгалчихлаа гэхээр нь би яасан юм бэ, юу болов, алив би харъя гээд цамцыг нь сөхөөд харахад ар нуруу нь шархтай, цус гарч байсан. Баас цус гараад байхаар нь би шууд эмнэлэг оръё, наад шарх чинь цус гараад байна, эмнэлэг орохгүй бол болохгүй юм байна гээд хамт эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод хөнгөн зэргийн шарх байна, амь насанд нь халгүй байна гээд эмч нар Бт оёдол тавьсан. Б манай гэрт орж ирэхэд нь өмсөж байсан цамц, хувцас зэрэг нь цус болчихсон. Цус бол нэлээн гарсан байсан. Харин өөрөө бага зэрэг согтуу байсан ч гэсэн ерөнхийдөө биеийн байдал нь гайгүй байсан. Надад тэр тухай хэлж амжаагүй, бид хоёр шууд эмнэлэг орсон учраас их зүйл ярилцаж амжаагүй. Би Бийг хэн хутгалсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Дараа нь манай сумын Ш гэх хүн хутгалсан гэдгийг нь хүмүүсээс дуулсан юм. Би энэ талаар мэдэхгүй байна. Өмнө нь тийм зүйл болж байгаагүй. Гэхдээ хамт архи, дарс хааяа ууж л байдаг. Ийм зүйл болж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Шын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Би уг үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.  Г.Бийн биед зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-06 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед А аймгийн Т сумын Ө багийн нутагт Г.Б нь бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Г.Бийн “Удалгүй бид хоёр архиндаа согтоод тэдний гэрийн орон дээр сууж байтал миний ар талаас Ш хутгаар хатгачихсан бөгөөд би яаж байгаа юм бэ, чи чинь балай юм уу гэтэл юм дуугарахгүй суугаад байсан. Миний ар нуруунд хутга зоогдчихсон, цус гараад байсан учраас би тэдний гэрээс гараад хажууд нь ойрхон байдаг Агэх айлд ороод намайг эмнэлэгт хүргээд өгөөч, ийм зүйл болчихлоо гээд тайлбарлахад Анамайг эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч нар намайг үзээд амин тус газар биш байна, ямар нэгэн цул эрхтэн дайрч хутга ороогүй байна, гэхдээ шархан дээр оёдол тавих шаардлагатай байна гээд миний шарханд 3 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 114-115/,

 

Удалгүй оройны 19:00 цагийн орчимд цагдаа нар манай гэрт ирээд танайд оршин суудаг Б гэх хүн бусдад хутгалуулсан байна, одоо эмнэлэгт байгаа учраас очих хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингээд бид нар Төвшрүүлэх сумын эмнэлэгт очиход Б нуруундаа 3 оёдол тавиулсан байсан. Юу болсон талаар түүнээс лавлаж асуухад Шын гэрт 1 шил архи хувааж уугаад сууж байхад намайг хутгаар хатгачихлаа гэж тайлбарласан талаар мэдүүлсэн гэрч Д.Югийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Д.Гын мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч Г.Жын мэдүүлэг /хх-ийн 35-36/, гэрч Г.Мийн мэдүүлэг /хх-ийн 39-40/,  

 

Оройны 19:00 цагийн орчимд манай хашааны хаалгыг хүн нүдээд байхаар нь би гараад очиход манай нутгийн Б хаалга нүдээд зогсож байсан. Би эхлээд Бийг битүүний өдөр юм чинь айл хэсч яваа юм байна гэж бодоод гэртээ оруулаад сууж байтал Б надад намайг хүн хутгалчихлаа гэхээр нь би яасан юм бэ, юу болов, алив би харъя гээд цамцыг нь сөхөөд харахад ар нуруу нь шархтай, цус гарч байсан. Баас цус гараад байхаар нь би шууд эмнэлэг оръё, наад шарх чинь цус гараад байна, эмнэлэг орохгүй бол болохгүй юм байна гээд хамт эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод хөнгөн зэргийн шарх байна, амь насанд нь халгүй байна гээд эмч нар Бт оёдол тавьсан. Би Бийг хэн хутгалсан гэдгийг тухайн үед мэдээгүй. Дараа нь манай сумын Ш гэх хүн хутгалсан гэдгийг нь хүмүүсээс дуулсан талаар мэдүүлсэн гэрч Ё.Агийн мэдүүлэг /хх-ийн 59-60/,  

 

          С.Шын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өөрийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

           хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 89 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-06/,

            эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үед А аймгийн Т сумын Ө багийн нутагт Г.Б нь бусдад хутгалуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Ш нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч С.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч С.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 19 цагийн үед Г.Бийг хутгалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгч С.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч С.Шад эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоор шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч С.Шад холбогдох эрүүгийн хэргийг А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 37 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг С.Ш нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

       Шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Сын Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шыг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            5. Шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ