Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/012092

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Тангу ургийн овогтой Омбын Мягмар /РД:ЧО63082619/, Элжгин ургийн овогтой Батсүхийн Энхтүвшин /РД:ПЭ72103101/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2005 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн хүү М.Хүрэлхүүг эцэг О.Мягмарын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-д заасныг баримтлан эх Б.Энхтүвшингээс хүү М.Хүрэлхүүд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000472404 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн *********дугаартай, Б.Энхтүвшингийн өмчлөлд бүртгэлтэй, ************************** Старс төвд түрээсэлдэг 3 лангууны 80,000,000 төгрөгийн үнэтэй барааг нэхэмжлэгч Б.Энхтүвшинд,  Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн *****************, эрхийн улсын бүртгэлийн 2205019088 дугаартай, О.М  Б.Э  М.Х  нарын өмчлөлийн бүртгэлтэй, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 21 дүгээр гудамж, 12 тоот, 90 м.кв талбайтай, хашаа байшин, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 0001174429 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ************дугаартай, О.Мягмарын өмчлөлд бүртгэлтэй, **********************, О.Мягмар, Б.Энхтүвшин нарын өмчлөлд бүртгэлтэй, **************** дугаартай Тоёота приус маркийн Б.Мягмарын эзэмшлийн автомашиныг хариуцагч О.М, , хүү М.Х  нарт үлдээсүгэй.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхтүвшингээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мягмараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын гурван хоногийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Эрдэнэцэцэгт даалгасугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР