| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02294/И |
| Дугаар | 102/ШШ2017/02093 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02093
| 2017 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2017/02093 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 45 дугаар гудамж, 19 тоотод оршин суух, Баянбөө овогтой, Паламын Цэнд-Аюуш /РД:ЙЮ62040201/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 206 тоотод оршин суух, Борчууд овогтой, Мишгээгийн Буянжаргал /РД:ЙЮ93071639/-д холбогдох 1,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мишгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие 2017 оны 02 сарын 22-ны өдөр иргэн М.Буянжаргалын хүсэлтээр 600,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 0,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээгээр тогтоосон хугацаа өнгөрсөн боловч зээлдэгч нь зээлийн хүү үндсэн зээлийг төлөөлгүй бөгөөд утсаар ярихад утсаа авахгүй, 2 удаа ярихад удахгүй өгнө гээд 5 сарын хугацаа өнгөрлөө. Иймд зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 600,000 төгрөг, зээлийн хүү 450,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөгийг М.Буянжаргалаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлага 1,050,000 төгрөгөөс 450,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 600,000 төгрөгийг хариуцагч М.Буянжаргал нь 2017 оны 08 сарын 08-ны өдөр П.Цэнд-Аюушын Хаан банкны 5560070596 дансанд шилжүүлэхээр тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш нь хариуцагч М.Буянжаргалаас 1,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,050,000 төгрөгийг 450,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 600,000 төгрөгийг хариуцагч М.Буянжаргал нь 2017 оны 08 сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.Цэнд-Аюуш нь 1,050,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 450,000 төгрөгөөр багасгаж, үлдэгдэл 600,000 төгрөгийг хариуцагч М.Буянжаргалаас 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч П.Цэнд-Аюушаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 9,325 төгрөгийг хариуцагч М.Буянжаргалаас гаргуулж нэхэмжлэгч П.Цэнд-Аюушд олгосугай.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР