| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/01648/И |
| Дугаар | 102/ШШ2017/02064 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2017/02064
| 2017 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/02064 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30а байр, 49 тоотод оршин суух, Ямаахай овогтой, Лхагвасүрэнгийн Ганчимэг /РД:ЛЖ80052409/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, чулуут 3 дугаар гудамж, 70 тоотод оршин суух, Ширээт овогтой Дүүмаамын Эрдэнэбаяр /РД:
ЕП77071811/-д холбогдох орон сууц чөлөөлүүлэх, Л.Ганчимэгт холбогдох 11,900,000 төгрөг гаргуулах тухай Д.Эрдэнэбаярын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ганчимэг, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, хариуцагч Д.Эрдэнэбаяр, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Ганчимэг миний нөхөр нь Замын цагдаад ажиллаж байгаад 2010 оны 10 сарын 22-ны өдрийн орой албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан. Үүнээс хойш 1 нас 7 сартай охинтойгоо амьдарч байгаад 4 жилийн дараа 2014 онд Д.Эрдэнэбаяртай танилцаж тухайн үед эхнэрээсээ салсан 2 охинтой ээж дээрээ байдаг гэж хэлж байсан. Ингээд намайг сайхан амьдарна гээд өөрийнхөө гэрт нүүлгэсэн. Анх надад салаад олон жил болж байна гэж хэлж байсан боловч гэрлэлтийн баталгаатай хүн байсан. Энэ хүнтэй 2 жил амьдрах хугацаанд байнга хэл амаар доромжлон толгой, биерүү гараараа цохиж унагааж багалзуурддаг байсан. Энэ байдлыг манай хүүхэд болон Д.Эрдэнбаярын хоёр хүүхэд, хажуу айлын хүмүүс харсан. Тухайн үед би их тэвчиж амьдарч байсан ба цаашдаа даамжраад улам хардаж, сэрдэж авирлах нь ихэссэн. Аргагүй эрхэнд би өөрийн охиноо аваад өөрийнхөө аавынд очсон. 2017 оны 12 сарын 09-ний өдөр нүүгээд одоо 5 сар болж байна. Миний бие цагдаагийн ерөнхий газрын авто баазад үйлчлэгчээр ажилладаг. 2014 онд цагдаагийн алба хаагчдын орон сууц баригдаж удирдлагатай хандаж хамрагдсан юм. Урьдчилгаа 18,495,500 төгрөг төлж өөрийн нэр дээр 0,8 хувийн зээлд хамрагдаад байрандаа орсон. Миний нэр дээр байрны ордер байдаг. Би зээлээ өрөө төлдөг. Д.Эрдэнэбаяр нь тэр байрны цоожны голыг сольсон байсан. Д.Эрдэнэбаяр нь надад энэ миний байр биш, цаасан дээр чиний нэр байгаа гэж дайрж давшилдаг. Иймд Д.Эрдэнэбаярыг миний байрнаас гаргаж, чөлөөлүүлж өгнө үү ”гэжээ.
Хариуцагч Д.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л.Ганчимэг байрны урьдчилгаа нэхэгдээд байн чи цалингийн зээл ачих гэж гуйсны дагуу би 2014 оны 04 сарын 03-ны өдөр Хаан банкнаас цалингийн зээл 8,000,000 төгрөг авсны үлдэгдэл 5,950,000 төгрөг дээр нэмж 6,000,000 төгрөг зээл авч байрны урьдчилгаанд бэлнээр Л.Ганчимэгт өгсөн. Мөн Л.Ганчимэг цалингийн зээлтэй байсан учир ипотекийн зээлэн хамрагдаж чадахгүй байсан. Би тэр үед өөрийн унаж байсан Тоёото карина 44-84 УНУ улсын дугаартай машинаа онцгой байдлын газарт хамт ажилладаг Д.Эрдэнэбилэгт 6,500,000 төгрөгөөр зарж Л.Ганчимэгийн цалийнгийн зээлийг хаалгахаар бэлнээр өгсөн. Хамтран зээлдэгчээр би ороё гэхэд Л.Ганчимэг заавал овог нэг байх ёстой гээд намайг оруулаагүй. Байранд ороод би хоёр охинтойгоо шилжин ирий гэхэд байрны мөнгө хүн амын тоогоор өндөр гардаг гээд шилжүүлээгүй. 2016 оны 12 сарын 8-ны өдөр Л.Ганчимэгийг явснаас хойш байнга уучлалт гуйж ирсэн. Бид хоёр уулзаж байсан. Харин 2017 оны 3 сараас гэнэт уулзаагүй. Би өөрийн аав ээжийг дагуулан очиж хүртэл уучлал гуйсан. Л.Ганчимэгээс мөнгийг маань өгчих гэж хүсэлт тавихад надтай уулзахгүй өдийг хүрсэн. Би энэ байрнаас гараад 2 охинтойгоо амьдрах газар байхгүй учир сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Л.Ганчимэгээс 11,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Л.Ганчимэгийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30А байр, 49 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагыч Д.Эрдэнэбаяр нь хүлээн зөвшөөрч уг байрыг 2017 оны 07 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсны дараа 7 хоногийн дотор чөлөөлж, хариуцагч Д.Эрдэнэбаяр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 11,900,000 төгрөгөөс 3,400,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 8,500,000 төгрөгийг Л.Ганчимэг нь 2017 оны 12 сарын 21-ний өдрийн дотор багтааж төлөхөөр тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганчимэг нь хариуцагч Д.Эрдэнэбаярт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх, Д.Эрдэнэбаяр нь Л.Ганчимэгт холбогдуулан маргаан бүхий орон сууц худалдаж авахад оруулсан 11,900,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Зохигч 2017 оны 07 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Л.Ганчимэгийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30А байр, 49 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэбаяр нь хүлээн зөвшөөрч уг байрыг 2017 оны 07 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсны дараа 7 хоногийн дотор чөлөөлж, хариуцагч Д.Эрдэнэбаяр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 11,900,000 төгрөгөөс 3,400,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 8,500,000 төгрөгийг Л.Ганчимэг нь 2017 оны 12 сарын 21-ний өдрийн дотор багтааж төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Ганчимэгийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 30А байр, 49 тоот байрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэбаяр нь хүлээн зөвшөөрч уг байрыг 2017 оны 07 сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр гарсны дараа 7 хоногийн дотор чөлөөлж, хариуцагч Д.Эрдэнэбаяр нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 11,900,000 төгрөгийг 3,400,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 8,500,000 төгрөгийг Л.Ганчимэг нь 2017 оны 12 сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Д.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 205,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Л.Ганчимэгээс 75,475 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Эрдэнэбаярт, хариуцагч Д.Эрдэнбаяраас 35,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ганчимэгт тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР