| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01511/И |
| Дугаар | 102/ШШ2017/01527 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/01527
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2017/01527 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, Өнөр хороолол 12-262 тоот хаягт байрлах, “Ши ли хэ” ХХК /РД:5000408/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, “Их төгөл” ХХК-ийн байр, 2 давхар, 201 тоот хаягт байрлах “Шинэ үе констракшн” ХХК /РД: 5760747/-д холбогдох
550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ши ли хэ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай байгууллага “Шинэ үе Констракшн” ХХК-д 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр 4 тн арматур төмрийг нийт 2,400,000 төгрөгөөр худалдсан бөгөөд төмрийг тэр өдрөө хүлээлгэн өгсөн ба “Шинэ үе Констракш” ХХК нь төмрийн үнээс 50% болох 1,200,000 төгрөгийг мөн төлсөн. Ингээд үлдэгдэл 1,200,000 төгрөгийг 3 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр тохиролцсон билээ. Гэтэл худалдан авагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэлгүй 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөг төлсөн. Ингээд үлдэгдэл 700,000 төгрөгөө төлөхгүй байсан тул бидний шаардлагын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Шинэ үе Констракшн” ХХК нь манай байгууллагад “Баталгаа” бичиж өгсөн бөгөөд баталгаандаа дээрх худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 700,000 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр болсон юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр болсон ч мөн л үүргээ гүйцэтгээгүй бөгөөд 2017 оны 02 дугаар сард 150,000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 550,000 төгрөг байгаа ч төлөхгүй байна. Иймд “Шинэ үе Констракшн” ХХК-аас 550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Шинэ үе констракшн” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Шинэ үе констракшн” ХХК нь эдийн засгийн хямрал болон барилгын салбар хүнд байдалд орсноор барилгын ажил түр зогссон тул нэхэмжлэгчийн тооцоог төлөхөд хүндрэлтэй болоод байна. Иймд нэхэмжлэгчийн үлдэгдэл төлбөр болох 550,000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө төлж дуусгах хугацаа олгож өгч бидний ажилд туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ши ли хэ” ХХК нь хариуцагч “Шинэ үе констракшн” ХХК-д холбогдуулан тус шүүхэд 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоож байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Ши ли хэ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Шинэ үе констракшн” ХХК-д холбогдох 550,000гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,575 төгрөгийг, хариуцагч “Шинэ үе констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,575 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ши ли хэ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.МӨНХТӨР