Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01986

 

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/01973

Улаанбаатар хот

         

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, барилгын 7-5-18 тоотод оршин суух, Г.Отгонжаргалд холбогдох 259,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2017 оны 03-р сарын 01-ны өдрийн байдлаар тус сууц өмчлөгчдийн холбооны 5-р байрны, 18 тоотод оршин суугч Гэзэгтэй овогтой Огонжаргал нь 2014 оны 9-р сараас 2017 оны 3-р сарыг хүртэл 31 сарын нийт 259,720 төгрөгийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй байна. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1, 148-р зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т тус тус зааснаар оршин суугч, өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг Сууц Өмчлөгчдийн Холбоонд төлөх үүрэгтэй  байдаг. Оршин суугч Г.Отгонжаргал нь Сууц өмчлөгчдийн холбооны мөнгийг хугацаандаа төлдөггүй бөгөөд удаа дараа шаардсан боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, нийт оршин суугчдын эрх ашгийг үл хүндэтгэж, үл тоомсорлон явсаар өнөөдрийг хүрлээ. Иймд Г.Отгонжаргалаас өнөөдрийг хүртэл төлөөгүй Дундын өмчлөлийн эд -рөнгийн засвар үйлчилгээний зардал болох 259,720 /хоёр зуун тавин ёсөн мянга лолоон зуун хорин/ төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Г.Отгонжаргал 259,720 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Отгонжаргалд  холбогдуулан 259,720 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Отгонжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 259,720 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ  ирүүлсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбоо нь Г.Отгонжаргалаас 259,720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,450 төгрөгөөс  4,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,225 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Хөрш-50” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР