| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02595/И |
| Дугаар | 102/ШШ2017/02150 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/02150
| 7 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/02150 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, нарны зам 53, Саруул төв 201 тоот хаягт байрлах “Ази капитал корпрэйшн” ХХК /РД:5891108/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Намуун дэнж хотхоны 37-Б блок, 9 тоотод оршин суух, Цахар овогтой Батжаргалын Хишигбаяр /РД:ЛЕ83051614/-д холбогдох 8,540,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Ази капитал корпрэйшн”ХХК-ийн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ази капитал корпрэйшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Цахар овогт Батжаргалын Хишигбаяр /РД:ЛЕ83051614/ нь “Ази агигзл корпорэйшн ББСБ” ХХК-иас 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр ЗГ/2015/68, БГ/2015/68 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 3 500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай, Хонда маркийн 94-22 УНО улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл авсан билээ. Зээлдэгч Б.Хишигбаяр нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийг хугацаандаа тзгх саэагдуулахгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж, оргон зайлж өнөөдрийг хүргэсэн бөгөөд гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8 540 000 төгрөгийн хохиролыг “Ази капитал корпорэйшн” ХХК-д учруулаад байна. Йймд Цахар овогт Батжаргалын Хишигбаяр /РД:ЛЕ83051614/-аас ЗГ/2015/68, дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,540,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Хишигбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ази капитал корпорэйшн” ББСБ ХХК-иас 2015 оны 10 сарын 09-ний өдөр 3,500,000 төгрөг зээлэн Хонда маркийн 94-22 УНО дугаартай машинаа барьцаалсан нь үнэн болно. Тус байгууллагын нэхэмжилсэн 8,540,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ази капитал корпорэйшн” ББСБ ХХК нь Б.Хишигбаярт холбогдуулан 8,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Хишигбаяр нь “Ази капитал корпорэйшн” ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 8,540,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Ази капитал корпорэйшн” ББСБ ХХК -ийн нэхэмжилсэн 8,540,000 төгрөгийг хариуцагч Б.Хишигбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 75,800 төгрөгийг хариуцагч Б.Хишигбаяр болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ази капитал корпорэйшн” ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР