Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 41

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг Шүүгдэгч П.Аыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй гэснийг шүүгдэгч П.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй гэж, 3 дахь заалтыг Шүүгдэгч П.Ат оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэснийг шүүгдэгч П.Ат тэнссэн хугацаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж, 5, 7 дахь заалтын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ гэснийг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч гэж тус тус өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч П.Аыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

3. Шүүгдэгч П.А нь 42 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ