Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

 

                               2022/ШЦТ/96

 

 

 

 

                   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: С.Т, Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сийн Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Бгийн Тнарт холбогдох 2212000000036 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт .. аймгийн .. сумын .. дугаар багийн ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд тус аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан М овогт Б Т/РД:../

 

Шүүгдэгч: М улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .. аймгийн .. сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сийн Т /РД:../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Т, С.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ц сумын А багийн Хар хуст гэх газраас 135 ширхэг 5.9577 м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, “..” маркийн 95-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 23-78 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэж, ойн санд 653.072 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000036 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ж.Аын мэдүүлсэн: ...А аймгийн Ц сумын А багийн Х гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 73 ширхэг 2.7577 метр куб шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй Б.Тнь бэлтгэж ойн санд 301.840 төгрөгийн хохирол учруулсан, мөн С.Т нь 3.02 куб метр хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 351.232 төгрөгийн, нийт 653.072 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Эын мэдүүлсэн: ...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр А аймгийн иргэн Б гэх хүнээс би өөрөө 9.600.000 төгрөгөөр худалдан авсан. 95-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийнх юм. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө миний танил С.Т надаас 95-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж модонд явсан юм. Хууль бусаар мод бэлдээд цагдаад баригдсан талаар надад хэлсэн. Миний зүгээс модонд яваад ирье гэхээр нь машинаа өгсөн. Хууль бусаар модонд явсан талаар бол мэдээгүй юм. Миний зүгээс С.Т гэх хүнд гомдол, санал алга байна. Мөн тээврийн хэрэгслээ өгч явуулсандаа гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 160-162 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Иын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир, Буйлан, Алтан-Овоо багийн байгаль хамгаалагч ажилтай. Энэ ажилд ороод 8 жил болж байна. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд байх, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Б.Тманай ажил дээр ирээд галын түлээний эрхийн бичиг авах гэсэн юм гээд надтай ирж уулзаж манай сумын галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газар болох Цэцэрлэг багийн Нуурын гуя гэх газраас галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Миний зүгээс галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн газраас галын түлээний мод бэлтгэх талаар мөн галын түлээний мод бэлтгэх стандартын талаар сайн тайлбарлаж өгсөн. Б.Тгэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн газар бол биш юм. Мод бэлтгэх газар нь Цэнхэр сумаас баруун урд зүгт Цэцэрлэг багт байрлах Нуурын гуя гэдэг газар байдаг. Б.Тгэх хүний мод бэлдсэн газар бол өөр, Алтан-Овоо багийн нутаг байна. Б.Тгэх хүн талбай тусгаарласан газраас биш, өөр газраас мод бэлдсэн байна. Миний зүгээс галын түлээний эрхийн бичиг талбай тусгаарласан газар буюу Нуурын гуя гэх газарт бичээд тухайн газарт манай байгаль хамгаалагч Б, Лгэх хүмүүс газар дээр нь хяналт тавьдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны үед дээрх хоёр байгаль хамгаалагч тухайн газраа байхгүй байсан тул хяналт тавих боломжгүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Сгийн мэдүүлсэн: ...23-78 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Бгийн Тгэх хүний тээврийн хэрэгсэл юм. Надаас 8.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хэзээ худалдан авсныг мартсан байна. Надаас худалдан аваад нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байгаа юм. Б.Тбид хоёрын хооронд 23-78 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой маргаан болон өр зээлийн асуудал байхгүй. Миний зүгээс иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох хүсэлтгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бгийн мэдүүлсэн: ...Тухайн машин миний нэр дээр байдаг юм. Би тухайн машиныг 2016 оны үед Б.Тт 7.500.000 төгрөгөөр зарж байсан юм. Тухайн үед Тын нэр дээр шилжүүлж амжаагүй юм. Тын өөрийнх нь эзэмшлийн машин гэж ойлгож болно. Нэрээ л шилжүүлээгүй гэсэн үг юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 101-102 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Иын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 11 цагийн орчим байх, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Т нь манай ажил дээр ирээд галын түлээний эрхийн бичиг авах гэсэн юм гээд надтай уулзаж манай сумын галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газар болох Цэцэрлэг багийн Нуурын гуя гэх газраас галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Миний зүгээс галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн газраас галын түлээний мод бэлтгэх талаар, мөн галын түлээний мод бэлтгэх стандартын талаар сайн тайлбарлаж өгсөн. С.Т гэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн газар бол биш. Мод бэлтгэх газар нь Цэнхэр сумаас баруун урд зүгт Цэцэрлэг багт байрлах Нуурын гуя гэдэг газар байдаг. Б.Т гэх хүний мод бэлдсэн газар бол Алтан-Овоо багийн нутаг байна. Б.Т гэх хүн талбай тусгаарласан газраас биш өөр газраас мод бэлдсэн байна. Миний зүгээс галын түлээний эрхийн бичигт талбай тусгаарласан газар Нуурын гуя гэх газарт бичээд тухайн газарт манай байгаль хамгаалагч Б, Лгэх хүмүүс газар дээр нь хяналт тавьдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн үед дээрх хоёр байгаль хамгаалагч тухайн газраа байхгүй байсан тул хяналт тавих боломжгүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Л.Дгийн мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангид ойн инженер ажилтай бөгөөд энэ ажилд ороод 10 жил болж байна. 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газраас шинжээч томилсны дагуу хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийг харж, мөн тээвэрлэж явсан, тээврийн хэрэгсэл дээр ачсан мод, галын түлээний мод бэлдсэн гэх газарт өөрийн биеэр очиж модны урт, өргөн болон модны насжилт, шинж байдлыг харгалзан үзэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 325 дугаар тушаалыг тус тус үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан юм. Шинжээчийн дүгнэлт гаргасан мод нь хуурай шинэс төрлийн мод байсан. Миний зүгээс мод бэлдсэн газар дээр нь очиж үзсэн бөгөөд С.Т гэх хүн 3 ширхэг босоо хуурай модонд огтлол хийж ойр орчмын унасан байсан модноос галын түлээний мод бэлдсэн байсан. С.Тын бэлдсэн мод нь 3.02 куб метр хуурай шинэс төрлийн мод байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Л.Дгийн дахин мэдүүлсэн: ...Дээрх 2 хүний бэлтгэсэн шинэс төрлийн мод нь нийлээд 5.9577 шоо метр /метр куб/ болж байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 241 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Тын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Тын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 67-68  хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 07-09, 137-139 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-14, 18, 93, 132-136, 143-145, 202, 207 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-17, 140-142 хуу/

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 40-41 хуу

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 52, 165 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн АА-22-12 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 76-80 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн АА-22-16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 81-84 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 88-89 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1хх-ийн 215-216 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 тоот эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол /1хх-ийн 95 хуу/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 90-92, 217-218 хуу/

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 180-181 хуу

“Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн АА-22-13 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 197-201 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн АА-22-17 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 203-206 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 113, 236 хуу/

Мод бэлтгэх эрхийн бичиг /1хх-ийн 117, 238 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 118-119, 212 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр А аймгийн Ц сумын А багийн Х гэх газраас 135 ширхэг 5.9577 м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, “..” маркийн 95-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 23-78 АРА улсын дугаартай “..” маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэж, ойн санд 653.072 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Ж.Аын мэдүүлсэн “А аймгийн Ц сумын А багийн Х гэх газраас 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 73 ширхэг 2.7577 метр куб шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй Б.Тнь бэлтгэж ойн санд 301.840 төгрөгийн хохирол учруулсан, мөн С.Т нь 3.02 куб метр хуурай шинэс төрлийн мод бэлтгэж, тээвэрлэн ойн санд 351.232 төгрөгийн, нийт 653.072 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнийг нэхэмжилж иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Тухайн газар нь улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Байгаль орчинд учирсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 106-107/,

 

иргэний нэхэмжлэгч Ч.Эын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө миний танил С.Т надаас 95-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нууж модонд явсан юм. Хууль бусаар мод бэлдээд цагдаад баригдсан талаар надад хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 160-162/,  

 

гэрч Н.Иын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 11 цагийн орчим байх, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Б.Тманай ажил дээр ирээд галын түлээний эрхийн бичиг авах гэсэн юм гээд надтай ирж уулзаж манай сумын галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газар болох Цэцэрлэг багийн Нуурын гуя гэх газраас галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Мод бэлтгэх газар нь Цэнхэр сумаас баруун урд зүгт Цэцэрлэг багт байрлах Нуурын гуя гэдэг газар байдаг. Б.Тгэх хүний мод бэлдсэн газар бол өөр, Алтан-Овоо багийн нутаг байна. Б.Тгэх хүн талбай тусгаарласан газраас биш, өөр газраас мод бэлдсэн байна”, “2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 11 цагийн орчим байх, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн С.Т нь манай ажил дээр ирээд галын түлээний эрхийн бичиг авах гэсэн юм гээд надтай уулзаж манай сумын галын түлээний мод бэлтгэх талбай тусгаарласан газар болох Цэцэрлэг багийн Нуурын гуя гэх газраас галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн юм. Миний зүгээс галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн газраас галын түлээний мод бэлтгэх талаар, мөн галын түлээний мод бэлтгэх стандартын талаар сайн тайлбарлаж өгсөн. С.Т гэх хүнд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн газар бол биш. Б.Т гэх хүн талбай тусгаарласан газраас биш өөр газраас мод бэлдсэн байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26, 1хх-ийн 156-157/,  

 

шинжээч Л.Дгийн мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газраас шинжээч томилсны дагуу хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийг харж, мөн тээвэрлэж явсан, тээврийн хэрэгсэл дээр ачсан мод, галын түлээний мод бэлдсэн гэх газарт өөрийн биеэр очиж модны урт, өргөн болон модны насжилт, шинж байдлыг харгалзан үзэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А-176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 325 дугаар тушаалыг тус тус үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргасан юм. Шинжээчийн дүгнэлт гаргасан мод нь хуурай шинэс төрлийн мод байсан. Миний зүгээс мод бэлдсэн газар дээр нь очиж үзсэн бөгөөд С.Т гэх хүн 3 ширхэг босоо хуурай модонд огтлол хийж ойр орчмын унасан байсан модноос галын түлээний мод бэлдсэн байсан. С.Тын бэлдсэн мод 3.02 куб метр хуурай шинэс төрлийн мод байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 186-187, 1хх-ийн 241/,  

 

өөрсдийн гэм бурууг хүлээж С.Т, Б.Тнарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1хх-ийн 225-226, 1хх-ийн 67-68/,

 

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 07-09/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-14/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 15-17, 140-142/,

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 40-41/,

2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 180-181/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч С.Т, Б.Тнар нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч С.Т, Б.Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч нар нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр үйлдлээрээ нэгдэн А аймгийн Ц сумын А багийн Х гэх газраас 135 ширхэг 5.9577 м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж, “М” маркийн 95-94 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр, 23-78 АРА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

 

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч С.Т, Б.Тнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч С.Т, Б.Тнарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

 

 Шүүгдэгч С.Т, Б.Тнарт ял оногдуулахыг тэнссэн тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

           

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 653.072 төгрөгийн хохирол учирсан болохыг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 40-41/, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 180-181/-үүдээр тогтоосон байна. 

 

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /653.072*3=1.959.216 /нэг сая есөн зуун тавин есөн мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгч нараас 1.959.216 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж М Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Ч.Эын эзэмшлийн 95-94 АРХ улсын дугаартай “М” маркийн автомашиныг эзэмшигч Ч.Эад буцаан олгож, шүүгдэгч С.Тын гэмт хэрэгт үйлдэхдээ хэрэглэсэн 95-94 АРХ улсын дугаартай “М” маркийн автомашины үнэ болох 3.950.869 /гурван сая есөн зуун тавин мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан, уг машины үнэнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 979.608 /есөн зуун далан есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 2.971.261 /хоёр сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 576.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3.2 метр куб шинэс төрлийн мод, шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.202.753 төгрөгийн үнэлгээ бүхий 23-78 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг гаргуулан, уг автомашины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 979.608 /есөн зуун далан есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэн, үлдэгдэл 4.223.145 /дөрвөн сая хоёр зуун хорин гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.75 метр куб шоо метр шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Т, Б.Тнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Сийн Т, М овогт Бгийн Тнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан ял оногдуулахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т, Б.Тнар нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1, 188, 189 дүгээр зүйлүүдэд тус тус зааснаар шүүгдэгч С.Т, Б.Тнарын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

              5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Таас 979.608 төгрөг, шүүгдэгч Б.Таас 979.608 төгрөг тус тус гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 20 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 22 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Ч.Эын эзэмшлийн 95-94 АРХ улсын дугаартай “Мазда Бонго” маркийн автомашиныг эзэмшигч Ч.Эад буцаан олгож, шүүгдэгч С.Тын гэмт хэрэгт үйлдэхдээ хэрэглэсэн 95-94 АРХ улсын дугаартай “Мазда Бонго” маркийн автомашины үнэ болох 3.950.869 /гурван сая есөн зуун тавин мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан, уг машины үнэнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 979.608 /есөн зуун далан есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлж, үлдэгдэл 2.971.261 /хоёр сая есөн зуун далан нэгэн мянга хоёр зуун жаран нэг/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 576.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3.2 метр куб шинэс төрлийн мод, шүүгдэгч Б.Тын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.202.753 төгрөгийн үнэлгээ бүхий 23-78 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг гаргуулан, уг автомашины үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 979.608 /есөн зуун далан есөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлүүлэн, үлдэгдэл 4.223.145 /дөрвөн сая хоёр зуун хорин гурван мянга нэг зуун дөчин тав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 495.000 /дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.75 метр куб шоо метр шинэс төрлийн мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

 

                      7. Шүүгдэгч С.Т, Б.Тнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

             8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Т, Б.Тнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ