Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02118

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02118

Улаанбаатар хот

 

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Солонго төвд байрлах, “Арвижих файнанс” ХХК /РД:5832942/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, АОС-1 байр, 00 тоотод оршин суух, Боржигон овогтой Баасангийн Батзориг /РД:ЧР73011138/-д холбогдох,

 

 36,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн “Арвижих файнанс” ХХК-ийн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Нэхэмжлэгч “Арвижих файнанс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Арвижих файнанс ХХК нь Зээлдэгч Б.Батзориг хүсэлтээр 2015 оны 10 сарын 26 өдөр 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, эргүүлж 25 000 000 төгрөг болгож өгөх

нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн болно. Удалгүй зээлдэгч Б.Батзориг дахин хүсэлт гаргаж нэмж 5 000 000 төгрөг авч нийт 36 000 000 төгрөг болгон эргүүлэн өгөх нөхцөлтэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбар хийж нотариатаар баталгаажуулан, ҮХЭХБГазарт бүртгүүлсэн. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусаж мөнгөө нэхэхэд Б.Батзориг нь өнөө маргаашгүй өгнө. Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлсэн барааны мөнгөө авах гээд Эрдэнэт үйлдвэр дээр байна гэж худлаа аргацаасаар нэг ч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүртэл хохироож байна. Б.Батзоригтой утсаар ярьж удаа дараа сануулан хэлхэд удахгүй гэдэг тайлбар олон удаа тавьсан ба манай байгууллага ч хүсэлтийг хүлээн авч хугацаа өгсөөр өнөөдрийг хүрсэн болно. Талуудын дунд иргэний хуулийн 261 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Б.Батзориг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, авсан зээлийн төлөх хугацаа дууссан ч зээлээ төлөхгүй байгаа тул энэхүү асуудлыг шийдэж өгч тусална уу. Иймд зээлдэгч Б.Батзориг нь зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх 36,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн дагуу гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Батзориг нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Арвижих файнанс” ХХК-иас зээлж авсан 36,000,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 26-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Иймд хүсэлтийг хүлээн авч, хэргийг хааж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Арвижих файнанс” ХХК нь Б.Батзоригт холбогдуулан 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Батзориг нь “Арвижих файнанс” ХХК-ийн нэхэмжилсэн 36,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Арвижих файнанс” ХХК-ийн нэхэмжилсэн 36,000,000 төгрөгийг хариуцагч Б.Батзориг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 168,975 төгрөгийг хариуцагч Б.Батзориг болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Арвижих файнанс” ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР