Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

 

 

 

 

 

 

                                2022/ШЦТ/92

 

 

 

 

                   МУЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Буяндалай

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: М.Б, Д.Ц, Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Гын А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дн Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Б нарт холбогдох 2112000000350 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүүгийн хамт ..... аймгийн ... сумын ... багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дн Ц /РД: ../

 

Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... багийн Баваг сайхан булаг гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт Гын А /РД:../

 

Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... багийн ... гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын Б /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А, Д.Ц, М.Б нар нь бүлэглэж 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Пгийн эзэмшлийн 1 тооны хонь, хохирогч Д.Рын эзэмшлийн 2 тооны хонийг Приус-20 маркийн 03-58 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Б.Пд 150.000 төгрөгийн, хохирогч Д.Рад 270.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2112000000350 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пгийн мэдүүлсэн: ...Манайх Х сумын Х багийн Мтын ар гэх газарт намаржиж байсан. 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэрийнхээ гаднаас хонио харчихаад гэртээ орох гэтэл манай хонины цаагуур нэг суудлын машин явахаар нь юун машин юм бол гэж гайхаад мотоцикльтой жижиг гүвээ тойроод хонио харсан чинь нөгөө жижиг машин чинь манай хонины хажууд зогсчихсон 2 хүн буугаад манай хониноос 2 нас гүйцсэн эр хонь барьчихсан зогсож байснаа намайг харсан уу, яасан мэдэхгүй нэг хүн нь хонио тавиад нөгөө хүнийхээ хониноос барьж аваад машин руу нөгөө хонио аваад явсан. Тэгэхээр нь би буцаж эргээд энэ замаар л явна гэж бодоод нөгөө машины явах замыг нь урдаас нь тосоод очсон чинь миний хажуугаар ороод давхиад явчихсан. Би араас нь хөөгөөд засмал зам руу оруулаад алдчихсан. Тэгээд гэртээ ирээд сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар яриад нөгөө хонь аваад зугтсан машины дугаарыг хэлээд манай хониноос хонь барьж аваад явчихлаа гэсэн чинь хэсгийн төлөөлөгч манайх руу 2 цаг гаруйн дараа утсаар залгаад хүрээд ир гэхээр нь сумын төвд ирсэн чинь нөгөө машиныг саатуулчихсан, хүмүүсийг нь бариад авсан байсан. Тэгсэн чинь манайхаас 1 хонь байсан бөгөөд манай хониноос гадна дахиад хэдэн хонь, хэдэн ямаа байсан. Би яг хэдэн хонь, хэдэн ямаа байсныг нь санахгүй байна. Би өөрийнхөө 1 хонийг аваад гэр рүүгээ буцсан. Намайг мотоцикльтой ирээд харахад 2 хүн 2 хонь барьчихсан зогсож байхаар нь би буцаж эргээд нөгөө машиныг энэ замаар явах байх гэж бодоод замыг нь тосоод очсон чинь миний хажуугаар гараад явчихсан. Намайг сумын төвд хэсгийн төлөөлөгч дуудахаар нь очсон чинь манайхаас 1 хонь байсан. Би 1 хонио аваад буцсан. Нөгөө хүмүүсийн машинд ачиж авч явсан хонь нь нас гүйцсэн эр хонь байсан. Манай хулгайд алдсан хонь нас гүйцсэн эр хонь байсан. Хоёр чих нь хоёулаа голоосоо цуулбар имтэй, бор толгойтой хонь байсан. Манай хонь бүгдээрээ адилхан 2 чих нь голоосоо цуулбар имтэй. Тэр машинд 3 хүн байсан байна лээ. Нэгийг нь танина, манай сумын соёо Г гэдэг хүний хүүхэд байсан. Нөгөө хоёрыг нь танихгүй. Соёо Ггийн хүүхэд нь хавар манайд ямаа самнаж өгч байсан юм. Манай суманд нас гүйцсэн эр хонь 250.000 төгрөгийн үнэтэй байсан. Би нэг эр хонио 250.000 төгрөгөөр үнэлнэ. Би хонио авсан болохоор гомдол санал алга. Гэхдээ сумын төв рүү дуудагдаж 3 удаа орж ирсэн бөгөөд тэрний бензиний мөнгө болох 100.000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пгийн мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн орой намайг сумын хэсгийн төлөөлөгч дуудаад төвд ирээд уулзаад хонио үз гэхээр нь би сумын төв рүү орж хонио үзэхэд манай бор толгойтой эр хонь байсан, дахиад харлаг хар толгойтой эр хонь, хар толгойтой эм хонь байсан бөгөөд хоёулаа им нь манай имтэй адилхан харагдахаар нь аваад ирсэн чинь хар толгойтой эм хонь, харлаг хонь хоёр нь манай хонь биш байна лээ. Маргааш өглөө нь хар толгойтой эм хонь нь үхчихсэн байна лээ. Тэгэхээр нь би хүүхдийн утсан дээр зургийг нь авахуулаад үхчихсэн хонио хаячихсан. Машин дотор хэдэн хонь, хэдэн ямаа байсныг сайн анзаараагүй. Гэрээ эзэнгүй орхиод малаа хотлуулаад орхисон, харанхуй болж байсан болохоор яараад им тэмдгийг нь адилхан болохоор нь харлаг хар тохомтой эр хонь, хар толгойтой хонь хоёрыг бор толгойтой хоньтойгоо авч ирээд маргааш өглөө нь хар толгойтой эм хонь үхчихсэн, эр хонь нь байсан. Тэгсэн чинь манай хонь биш байна лээ. Нэг хонь нь үхсэн, нэг хонь нь байгаа гэдгийг өглөө нь үзээд хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэд утсаар хэлсэн. Шөнө шахуу 3 хонь авч ирээд сайн үзэж чадаагүй. Маргааш өглөө нь үзэхэд 2 хонь нь биш байхаар нь манай хонь биш юм байна гэж бодоод өөрийнхөө бор толгойтой эр хонийг авчихсан юм чинь гэж бодоод мэдүүлэг өгөхдөө 1 хонь гэж мэдүүлэг өгсөн юм. Харанхуйд харахад манай имтэй адилхан харагдахаар нь авчраад маргааш нь үзсэн чинь 2 чих нь хоёулаа сам имтэй, сэрвээн дээрээ бүдэг цэнхэр будагтай, 2 чихийг нь үзүүрээс нь уг руу нь хөндлөн хайчилсан байсан. Би энэ хавиар хонины эзэн гарч ирж магадгүй гэж сураг тавиад эзэн нь угаасаа гарч ирээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Аын мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би сумандаа ажлаа хийж байтал Х багийн иргэн Б.Пгийн эхнэр О гэдэг хүн надтай 16 цаг өнгөрч байхад уулзаад өнөөдөр манай бэлчээрт байсан хониноос машинтай хүмүүс ирээд хонь хулгай хийгээд аваад явчихлаа, манай нөхөр П араас нь хөөгөөд засмал зам руу оруулаад алдчихлаа, машиных нь дугаарыг хараад надад хэлсэн, энэ дугаараар шүүгээд хэний машин гэдгийг нь хэлээд өгөөч гэхээр нь би төхөөрөмжин дээр шүүж үзээд хэний эзэмшлийнх болохыг нь өөрөө мэдсэн. Гэхдээ О гэдэг хүнд хэлээгүй бөгөөд шалгалтын ажиллагаа явагдана, тэр болтол хэний эзэмшлийн машин гэдгийг нь хэлж болохгүй гээд би хэлж өгөөгүй. Тэр өдөр манай хэсгийн төлөөлөгч аймагт албан ажлаар явж байсан бөгөөд би хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьтал би мэдэж байгаа, над руу утсаар ярьсан, би одоо аймгаас гарч байна, замд нь зогсоогоод шалгая гэж хэлээд оройхон 18 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч “Приус” маркийн 03-58 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг журамлаад авчирсан чинь тухайн машин дотроос 5 хонь, 3 ямаа гарч ирсэн. Хонио хулгайд алдсан П гэдэг хүнийг дуудаад ирэхээр нь машин дотор ачиж явсан хонинуудыг үзүүлэхэд П гэдэг хүн манай хонь энэ хонь байна гээд бор толгойтой эр хонийг зааж хэлэхээр нь тухайн хонийг нь П гэдэг хүнд өгсөн чинь дахиад машинд байсан хонь руу харснаа өө энэ манайхны хонь юм шиг байна гээд хар толгойтой хоёр эр хонь, нийт гурван эр хонь авч явсан. Тэгээд маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгч рүү залгаад энэ хоёр хар толгойтой хонь нь манайхны хонь биш байна шүү гээд нэг хар толгойтой хонь нь үхчихлээ, нэг хар толгойтой хонь нь байна гэж байсан. 03-58 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээс нийтдээ 5 хонь, 3 ямаа гарч ирсэн. Тэр хонь, ямаан дундаас П гэдэг хүн өөрийнхөө 2 голоосоо цуулбар имтэй, бор толгойтой эр хонь, бас хоёр хар толгойтой хонийг манай хонь мөн байна гээд гурван эр хонь аваад явсан. Бусдыг нь эзэн нь гарч ирэхгүй болохоор нь эзэн нь гарч иртэл нь 2 хонь, 3 ямааг нь Жамц гэдэг хүнд харж байгаарай гээд хонинд нь нийлүүлсэн. Бор толгойтой эр хонь-1, хар толгойтой эр хонь-1, халзан эр хонь-2, хар толгойтой хар тохомтой эр хонь-1, улаан ямаа-1, хар ямаа-1, шарга ямаа-1 гээд 5 хонь, 3 ямаа байсан. Би имийг нь сайн мэдэхгүй байна. Үлдсэн хонь, ямааг нь дээрх 3 хүнээс асуусан чинь Г.А, Д.Ц, М.Б, бид гурав Хотонт сумын төвөөс бензин авчихаад Хөөвөр багийн төвийн ард байдаг М гэдэг айлаас авцаатай байж байгаад очтол гэр нь эзэнгүй болохоор нь буцах замдаа замд таарсан хониноос авсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Д.Цийн гэрчээр мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, би гэртээ унага татаад байсан чинь манай ээжийн төрсөн дүүгийнх нь хүүхэд болох Г.А манайд ирээд манай машин эвдэрчихээд байна, машины сэлбэг авах хэрэгтэй байна, аймаг руу явмаар байна гэхээр нь за гээд Г ахын гаднаас 2 хонь, 3 ямаа ачаад байж байсан чинь М.Б Г ахынд ирсэн. Тэндээс Б, А, бид 3 сумын төв рүү орж миний машинд бензин хийчихээд аймаг руу явах гэж байсан чинь М.Б манай найз охин жирэмсэн, мөнгөний хэрэг байна, хойшоо яваад Хөөвөр багийн М гэдэг айлаас авцаатай юм, тэрийгээ авмаар байна гэхээр нь Хөөвөр баг руу явсан. Давстай ширгэсэн нуурын хажуугаар явж байхад 2 хонь байсан бөгөөд Хөөвөр багийн М гэдэг айлд очсон чинь М гэдэг айл эзгүй, цоожтой байхаар нь буцаж яваад давстай нуурын хажууд 2 тооны хонь байхаар нь Б хөөж байгаад нэгийг нь бариад авахаар нь би яах гэж байгаа юм бэ, боль гэсэн чинь зүгээрээ гэснээ машины жолоочийн арын суудал дээр сул тавьчихсан бөгөөд нөгөө бариагүй үлдсэн нөгөө хонь нь ойртоод хүрээд ирэхээр нь Б бас барьж аваад машины жолоочийн арын суудал дээр сул тавиад М гэдэг айл руу очсон чинь М гэдэг айл эзгүй, цоожтой байхаар нь наашаа эргээд засмал зам руу нийлэх гээд явж байсан чинь сумын төвийн хойд талын давааны ертөнцийн зүгээр хойд талд нь нэлээн арвин хонь байсан. Тэр хонины хажууд ирсэн чинь Б зогс гэхээр нь би зогссон чинь машинаас буугаад нөгөө хонь руу гүйгээд нэг хонь барьж аваад миний хажуу талын суудлын хүн хөл тавьдаг хэсэг рүү хийсэн. Тэгээд шууд аймаг явдаг засмал зам руу нийлээд аймаг руу явж байгаад Өгийнуур руу явдаг цэнхэр самбар хүрэх гээд явж байсан чинь миний машины хойд талын жолоочийн эсрэг талын дугуй хагараад зогсож байсан чинь нэг машинтай цагдаа ирээд шалгаснаа за сумын төв рүү, манай ажил дээр очно гээд манай машиныг журамлаад Хотонт сумын төвд ирсэн чинь хамгийн сүүлд хонин дундаас барьж авсан бор толгойтой хонины эзэн нь гээд нэг танихгүй ах ирээд бор толгойтой хонийг нуурын хажуугаас барьж авсан, 2 хоньтой цуг 3 тооны хонийг манай хонь гээд аваад явсан. Уг машиныг уг нь аав ээж надад авч өгсөн юм. Гэхдээ манай ах Д.Бын нэр дээр байдаг юм. Яг машин авах гэсэн чинь би хамаг бичиг баримтаа Улаанбаатар хотод айлд орхисон байсан чинь аав, ээж 2 манай ахын нэр дээр машинаа авчихсан юм. Г гэх айлаас эвэртэй халзан хонь, эвэргүй халзан хонь, цагаан эр ямаа, улаан эм ямаа, хар эр ямаа ачсан. Хоёр хонь нь зүүн талын чих нь араасаа жаахан жишүү хайчилсан имтэй, зөв талын чих нь хойд талаас нь ухаад авчихсан имтэй байсан санагдаж байна. Нэг ямаа нь дээрийн 2 хоньтой адилхан имтэй, 2 ямааны имийг нь мэдэхгүй байна. Давааны арын бөөн хонин дотроос барьж авсан хонь нь бор толгойтой эр хонь байсан бөгөөд имийг нь мэдэхгүй байна. Нуурын хажуугаас барьж авсан 2 хонины нэг нь хар алаг эр хонь, нөгөө хонь нь халзан хонь байсан шиг санаж байна. Имийг нь би сайн хараагүй. Хонь хулгай хийгээгүй. Нуурын хажууд явж байсан чинь 2 хонь явж байхаар нь Б зогсоодох гэхээр нь зогссон чинь буугаад нэг хонийг нь барьж аваад машинд хийсэн чинь нөгөө хонь нь хүрээд ирэхээр нь Б бас барьж аваад машинд хийсэн. Давааны арын хонийг мөн л Б барьж аваад машинд хийсэн. Нуурын хажуугаар явж байсан чинь 2 хонь байсан чинь Б зогсож бай, наад 2 хонийг чинь бариад авъя гээд бариад авсан. Давааны арын хонин дотроос ч мөн адил тэгж хэлээд нэг хонь бариад авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Аийн гэрчээр мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Д.Цийн гэрт очоод би аймаг явах гэсэн юм, машиндаа ойр зуурын юм авах гэсэн юм гээд аймаг руу яваад өгөөч гээд гуйсан чинь би ч гэсэн аймаг руу явах ажил байна гэхээр нь би түрүүлээд гэртээ ирсэн чинь миний араас манайд хүрээд ирсэн. Тэгээд манайхаас 2 хонь, 3 ямаа Цийн машинд ачаад байж байсан чинь Б манайд ирэхээр нь бид 2 аймаг руу явах гэж байгаа, бензин муутай сумын төв рүү орж бензин аваад аймаг руу явлаа гэсэн чинь би ч гэсэн хамт явъя гэхээр нь бид 3 хамт сумын төв рүү орж ирээд бензин аваад явах гэсэн чинь Б Хөөвөр орох хэрэг байна, би М гэдэг айлаас мөнгөний авцаатай, тэрийгээ авах хэрэг байна гэхээр нь Хөөвөр рүү явж байсан чинь ширгэсэн нуурын хажууд хониноосоо тасарсан бололтой 2 хонь явж байсан чинь Б зогсож бай гэхээр нь Ц зогссон чинь буугаад 1 хонийг нь барьж аваад жолоочийн арын суудал дээр сул тавьсан бөгөөд эргэж гүйгээд нөгөө хонь нь дөхөөд ирэхээр нь барьж аваад дахиад арын суудал дээр тавьсан. Тэгээд цаашаа М гэдэг айл руу яваад очсон чинь гэр нь цоожтой хүн байхгүй, эзгүй байсан. Тэгээд хүн нь байхгүй юм чинь гээд эргээд явж байсан чинь сумын төвийн хойд талд Хөөвөр рүү явдаг замын хажууд нэлээн арвин хонь байсан чинь Б зогс гээд зогссон чинь нөгөө олон хонь руу гүйгээд тэр хонин дотроос хүрэн ч гэмээр юм уу, бор ч гэмээр юм уу толгойтой эр хонь барьж аваад жолоочийн арын суудал дээр давхарлаад тавьсан. Тэгээд засмал зам руу нийлээд Өгийнуур сум руу салдаг цэнхэр самбарын хажууд явж байсан чинь дугуй хагараад зогсож байсан чинь Хотонт сумын хэсгийн төлөөлөгч ирээд бид нарыг шалгаад буцаагаад Хотонт сумын төв рүү авч явсан. Сумын төвд ирээд байж байсан чинь нэг ах ирээд манай хонь мөн байна гээд сүүлд олон хонин дотроос барьж авсан бор толгойтой ч гэмээр юм уу, хүрэн толгойтой ч юм уу гэмээр хонь, нуурын захаас барьж авсан 2 хонь гээд нийт 3 хонийг манай хонь гээд аваад явсан. Би өөрийн гэрийн гаднаас 2 хонь, 3 ямаа ачсан. Хоёр халзан, шүдлэн эр хонь, цагаан эр ямаа, жижиг улаан эр шүдлэн ямаа, хар эр ямаа ачиж явсан. Улаан эр шүдлэн ямаа, хар эр ямаа 2 нь баруун талын чих нь урдаасаа ухам имтэй. Хоёр хонь нь баруун талын чих нь цуулбар имтэй. Цагаан ямаа нь 2 хоньтойгоо адилхан имтэй. Нуурын хажуугаас барьж авсан 2 хонины нэг хонь нь хар алаг толгойтой, нуруун дээгүүрээ хартай эр хонь, халзан эм хонь байсан. Давааны арын олон хонин дундаас барьж авсан хонь нь хүрэн ч гэмээр юм уу, бор ч гэмээр юм уу толгойтой эр хонь байсан. Чихнийх нь имийг ёстой анзаараагүй. Уг нь хонь хулгай хийнэ гэсэн бодол байгаагүй. Тэгсэн чинь Д.Ц бид хоёртой хамт явж байсан Б л хонь бариад авсан. Тухайн үед нь боль гэж хэлээгүй. Б мөнгөний хэрэг байна, манай найз охин жирэмсэн гэж яриад байсан. Тухайн үедээ тэгж хэлээгүй нь бид нарын буруу болсон юм. 03-58 АРН улсын дугаартай машин Д.Цийн машин бөгөөд Ц унаад байдаг юм. Яг хэний нэр дээр байдгийг нь мэдэхгүй. Манай аав Гын нэр дээр тоологдсон хонь, ямаанууд байгаа юм. Зарж үрэх асуудлыг манай аав мэддэг юм. Миний нэр дээр ч гэсэн мал тоологдсон байгаа. Гэхдээ миний ачиж явсан хонь, ямаанууд аавын нэр дээр тоологдсон хонь, ямаанууд байгаа юм. Тэр хүн бид гуравтай уулзаагүй, 3 хонио аваад яваад өгсөн. Тэр үед ер нь бүрэнхий тасарч харанхуй болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд М.Бын гэрчээр мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Г.Аийн гэрт очсон чинь Г.А, Д.Ц 2 аймаг руу явах гэж байгаа гэхээр нь би ч гэсэн цуг явъя гээд цуг явахаар болоод Г.Аийн гэрийн гаднаас 3 хонь, 2 ямаа ачаад сумын төв рүү орж бензин аваад би М гэдэг айлаас мөнгө авах байсан бөгөөд тэрийгээ авах гээд явж байсан чинь хужир авдаг газрын хажууд 2 хонь явж байхаар нь би зогсож бай гээд буугаад нэг хонийг нь барьж аваад машины багаажинд хийсэн. Тэгээд эргэж гүйгээд дахиж нөгөө хонийг нь барьж аваад багаажинд нь хийгээд цаашаа яваад М гэдэг айлд очсон чинь эзгүй цоожтой байхаар нь буцаж явж байгаад сумын төвийн арын давааны араас олон хонины захад байсан хониноос би машинаас буугаад хонь барьж аваад машины арын суудал дээр тавиад машиндаа суугаад явсаар байгаад засмал замтай нийлээд аймаг руу явж байгаад Өгийнуур сум руу салж явдаг самбарын хажуу талд машины дугуй хагараад зогсож байсан чинь Хотонт сумын хэсгийн төлөөлөгч Бат-Эрдэнэ ирээд бид нарыг аваад буцаад Хотонт сумын төвд ирсэн. П гэдэг хүн ирээд манай хонинууд мөн байна гээд 3 хонь аваад явсан. Авч явсан 3 хонь нь Г.А, Д.Ц бид гурвын замаасаа барьж авсан 3 хонь байсан. Намайг Г.Аийн гэрийн гадаа очиход Г.А, Д.Ц 2 аймаг руу явах гэж байгаа гээд хонь, ямаа ачсан байсан. Би ямар зүстэй хонь, ямаа ачсаныг нь мэдэхгүй байна. Нуурын хажуугаас барьж авсан 2 хонь хоёулаа хар толгойтой эр хонь байсан. Давааны араас барьж авдаг хонь нь шар нүдэн гэмээр хонь байсан. Имийг нь би анзаараагүй. Надад мөнгөний хэрэг гарсан байсан. Гэхдээ Г.А надтай хамт 3 хонийг барилцсан. Надад мөнгөний хэрэг болоод би хонь хулгай хийе гэсэн санааг гаргасан. Би хүнд өртэй байсан юм. Намайг боль гэж хэлсэн хүн байхгүй. 03-58 АРН улсын дугаартай машин Д.Цийн ахынх нь машин гэсэн. Ц хааяа нэг унаад байдаг юм. Яг хэний нэр дээр байдгийг нь мэдэхгүй. Тэр хүн бид гуравтай уулзаагүй, 3 хонио аваад яваад өгсөн. Тэр үед ер нь бүрэнхий тасарч харанхуй болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Гын мэдүүлсэн: ...Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, 2021 оны 10 дугаар сарын эхээр шиг санаж байна, манайх тэр үед намаржаан дээрээ байсан бөгөөд манай “Портер” маркийн машин эвдрээд явахаа больсон, нүүдэл хийх гээд унаагүй болчихсон байсан чинь манай хүү Г.А надад ааваа би аймаг яваад машины сэлбэг аваад ирье, машинаа асаая, нүүдэл суудал хийх гэхээр нь машин унаа байхгүй байна гэхээр нь за тэгвэл тэг, тэг гэсэн чинь мөнгө төгрөг байхгүй, яах вэ гэхээр нь аавынхаа хонь, ямаанаас хэдэн хонь, ямаа аваад явчихгүй юу гэж хэлсэн чинь за гээд хонь, ямаагаа тууж ирээд хашиж байгаад миний өөрийн хониноос хоёр халзан шүдлэн эр хонь, улаан эр шүдлэн ямаа, хар эр ямаа, цагаан эр ямаа барьж авч уяад үлдсэн. Би тэгээд хонио туугаад яваад өгсөн. Намайг хониноос ирэхэд манай хүү А явчихсан байсан. Манай хүү А яваад 2 хоног сураг байдаггүй. Тэгсэн чинь сумын төвд байдаг манай дүү манайх руу утсаар яриад нөгөө А чинь хэрэгт орчихсон байна гэхээр нь яав, юу болов гэж асуусан чинь айлын хонь хулгай хийсэн гэнэ гэж сонсогдсон. Хонь, ямаа барьж авахад нь би өөрөө хамт барилцсан. Манай хониноос хоёр халзан шүдлэн эр хонь буруу талын чих нь цуулбар имтэй, эр шүдлэн ямаа, хар эр ямаа хоёр нь буруу талын чих нь урдаасаа ухам имтэй, цагаан эр ямаа нь хоёр хоньтойгоо адилхан буруу талын чих нь цуулбар имтэй байсан. Манай хонь Аийн хонь бөөндөө цуг явдаг юм. Манай хүү Г.Аийн авч явсан хонь, ямаанууд миний нэр дээр тоологдсон, миний эзэмшлийн хонь ямаанууд байгаа юм. Би өөрийн хүү Адээ 2019 онд өрх тасдаад өөрийнх нь нэр дээр мал тоолуулсан юм. Би нүүдэл хийхэд хэрэгтэй юм гэж бодоод одоогоос 2-3 жилийн өмнө санагдаж байна, “Портер” маркийн машин аваад хүү Аийнхээ нэр дээр бүртгүүлсэн. Янз бүрийн юм нь эвдэрвэл би сэлбэгийг нь авч өгдөг юм. Манай нутгийн Д гэдэг хүний хүүхэд Ц гэдэг найзыгаа дуудаад цуг явна гэж байсан. Би тэгээд удалгүй хониндоо яваад өгсөн. Тэгсэн чинь Ц, Б гэдэг залуучуудтай хамт явж байгаад ийм асуудалд орсон байна лээ. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр өдөр манай эхнэр сумын төв рүү явчихсан байсан. Манай “Портер” маркийн машин эвдэрчихээд нүүдэл хийх гээд машингүй болчихсон байсан. Тэгээд манай хүү А аймаг руу явж машины сэлбэг авч ирье гэж яриад манайхаас 2 хонь, 3 ямаа авч явсан юм. Манай өөрийн хонь, ямаанууд бол буруу талын чих нь сам, зөв талын чих нь урдаасаа ухам имтэй. Манайх хонь, ямаандаа тэмдэг хийхдээ ногоон юм уу, цэнхэр будгаар хонины хондлой дээр нь, ямааны буруу талын эвэрт нь будаг түрхэж тэмдэг хийдэг. Зарим хонь, ямаандаа тэмдэг хийдэггүй юм. Манайх сүүлийн 5 жил айлуудын хуц, ухна малласан бөгөөд хуц, ухны хөлсөнд жил болгон айлуудаас төлөг, борлон ирдэг. Хөлсөнд ирсэн төлөг, борлонгууд нь дандаа ижил буруу им тэмдэгтэй ирдэг юм. Багад нь хийсэн имийг нь манайх өөрчилдөггүй, тэр хэвээрээ л явж байдаг юм. Би өөрийн хүү Адээ 2019 онд өрх тасдаад хүүгийнхээ нэр дээр мал тоолуулж эхэлсэн. Одоо миний мэдэж байгаагаар адуу, үхэр, хонь, ямаа нийлээд бараг 400 гаруй мал байх ёстой. Манай хүү өөрийнхөө нэр дээр мал тоолуулсан ч гэсэн өөрөө дур мэдээд үрж зараад байдаггүй, хэрвээ зарах, наймаа хийх бол надаас асууж байж наймаа хийж, зарж үрдэг юм. Манайх 2020 оны жилийн эцсээр багцаагаар 400 гаруй мал тоолуулсан. Хоёр хонь, гурван ямаа байхгүй. Би өөрөө жаахан сүсэг бишрэлтэй хүн болохоор ч тэр юм уу хулгайн хоньтой хамт явсан гэж бодоод юм бодогдоод байхаар нь хэд хоногийн өмнө нядлаад Улаанбаатар хот руу айлын идшинд явуулчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...03-58 АРН улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байгаа юм. Энэ машин миний дээр бүртгэлтэй байдаг. Гэхдээ янз бүрийн ажил гараад өөр газар руу явахаар болбол Ц бид хоёрын хэн завтай нь явдаг. Манай дүү Ц жолооч, жолооны үнэмлэхтэй. Би жолооч. Надад эрхийн үнэмлэх байгаа. Тэр үед би Улаанбаатар хотод байсан чинь манай дүү Ц над руу утсаар яриад манай найз Г.А аймаг явчихаад ирье, машины сэлбэг авах гэсэн юм гэж гуйгаад байна, таны машинаар явчихаад ирье гэхээр нь би болгоомжтой яваарай, эвдэж хэмхлэв гэж хэлсэн. Харин Г.А, Д.Ц, М.Б нар айлын хонь хулгай хийсэн гэнэ, цагдаад баригдсан гэнэ гэсэн асуудал яригдахаар нь би тухайн үед хэрэггүй машинаа өглөө гэж бодож байсан. Дүү бид хоёр хоёулаа жолооны үнэмлэхтэй. Сумын төв юм уу, аймаг руу явах өөр бусад газар руу явах тохиолдолд хэн завтай байгаа нь явдаг. Тухайн үед манай дүүгийн найз Г.А аймаг руу яваад машины сэлбэг аваад ирье гэж гуйхаар нь манай дүү над руу утсаар ярьж асуугаад аваад явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бын мэдүүлсэн: ...Тэр орчимд манай ойролцоо байдаг П гэдэг хүний хониноос хээр явж байхад нь машинтай хүмүүс шүүрч гэнэ гэж яригдаж байсан. Өөр зүйл сонсоогүй. Манайх хонь алдаагүй. Манай хонь буруу чих нь араасаа дармал, зөв чих нь урдаасаа догол имтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Рын мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод манай нөхөр С.М биеийн байдал нь муудаад эмчилгээ хийлгэж байтал Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багаас манай малыг харж байсан бага хүү М.Ц 89642400 дугаарын утсаар залгаад өглөө хонио бэлчээрт гаргачихаад морь татдагийн тэнд байхаар нь урагшаа засмал зам руу туугаад гаргаж байсан чинь манай хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байна гэхээр нь би Улаанбаатар хотоос очихоороо хонио бүргэе гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт гэртээ ирээд хонио бүртгэж үзтэл манай хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байсан. Тэгээд нэгэнт хэд хоног өнгөрсөн учир Цагдаагийн байгууллагад мэдэгдээд яах вэ гээд байж байтал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч гэрт ирээд танай хонь ямар имтэй бэ, танайх хонь мал алдсан уу гэж асуугаад манай хонины имийг хэлэхээр нь хонь алдсан гэж хэлээд Хөөвөр багийн төвийн урд байдаг Б.П гэх айлын хонинд очтол манай 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр алдсан хоёр чих нь сам имтэй хар алаг 1 тооны эр хонь байсан. Харин цуг алга болсон хар толгойтой хоёр чих нь сам имтэй 1 тооны эм хонь үхсэн байсан. Тэгээд Хотонт сумын Хөөвөр багийн төвийн урд байх Б.Пгийн хониноос өөрийн хоёр чих нь сам имтэй 1 тооны эр хонио авсан. Би Улаанбаатар хотод байсан учир ойр хавийн айлын хонинд нийлсэн байж магадгүй гээд тухайн үед Цагдаагийн байгууллагад хандаагүй. Манай хонь угаасаа хоёр чих нь сам имтэй, бүгд сэрвээн дээрээ хөх будагтай. Манай бага хүү Мын Ц маллаж байсан. Би хоёр чих нь сам имтэй хар алаг 1 тооны эр хонио бол авсан. Харин хоёр чих нь сам имтэй 1 эм хонины хохирол 180.000 төгрөгийг тухайн хонь хулгай хийсэн гэх Г.А, Д.Ц, М.Б гэсэн хүмүүсээс авсан учир надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Цы мэдүүлсэн: ...Манай аав Мын бие тааруу, Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад манай ээж Д.Р намайг хонь малаа харж байгаарай гээд явахаар нь би Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт малыг нь харж маллаж байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хонио бэлчээрт гаргачихаад нь нэг их удалгүй Морь татдагийн тэнд байхаар нь урагшаа засмал зам руу туугаад гаргаж байсан чинь манай хонинд байдаг ганц содон хонь болох хар алаг, хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байхаар нь би ээж Д.Р руу залгаад манай хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байна гэж хэлтэл ээж Улаанбаатар хотоос очихоороо хонио бүргэе гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт гэртээ ирээд хонио бүртгэж үзээд хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байна гэсэн. Манай ээж Д.Р Улаанбаатар хотоос очоод ойр хавийн айлын хонинд нийлсэн байж магадгүй гэхээр нь Цагдаагийн байгууллагад хандаагүй. Манай ээж Д.Рын хонь угаасаа хоёр чих нь сам имтэй, бүгд сэрвээн дээрээ хөх будагтай...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Цийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой санал нийлж байна. Санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна.  Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байхад манай найз А манайд ирээд аймаг руу орж машины сэлбэг авах гэсэн юм, мөн ганц нэг хонь, ямаа зарах гэсэн юм гэхээр нь би “Приус” маркийн 03-58 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2 хонь, 3 ямаа ачаад сум руу ороод бензин хийчихээд дэлгүүрээс нэг 0.75 граммын “Соёрхол” нэртэй архи, 4 том пиво аваад төвийн баруун талын цэнхэр самбарын хажууд А, Б, бид 3 нэг шил архиа хувааж уугаад 2 том пивийг нь ууж дуусгаад Б Хотонт сумын Хөөвөр баг руу орж хүнээс мөнгө авна гэхээр нь бид нар хамтдаа Хөөвөр баг орсон чинь нөгөө айл нь цоожтой байхаар нь буцах замдаа нуурын хажууд 2 хонь байсан чинь Б зогсож байгаарай гээд бууснаа эхлээд нэг хонийг бариад, дараа нь нөгөөдөхийг нь барьж аваад машины хойд суудалд хоёуланг нь сул хийгээд явж байхад замд айлын хонь таарахаар нь тэр хониноос нэг хонийг Б барьж аваад жолоочийн хажуу талын суудалд сул хийгээд төв зам руу орсон. Тэгээд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын цэнхэр самбарын хажууд явж байхад машины дугуй хагараад солих дугуй байхгүй байсан болохоор машиндаа хэсэг унтаж байсан чинь цагдаа нар ирээд Хотонт сум руу бид нарыг машинтай хамт аваад явсан. Би жолоо барьж явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодож эрхийн “В” ангиллын үнэмлэхтэй. Яг ярьж тохирсон зүйл байхгүй, хүнээс мөнгө аваад аймаг руу орох гэж байсан юм. Архи ууснаас нь болоод ийм зүйлээ хийлээ. Нуурын хажуугаас авсан 2 хонины нэгийг нь эзэнд нь өгөөд, үлдсэн нэг хонь нь үхсэн байсныг бэлэн мөнгөөр 180.000 төгрөгийг Р гэх хүн өгсөн. Харин хониноос нь авсан улаан толгойтой хонийг эзэнд нь хүлээлгэн өгсөн. Архи, пивийг уугаад Хөөвөр явах замд машинд тасраад унтаж явсан. А цагдаа нарыг ирэхэд л сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Аийн мэдүүлсэн: ...Би тогтоолтой санал нийлэхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймаг руу явах ажилтай байж байгаад Цийн гэрт очоод аймаг руу хамт яваад өгөөч гэхэд Ц бас өөрөө Архангай аймаг руу явах ажилтай, машины дугуй солино гэсэн. Тэгээд би түрүүлж мотоцикльтой гэр рүүгээ очиж хувцсаа солиод Цийн хамтаар хонин дээрээ очоод 2 хонь, 3 ямаа малын бэлчээрээс барьж аваад Цийн машинд ачаад байж байхад Б морьтой ирээд хаашаа явах талаар асуухаар нь аймаг руу явна гэхэд би бас ажилтай, хамт явъя, та 2 шууд явах юм уу гэхээр нь сум руу ороод аймаг руу явна гэж хэлсэн. Тэгтэл би хамт явъя гээд морио манай гадаа орхиод машинд суугаад төв рүү орсон. Төв рүү ороод Ц, бид 2 архи пиво дэлгүүрээс аваад Хотонтын баруун талын самбарын ойролцоо архи пиво уугаад байж байтал Б Хөөвөр орж М гэх айлаас мөнгө авна гээд хөдөлсөн. Тэгээд би урд суудал дээр тасарсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б, Ц нарын ярианаас ойлгосон зүйлийн талаараа мэдүүлэг өгсөн. Намайг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгааг би мэдээгүй. Би өөрийнхөө хонь, ямааг ачиж явсан болохоор ойлгосон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгсөн. Тэгээд Төвшрүүлэх сумын Цэнхэр самбарын ойролцоо машиндаа унтаж байсан чинь сумын цагдаа ирсэн байсан бөгөөд дуудахаар нь би сэрсэн. Машиныг Ц жолоодож явж байсан. Машинд унтаж байгаад сэрээд харахад нэг хар алаг содон хонийг Бын арын суудалд урдаа хийчихсэн сууж байсан. Би тэр хонийг хаанаас авсныг мэдэхгүй байна. Би хэн анх хулгайлах санааг гаргасан талаар мэдэхгүй байна. Би хажууд нь байсан. Тэр үед П ах машинаар ирээд 3 хонийг манай хонинууд байна гээд аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Бын мэдүүлсэн: ...Би тогтоолтой санал нийлж байна. Санал хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад морьтой Аийнх рүү явж байгаад А, Ц нартай малын бэлчээрт тааралдаад хаашаа явах гэж байгаа талаар асуухад аймаг руу явах гэж байна гэхээр би хамт явъя гэсэн. Тэгсэн чинь сум руу ороод бензин аваад явна гэхээр нь би Аийн гадна морио орхиод машинд нь суугаад сумын төв рүү орсон. Тэгээд Ц, А нар дэлгүүр ороод 1 шил архи, 4 том пиво аваад Хотонт сумын баруун талын цэнхэр самбарын хажууд нэг шил архи 2 том пивийг нь гурвуулаа ууж дуусгаад би Хөөвөр баг руу орж М гэх хүнээс мөнгө авахаар явсан. Тэгсэн чинь нуурын захад 2 хонь байхаар нь би буугаад нэгийг нь барьж аваад машины хойд суудалд хийсэн. Тэгсэн чинь нөгөө хонь явахгүй байхаар нь мөн барьж аваад машины хойд суудалд хийсэн. Тэгээд М гэх айлд очиход гэр нь цоожтой байхаар нь эргээд буцаад явж байтал нилээн арвин хоньтой таарахаар нь би буугаад хонин дундаас улаан толгойтой эр хонийг барьж аваад машины урд суудалд хийгээд цааш яваад засмал замтай нийлээд Төвшрүүлэх сумын цэнхэр самбарын ойролцоо явж байхад машины дугуй хагарсан. Тэгээд солих дугуй байхгүй болохоор нь хэсэг машиндаа унтаж байхад цагдаа нар ирээд сумын төв рүү аваад явсан. Нуурын хажуу талаас авдаг 2 хонины нэг нь халзан хар алаг хонь байсан. Харин олон хониноос барьж байсан улаан толгойтой хонь байсан. Би имийг нь мэдэхгүй байна. Мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн. Гэхдээ ярьж тохирсон зүйл бол байхгүй. Би хажууд нь байсан. Тэр үед П ах машинаар ирээд 3 хонийг манай хонинууд байна гээд аваад явсан. Тэгсэн чинь нэг хонь нь очоод удаагүй үхсэн гэсэн. Тэгээд хонины төлбөрт 180.000 төгрөгийг Р гэх эмэгтэйд бид гурав хуваагаад өгсөн. Бид гурав Хотонт сумын баруун талын цэнхэр самбарын хажуугаас хөдлөхөд А машины урд суудал дээр согтоод тасарсан байсан. Цаашаа Хөөвөр баг руу яваад хонь авсан. Дараа нь засмал зам руу нийлээд явж байхад А сэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 хуу/

 

“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 хуу/

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн техникийн үнэлгээ /хх-ийн 43 хуу/

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 53-56 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 57, 97 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-96 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай техникийн үнэлгээний тайлан

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164-166 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 80 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 168-169 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 171-174 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 176, 177 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Пгийн эзэмшлийн 1 тооны хонь хулгайд алдагдаж түүнд 150.000 төгрөгийн, мөн өдөр А аймгийн Х сумын Х багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Рын эзэмшлийн 2 тооны хонь хулгайд алдагдаж түүнд 270.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч Б.Пгийн “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би гэрийнхээ гаднаас хонио харчихаад гэртээ орох гэтэл манай хонины цаагуур нэг суудлын машин явахаар нь юун машин юм бол гэж гайхаад мотоцикльтой жижиг гүвээ тойроод хонио харсан чинь нөгөө жижиг машин чинь манай хонины хажууд зогсчихсон 2 хүн буугаад манай хониноос 2 нас гүйцсэн эр хонь барьчихсан зогсож байснаа намайг харсан уу яасан мэдэхгүй нэг хүн нь хонио тавиад нөгөө хүнийхээ хониноос барьж аваад машин руу нөгөө хонио аваад явсан. Тэгэхээр нь би буцаж эргээд энэ замаар л явна гэж бодоод нөгөө машины явах замыг нь урдаас нь тосоод очсон чинь миний хажуугаар ороод давхиад явчихсан. Би араас нь хөөгөөд засмал зам руу оруулаад алдчихсан. Тэгээд гэртээ ирээд сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар яриад нөгөө хонь аваад зугтсан машины дугаарыг хэлээд манай хониноос хонь барьж аваад явчихлаа гэсэн чинь хэсгийн төлөөлөгч манайх руу 2 цаг гаруйн дараа утсаар залгаад хүрээд ир гэхээр нь сумын төвд ирсэн чинь нөгөө машиныг саатуулчихсан, хүмүүсийг нь бариад авсан байсан. Тэгсэн чинь манайхаас 1 хонь байсан бөгөөд манай хониноос гадна дахиад хэдэн хонь, хэдэн ямаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09, 12-14/

 

гэрч П.Аын “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би сумандаа ажлаа хийж байтал Хөөвөр багийн иргэн Б.Пгийн эхнэр О гэдэг хүн надтай 16 цаг өнгөрч байхад уулзаад өнөөдөр манай бэлчээрт байсан хониноос машинтай хүмүүс ирээд хонь хулгай хийгээд аваад явчихлаа, манай нөхөр П араас нь хөөгөөд засмал зам руу оруулаад алдчихлаа, машиных нь дугаарыг хараад надад хэлсэн, энэ дугаараар шүүгээд хэний машин гэдгийг нь хэлээд өгөөч гэхээр нь би төхөөрөмжин дээр шүүж үзээд хэний эзэмшлийнх болохыг нь өөрөө мэдсэн. Тэр өдөр манай хэсгийн төлөөлөгч аймагт албан ажлаар явж байсан бөгөөд би хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьтал би мэдэж байгаа, над руу утсаар ярьсан, би одоо аймгаас гарч байна, замд нь зогсоогоод шалгая гэж хэлээд оройхон 18 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч “Приус” маркийн 03-58 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг журамлаад авчирсан чинь тухайн машин дотроос 5 хонь, 3 ямаа гарч ирсэн. Хонь хулгайд алдсан П гэдэг хүнийг дуудаад ирэхээр нь машин дотор ачиж явсан хонинуудыг үзүүлэхэд П гэдэг хүн манай хонь энэ хонь байна гээд бор толгойтой эр хонийг зааж хэлэхээр нь тухайн хонийг нь П гэдэг хүнд өгсөн чинь дахиад машинд байсан хонь руу харснаа өө энэ манайхны хонь юм шиг байна гээд хар толгойтой хоёр эр хонь, нийт гурван эр хонь авч явсан. Тэгээд маргааш өглөө нь хэсгийн төлөөлөгч рүү залгаад энэ хоёр хар толгойтой хонь нь манайхны хонь биш байна шүү гээд нэг хар толгойтой хонь нь үхчихлээ, нэг хар толгойтой хонь нь байна гэж байсан. 03-58 АРН улсын дугаартай тээврийн хэрэгслээс нийтдээ 5 хонь, 3 ямаа гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,  

 

гэрч А.Гын “Манай хүү А яваад 2 хоног сураг байдаггүй. Тэгсэн чинь сумын төвд байдаг манай дүү манайх руу утсаар яриад нөгөө А чинь хэрэгт орчихсон байна гэхээр нь яав, юу болов гээд асуусан чинь айлын хонь хулгай хийсэн гэнэ гэж сонсогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70/,

 

гэрч Д.Бын “Тэр үед би Улаанбаатар хотод байсан чинь манай дүү Ц над руу утсаар яриад манай найз Г.А аймаг явчихаад ирье, машины сэлбэг авах гэсэн юм гэж гуйгаад байна, таны машинаар явчихаад ирье гэхээр нь би болгоомжтой яваарай, эвдэж хэмхлэв гэж хэлсэн. Харин Г.А, Д.Ц, М.Б нар айлын хонь хулгай хийсэн гэнэ, цагдаад баригдсан гэнэ гэсэн асуудал яригдахаар нь би тухайн үед хэрэггүй машинаа өглөө гэж бодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74/,  

 

гэрч Д.Бын “Тэр орчимд манай ойролцоо байдаг П гэдэг хүний хониноос хээр явж байхад нь машинтай хүмүүс шүүрч гэнэ гэж яригдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

мөрдөн байцаалтын шатанд Д.Ц, Г.А, М.Б нарын өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 132-133, 141-142, 153-154/,

 

“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38/ зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Пгийн эзэмшлийн 1 тооны хонь хулгайд алдагдаж түүнд 150.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал,

 

хохирогч Д.Рын “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод манай нөхөр С.М биеийн байдал нь муудаад эмчилгээ хийлгэж байтал Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багаас манай малыг харж байсан бага хүү М.Ц 89642400 дугаарын утсаар залгаад өглөө хонио бэлчээрт гаргачихаад морь татдагийн тэнд байхаар нь урагшаа засмал зам руу туугаад гаргаж байсан чинь манай хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байна гэхээр нь би Улаанбаатар хотоос очихоороо хонио бүргэе гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт гэртээ ирээд хонио бүртгэж үзтэл манай хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байсан. Тэгээд нэгэнт хэд хоног өнгөрсөн учир Цагдаагийн байгууллагад мэдэгдээд яах вэ гээд байж байтал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч гэрт ирээд танай хонь ямар имтэй бэ, танайх хонь мал алдсан уу гэж асуугаад манай хонины имийг хэлэхээр нь хонь алдсан гэж хэлээд Хөөвөр багийн төвийн урд байдаг Б.П гэх айлын хонинд очтол манай 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр алдсан хоёр чих нь сам имтэй хар алаг 1 тооны эр хонь байсан. Харин цуг алга болсон хар толгойтой хоёр чих нь сам имтэй 1 тооны эм хонь үхсэн байсан. Тэгээд Хотонт сумын Хөөвөр багийн төвийн урд байх Б.Пгийн хониноос өөрийн хоёр чих нь сам имтэй 1 тооны эр хонио авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,  

 

гэрч М.Цы “Манай аав Мын бие тааруу, Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад манай ээж Д.Р намайг хонь малаа харж байгаарай гээд явахаар нь би Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт малыг нь харж маллаж байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хонио бэлчээрт гаргачихаад нь нэг их удалгүй Морь татдагийн тэнд байхаар нь урагшаа засмал зам руу туугаад гаргаж байсан чинь манай хонинд байдаг ганц содон хонь болох хар алаг, хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байхаар нь би ээж Д.Р руу залгаад манай хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байна гэж хэлтэл ээж Улаанбаатар хотоос очихоороо хонио бүргэе гэж хэлээд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багт гэртээ ирээд хонио бүртгэж үзээд хар алаг хоёр чих нь сам имтэй эр хонь, хар толгойтой хоёр чих нь сам имтэй эм хонь хоёр алга болсон байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/,  

 

            “Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 404 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 102/

 

мөрдөн байцаалтын шатанд Д.Ц, Г.А, М.Б нарын өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 132-133, 141-142, 153-154/ зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Рын эзэмшлийн 2 тооны хонь хулгайд алдагдаж түүнд 270.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч Д.Ц, Г.А, М.Б нар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Мовогт Гын А, Б овогт Дн Ц, Б овогт Мын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын малыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Д.Ц, Г.А, М.Б нар нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн 03-58 АРН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг хэрэглэн бусдын 3 тооны хонийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгч Д.Ц, Г.А, М.Б нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаа явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэв.

     

           Хэдийгээр хохирогч Б.П нь шүүгдэгч нараас малаа эрж хайсны зардал болох 150.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж утсаар ярьсан тэмдэглэлд тусгуулсан боловч хохирогч нь энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүний нэхэмжилсэн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.П нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Д.Ц, Г.А, М.Б нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

             Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, тэдгээрт хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

             Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Ц, Г.А, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ 03-58 АРН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин хэрэглэсэн байх бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот шинжээчийн дүгнэлтээр 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байх тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Б.Бын эзэмшлийн автомашиныг эзэмшигч Д.Бд олгож, түүний үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 80 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

МУлсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Мовогт Гын А, Б овогт Дн Ц, Б овогт Мын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын малыг бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. МУлсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Цийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Цид оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Д.Ц, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ Д.Бын эзэмшлийн 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 03-58 АРН улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Бд олгож, түүний үнэ 5.500.000 төгрөгийг шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.Аээс 1.833.333 /нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, шүүгдэгч Д.Цаас 1.833.333 /нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг, шүүгдэгч М.Баас 1.833.333 /нэг сая найман зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 80 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Г.А, Д.Ц, М.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч Б.Пгийн нэхэмжилсэн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.П нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Д.Ц, М.Б нарт авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                          Р.АЛТАНЦЭЦЭГ