| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02190/И |
| Дугаар | 102/ШШ2017/02017 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/02017
| 2017 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2017/02017 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хадны 50-730б тоотод ошин суух Хуанганы Фаридагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, энхтайвны өргөн чөлөө гудамж, өөрийн байранд байрлах “Эрин интернэшнл” ХХК /РД:2715678/-т холбогдох 1,674,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Фарида шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “Эрин интернэшнл” ХХК-д хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй аюулгүй байдал хариуцсан инженерийн үүрэгт ажилд орж, 2014 оны 4 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд сарын цалинг 1.500.000 төгрөгөөр тохирсон. Миний зүгээс ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ба аавын минь бие муудаж асрах шаардлагатай болсон учир өөрийн хүсэлтээр 2015 оны 6 сарын 22-ны өдрийн 217 тоот захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн компанид 1 жил 5 сар ажилласан боловч амралтын олговор бодож олгоогүй юм. Миний бие улсад 17 жил ажилласан тул хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажпын 22 хоногийн ээлжийн амралтын олговор 1.568.704 төгрөг болж байгаа юм. Энэ талаар урьд шүүхэд нэхэмжлэл гаргасан соловч нэхэмжлэлийг буцаасан байх бөгөөд үүнийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр мэдлээ. Иймд ээлжийн амралтын олговор, мөн эрсдэлийн санд сар бүр 5000 төгрөг авч байсан. 18 сарын мөнгө 90,000 төгрөг нийт 1,674,284 төгрөгийг “Эрин интернэшнл” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Х.Фарида шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х.Фарида миний бие “Эрин интрернэшнл” ХХК-д холбогдуулан 1,674,284 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг өөрийн хүсэлтийн дагуу нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна. Иймд хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Фарида нь “Эрин интернэшнл” ХХК-д холбогдуулан 1,674,284 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Фарида нь нэхэмжлэлийн шаардлага 1,674,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлгаасаа татгалазах хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х.Фарида нь “Эрин интрернэшнл” ХХК-иас 1,674,284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,740 төгрөгөөс 20,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20870 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч Х.Фаридад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР