Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/109

 

 

                           2022/ШЦТ/109

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Тын Бд холбогдох 2212000000090 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт .. аймгийн .. сумын .. багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Н овогт Тын Б /РД:../

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 32 ширхэг 2.3м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж “Портер” маркийн 44-68 АРА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, ойн санд 252.448 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000090 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: ...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 252.448 төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд учруулсан хохирлоо төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ты мэдүүлсэн: ...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын байгаль хамгаалагч Мгээс мод бэлтгэх эрхийн бичиг манай нөхөр Б авсан. Тэгээд модоо 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас манай нөхөр бэлтгэсэн юм. Би мод бэлтгэсэн газрыг зааж өгч чадна. Манай нөхөр мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан. Б нийт хоёр ширхэг босоо мод унагасан. Мөн хажууд нь бүдүүн унаанги мод байсныг тайрч авсан. Э, бид хоёр байсан. Бы өөрийн эзэмшлийн 44-68 АРА гэсэн улсын дугаартай “ПоРтер” маркийн авто машин байгаа юм. Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. Ойн цэвэрлэгээний мод Бэлтгэх эрхийн бичгээр босоо мод унагаж болохгүй. Бы хөрөө байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эын мэдүүлсэн: ...Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газар адуугаа аваад явж байсан чинь Б эхнэрийн хамт мод бэлтгэж ачаад байж байсан. Би тэгээд туслаад модыг нь ачиж өгсөн юм. Би мод бэлтгэсэн газрыг зааж өгч чадна. Би мод бэлтгэх эрхийн бичиг байгаа юу гэж асуусан. Эрхийн бичиг байгаа гэсэн. Б нийт хоёр ширхэг босоо мод унагасан байсан. Мөн хажууд нь бүдүүн унаанги мод байсныг тайрч авсан. Би, Бы эхнэр Туяа байсан. Бы өөрийнх нь эзэмшлийн 44-68 АРА гэсэн улсын дугаартай “Портер” маркийн авто машин байгаа юм. Хятад улсад үйлдвэрлэсэн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн байсан. Ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичгээр босоо мод унагааж болохгүй. Миний цахилгаан хөрөө биш, Бы хөрөө байсан байх. Би хэний хөрөө гэдгийг нь сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Бы мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 10-11, 74 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09, 73 хуу/

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 613 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 614 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/

“Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 43-45 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 79-80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 32 ширхэг 2.3м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж “Портер” маркийн 44-68 АРА улсын дугаартай автомашинаар тээвэрлэж, ойн санд 252.448 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан

                                                                                                                                                                         

Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 252.448 төгрөгийн хохирол учирсан байна. Ойн санд учруулсан хохирлоо төлүүлмээр байна” гэх иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

“2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын байгаль хамгаалагч Мгээс мод бэлтгэх эрхийн бичиг манай нөхөр Б авсан. Тэгээд модоо 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас манай нөхөр бэлтгэсэн юм. Б нийт хоёр ширхэг босоо мод унагасан. Мөн хажууд нь бүдүүн унаанги мод байсныг тайрч авсан. Э, бид хоёр байсан” гэх гэрч Ж.Ты мэдүүлэг /хх-ийн 19-21/,  

“Би 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газар адуугаа аваад явж байсан чинь Б эхнэрийн хамт мод бэлтгэж ачаад байж байсан. Б нийт хоёр ширхэг босоо мод унагасан байсан. Мөн хажууд нь бүдүүн унаанги мод байсныг тайрч авсан” гэх гэрч Т.Эын мэдүүлэг /хх-ийн 24-26/,  

өөрийн гэм бурууг хүлээж Т.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06/,

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Т.Б нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Т.Б нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Хос мухар гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 32 ширхэг 2.3м3 шоометр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж “Портер” маркийн 44-68 АРА улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Т.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 46 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Т.Б нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Хохирол хор уршиг бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 252.448 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /252.448*3=757.344 /долоон зуун тавин долоо мянга гурван дөчин дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 757.344 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 44-68 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг хурааж, 757.344 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 4.242.656 /дөрвөн сая хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг, 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2.3 метр куб 32 ширхэг мод, цахилгаан хөрөөний үнэ 70.000 төгрөгийг шүүгдэгч Т.Баас гаргуулж тус тус улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхгийг эзэмшигч З.Мд олгож шийдвэрлэв.

            Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Бы бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Т.Быг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н овогт Тын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Бд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Баас 757.344 /долоон зуун тавин долоо мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 30 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Бы гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 44-68 АРА улсын дугаартай “Портер” маркийн автомашиныг хурааж, 757.344 төгрөгийн хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 4.242.656 /дөрвөн сая хоёр зуун дөчин хоёр мянга зургаан зуун тавин зургаа/ төгрөг, 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2.3 метр куб 32 ширхэг мод, цахилгаан хөрөөний үнэ 70.000 төгрөгийг шүүгдэгч Т.Баас гаргуулж тус тус улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхгийг эзэмшигч З.Мд олгосугай.

     

              7. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ