| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01971/И |
| Дугаар | 102/ШШ2017/02117 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2017/02117
| 2017 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2017/02117 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, бичил хороолол, Хасбаатар гудамж, 5а-31 тоот хаягт байрлах “ Тунамал хийц” ХХК /5115523/-д холбогдох
20,350,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тунамал хийц” ХХК нь 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарыг дуустал Нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 15,851,535 төгрөгийн өр үүсгээд байна. Дээрх байгууллагын холбогдох албан тушаалтнуудтай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол төлөлгүй “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 16 дугаар зүйпийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам” 17 дугаар зүйл 17.1.1, 17.1.4 дэх зүйл “Ажил олгогч даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг”-ийг тус тус зөрчиж байна. Иймд “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 20 дугаар зүйл 20.1.2 дахь заалтад зааснаар “Дутуу төлсөн буюу хугацаандаа төлөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна гэж заасны дагуу шимтгэл төлөөгүй хугацаанд 4,499,422 төгрөгийн алданги ногдуулаад байна. Шимтгэл алдангийн нийт дүн 20,350,957 төгрөгийг хуулийн дагуу гаргуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Тунамал хийц” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 20,350,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг төлж, алданги 4,499,422 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, үлдэгдэл 15,851,535 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв.” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Тунамал хийц” ХХК-д холбогдуулан 20,350,957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Тунамал хийц” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 20,350,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг төлж, алданги 4,499,422 төгрөгөөс нэхэмжлэгч тал татгалзаж, үлдэгдэл 15,851,535 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь “Тунамал хийц” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 20,350,957 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Тунамал хийц” ХХК нь 10,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь алданги 4,499,422 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 15,851,535 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Иннова” ХХК-иас 54,287 төгрөгийг гаргуулж /2602002965/ улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР