Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат

шүүгдэгч Ц.Гэндэнсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Барагчууд овогт Цанрилжавын Гэндэнсүрэнд холбогдох эрүүгийн 201619000338 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Цээл сумын 5 дугаар баг Өндөрийн ард оршин суух, Барагчууд овогт Цанрилжавын Гэндэнсүрэн, /РД:ИВ81102817/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.Гэндэнсүрэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл сумын нутаг Хүүлээхэн 5 дугаар багийн иргэн Ч.Бат-Очирын 5 тооны хонийг бэлчээрт байхад нь өөрийн малд нийлүүлж алдуул мал завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Ц.Гэндэнсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн гэмт  хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэв.  

 

            Хохирогч Ч.Бат-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл сумын Хүүлээхэн 5 дугаар баг бөөрийн өвөр гэх газар цасан шуурганы үеэр 5 хонио бэлчээрээр алдсан. Эр хар алаг хязаалан хонь, хар толгойтой нас гүйцсэн 4 эм хонь бүгд баруун чих нь шоргоолжин эмтэй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

Гэрч Д.Алтанхуяг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Гэндэнсүрэн нь та манайд ирээд хонь аваадхаач эхнэр бие муу хот руу явах гээд мөнгөний хэрэг байна гэж хэлсэн. Орой гэрт нь очиход хашаанаас 6 тооны хонь ачуулсан. Тухайн 6-н тооны хонийг нийтдээ 380.000 төгрөгт тооцож авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч А.Мөнхтүвшин мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр манай гэрт Цээл сумын махны чээнж Алагаа гэх залуу 18-96 ТӨВ улсын дугаартай Х.Портер маркийн машинтай ирээд цай уугаад машинтай гарсан. Ачаан дээрээ хонь ачсан байсан. Гэрээс гараад уруудаж яваад машин нь жалганд цасанд сууж эвдэрч ачсан 6-н тооны хонио манай доод талын пойлны захад буулгаж манай хонь руу хөөгөөд машинаа хээр орхиод өөр машинтай цааш явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Шүүгдэгч Ц.Гэндэнсүрэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Цээл сумын нутаг Хүүлээхэн 5 дугаар багийн иргэн Ч.Бат-Очирын 5 тооны хонийг бэлчээрт байхад нь өөрийн малд нийлүүлж алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Бат-Очирын мэдүүлэг, гэрч А.Мөнхтүвшин, Д.Алтанхуяг нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ц.Гэндэнсүрэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, ял шалгах хуудас, оршин суугаа газрын тодорхойлолт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч У.Даваацэрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Ц.Гэндэнсүрэнд холбогдох гэмт хэрэг нь алдуул мал завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Ч.Бат-Очир нь шүүгдэгч Ц.Гэндэнсүрэнтэй сайн дураараа эвлэрч байх тул Ц.Гэндэнсүрэнд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

           

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 183, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                               ТОГТООХ нь

 

 1. Шүүгдэгч Барагчууд овогт Цанрилжавын Гэндэнсүрэнг алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Бат-Очир нь шүүгдэгч Ц.Гэндэнсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Гэндэнсүрэнд холбогдох 201619000338 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Ц.Гэндэнсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Гэндэнсүрэнд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

 

  • ШҮҮГЧ                             Д.БУЯНТОГТОХ