Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/174

 

 

 

 

 

 

    2022      02          21                                        2022/ШЦТ/174

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Шийдвэрийн огноо: 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр;

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар;

Шүүгдэгч Г.Т-;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2109010850280 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... сургуулийн дууны найруулагчийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Г.Т- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шар усны хоолой” гэсэн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын газрын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т- мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа татаж үзье гэж бодоод татаж үзсэн. Би дахиж ийм зүйлийг хэрэглэхгүй хол байна. Надад боломж олгож тэнсэж өгнө үү гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 3-6 /, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх 8 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3789 дугаартай дүгнэлт / хх 32-35 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3790 дугаартай дүгнэлт / хх 37-40 /, Шүүх сэтгэц эмгэг судлалын 777 дугаартай дүгнэлт / хх 48-49 /, гэрч С.Т-ын мэдүүлэг / хх 21, 54 /, гэрч Г.Тэмүүжингийн мэдүүлэг / хх 111 /, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол / хх 116 /, яллагдагч Г.Т-ийн мэдүүлэг / хх 108 /, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх 63 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 56 / зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Т- нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шар усны хоолой” гэсэн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын газрын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд / хх 3-6 / “... Г.Т-ийн халааснаас гарч ирсэн гэх хар өнгийн ууттай ургамлыг тээврийн хэрэгслийн урд хэсэгт тавьж В гэж дугаарлан мэргэжилтэн ахлах дэслэг Б.Сундуй Никон Ди 3400 гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авав гэжээ.

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх 8 /

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол / хх 116 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3789 дугаартай дүгнэлтэд: ...

1. Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ.

2. “2021 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Нарны зам дээрээс ... улсын дугаартай машинд явж байсан Г.Т-ийн халааснаас 30 грамм ургамал хураан авав” гэж хаяглан ногоон өнгийн ургамал мэт зүйл, ... серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илэрсэн.

3. Илэрсэн тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ. / хх 32-35 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3790 дугаартай дүгнэлтэд: ...

1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “O.Munkh-Erdene 2021.08.16 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, G.Tuguldur 2021.08.16 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, G.Temuulen гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, G.Ulsbold 2021.08.16 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, S.Yuvshinbayr 2021.08.16” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илэрсэн.

3. Тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно гэжээ. / хх 37-40 /

 

Шүүх сэтгэц эмгэг судлаланы 777 дугаартай дүгнэлтэд: ...

1. Г.Т- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.Т- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Т- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Г.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Г.Т- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай / донтой / гэх шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. / хх 48-49 /

 

Гэрч С.Т-ын / хх 21, 54 / “...Г.Т- надад мансууруулах өвс байгаа гэж хэлээд халааснаасаа гаргаж ирээд цаасанд ороож татсан. Г.Т-ийн татаж байсан мансууруулах өвснөөс Тэмүүжин бид 2 сонирхоод хэд хэд сорсон. Тэгээд цагдаа нар Мөнх-Эрдэнийн машиныг зогсоогоод шалгахад Г.Т-ийн халааснаас мансууруулах өвч гарч ирсэн. Г.Т- тэр мансууруулах өвсийг Гачууртад байдаг лагерын байшингийн нь ойр ургаж байхад түүсэн гэж хэлж байсан. Тэрнээс биш хаанаас олж авсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан цагдаа нарт хураалгасан өвс нь Г.Т-ийнх гэх мэдүүлгээр,

 

Гэрч Г.Тэмүүжингийн / хх 111 / “... Цагдаа нар биднийг шалгахад Г.Т-ийн халааснаас гялгар ууттай мансууруулах өвс нь гарч ирсэн. Г.Т- тэр өвсөө түүсэн гэж хэлсэн гэх мэдүүлгээр,

 

Яллагдагч Г.Т-ийн / хх 108 / “...Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шар усны хоолой гэх газраас уг мансууруулах өвсийг түүж авсан. Түүсэн өвсөө гялгар уутанд хийж өмссөн цамцныхаа халаасанд хийсэн. Тэрнээс хойш маргааш буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр цагдаа нарт баригдах хүртэл цамцны халаасанд хадгалж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, чин сэтгэлээсээ гэмшиж байна гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Т-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Г.Т-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Г.Т- нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай / донтой / гэх шинж тэмдэг илрээгүй, их сургуульд суралцдаг, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулж нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Харин Г.Т- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулав.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр 21.3654 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, AQ2507912 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт / Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа /-ийг шийтгэх тогтоол хүчин Г.Т- болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,

37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ... овогт Г.Т-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-д заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт  тогтоосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “цэвэр 21.3654 гр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, AQ2507912 серийн дугаартай 100 төгрөгний мөнгөн дэвсгэрт” / Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа /-ийг шийтгэх тогтоол хүчин Г.Т- болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, Г.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар Г.Т- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

 

5. Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ