| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02183/И |
| Дугаар | 102/ШШ2017/02144 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2017/02144
| 2017 оны 07 сарын 31 өдөр | Дугаар 102/ШШ2017/02144 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Ориент центр 1 давхарт байрлах “Арвис стоун” ХХК /РД:5649501/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Кристалл сити төв, 4 давхар 403 тоот хаягт байрлах “Алтай рөүд” ХХК /РД:5564077/-д холбогдох
6,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Арвис стөүн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтай рөүд ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны едөр “Арвис Стоун” ХХК-тай Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 6,800,000 төгрөгийн бараа худалдан авахаар гэрээ байгуулсан. "Арвис Стоун” ХХК нь хөрөнгийг гэрээ байгуулсан өдрөөс 7 хоногийн дотор хүлээлгэн егч. гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэтэл “Алтай рөүд” ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхгүй хугацаа алдаж байсан тул 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр уулзаж өр төлбөрийг бартераар буюу хайрга, цементээр тооцож авахаар ярьж тохирсон боловч нийт 600,000 төгрөгийн хайрга буулгаж өгсөнөөс хойш дахин өр төлбөрөө барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Иймээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, компанид хохирол учруулсаар байгаа тул гэрээний 9.2-т заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,200,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Арвис стөүн” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Манай компани 2014 оны 09 сарын 22-ны өдрийн “Алтай рөүд” ХХК-тай хийсэн гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 6,200,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болох 163,750 төгрөг, нийт 6,363,750 төгрөгийг гаргуулж авсан тул цаашид өр төлбөрийн тооцоо байхгүй. Иймд “Алтай рөүд” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн татгалзаж байна. Энэ хэргийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Арвис стоун” ХХК нь “Алтай рөүд” ХХК-д холбогдуулан 6,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Алтай рөүд” ХХК нь төлбөрөө бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч “Арвис стоун” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 6,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлгаасаа татгалазах хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Арвис стоун” ХХК нь “Алтай рөүд” ХХК-иас 6,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,750 төгрөгөөс 81,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 81,875 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Арвис стоун” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР