Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж,

  Нарийн бичгийн дарга         Ч.Алтанзул

  Улсын яллагч                            Н.*******

  Шүүгдэгч                                    Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.*******д холбогдох 2123001280032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын сургуульд сахиул ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын ******* /РД:*******/

    Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Г.ийн гарын үсгийг дуурайлган итгэмжлэлд гарын үсэг, зурж уг итгэмжлэлийг үндэслэн Завхан аймгийн ийн банкин дахь Г.ийн эзэмшлийн данснаас нийт 13 удаагийн үйлдлээр 7.091.000 /Долоон сая ерэн нэгэн мянга/ төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.  

   Тухайн хэрэг нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэгт хамаарч байна. 

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

    Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

   Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухай шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

                       Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:     

      Шүүгдэгч Шарнууд овогт *******ын ******* нь  2021 оны 05 дугаар сарын 24, 2021 оны 08 дугаар сарын 16, 2021 оны 08 дугаар сарын 30, 2021 оны 09 дүгээр сарын 06-ний өдрүүдэд өөрийн нөхөр Г.ийн иргэний үнэмлэхийг ашиглан “ийн банкнаас нийгмийн халамжийн мөнгө авах үйлдэл хийх болон хадгаламжаас мөнгө авах” бүрэн эрхийг Г.өөс Ц.*******д шилжүүлсэн итгэмжлэлийг Завхан аймгийн ******* суманд үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг нотариатч Л.аар хийлгүүлсэн, дээрх итгэмжлэлүүдийг ашиглан Г.ийн төрийн банкин дахь дугаарын данснаас 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 100000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 250000 төгрөгийг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 28000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 300000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 130000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 280000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 130000 төгрөгийг,  Г.ийн эзэмшлийн төрийн банкны дугаартай данснаас 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 600000 төгрөгийг, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг, 2021 оны  09 дүгээр сарын 01-ний өдөр 400000 төгрөгийг, 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 2000000 төгрөгийг, мөн өдөр 100000 төгрөг, 09 дүгээр сарын 09-ний өдөр 2,440,000 төгрөгийг авсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г.өөс эрх шилжүүлсэн тухай итгэмжлэлүүд Ц.******* уг итгэмжлэлийг ашиглан Г.ийн эзэмшлийн төрийн банкин дахь данснаас зарлагын гүйлгээ хийсэн байдлыг нотолсон 0000076, 0000185, 00000493, 00000500, 00000477,00000298, 0000000109 дугаартай ийн банкны зарлагын баримтууд, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

      Ц.******* нь Г.өөс эрх шилжүүлэх тухай итгэмжлэлийг нотариатчаар хийлгүүлэхдээ итгэмжлэл олгосон этгээдийн гарын үсгийг охиноороо дуурайлган зуруулж, итгэмжлэлийг хуурамчаар хийлгүүлсэн нь  хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

      Итгэмжлэлд Г. гарын үсэг зураагүй талаар мэдүүлсэн гэрч Л.ын “... ******* гэж хүн 2021 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай нотариат дээр нөхөр ийнхөө иргэний үнэмлэхтэй орж ирээд “Манай нөхөр хөдөө явчихсан юм. Банкнаас тэтгэмжийнх нь мөнгийг авах гэсэн юм” гэхээр нь би ийн банкнаас халамжийн тэтгэмжийн мөнгө авах тухай итгэмжлэл өөс *******гийн нэр дээр хийж өгсөн юм. Дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ******* гэгч эмэгтэй дахиад ирээд “Халамжийн мөнгийг нь авах гэсэн чинь хадгаламж руу нь орчихсон байна. Хадгаламжийнх нь мөнгийг авах гэсэн юм” гээд орж ирсэн. Тэгээд гуйгаад салахгүй болохоор бас ийн банкинд хадгаламжийн мөнгө авах эрх олгосон итгэмжлэл өөс *******д хийж өгсөн. гэж хүнийг дагуулж ирээгүй. Бас гэрлэлтийн гэрчилгээ гэж үзүүлээгүй. Надаас манай нөхөр хөдөө явчихсан гээд гуйгаад байхаар нь хийгээд өгчихсөн юм. Аль нэг нь байхгүй тохиолдолд итгэмжлэл хийж өгч болохгүй. Манай нөхөр байгаа юм гээд ийн иргэний үнэмлэхийг үзүүлээд гуйгаад байхаар нь хийгээд өгчихсөн юм...” гэсэн мэдүүлгээр, / 50 дахь  тал/,

     ийн банкнаас хадгаламжийн мөнгө авах эрх болон нийгмийн халамжийн тэтгэмж авах эрхээ Ц.*******д шилжүүлж итгэмжлэл олгоогүй талаар мэдүүлсэн хохирогч Г.ийн “...******* бид хоёр 2006 оноос одоог хүртэл 14 жил хамтран амьдарч байгаа албан ёсоор гэр бүлээ батлуулсан эхнэр, нөхөр юм. Бид дундаасаа нэг охинтой. Би 2021 оны 09 дүгээр сард хөдөө ажлаар явж байгаад ирээд “ийн банк”-наас халамжаа авах гээд ирсэн чинь миний халамжийг хүн авсан байна гэсэн. Тэгэхээр нь шалгуулсан чинь манай эхнэр ******* намайг байхгүй хойгуур нотариат дээр итгэмжлэх хийлгээд миний дансанд байсан мөнгийг авсан байсан. Энэ талаар ээждээ хэлсэн чинь цагдаад мэдэгдсэн байсан. Нэг гэр бүлийн хүмүүс тул миний мөнгийг манай эхнэр захиран зарцуулах эрхтэй. Манай эхнэр миний дансанд мөнгө байгааг мэдэж байсан. Намайг байхгүй хойгуур данснаас мөнгө авсан байсан. Тухайн үед миний утас холбогдохгүй байсан тул авсан байсан. Би данснаасаа мөнгө ав гэж хэлж байгаагүй. Би нотариат дээр очиж итгэмжлэх хийлгэж байгаагүй, манай эхнэр 1 удаа пасспортоо өгөөч гээд иргэний үнэмлэх авч явж байсан. Гэхдээ би халамжийнхаа мөнгийг аваад гэр бүлдээ эхнэртээ зарцуулдаг байсан...” гэсэн мэдүүлгээр, /41 дэх тал /

    Г.ийн мэдүүлгийг баталсан гэрч С.ын “...Миний хүү нь 10 гаруй жилийн өмнө *******тай гэр бүл болж тэрнээс хойш хамт амьдарч байгаа юм. нь халамж гээд сард 280.000 гаруй төгрөг авдаг юм. 2021 оны 09 дүгээр сард манай хүү миний хадгаламжийн болон халамжийн дансанд байсан мөнгийг авчихсан байна гэхээр нь би төрийн банк дээр очоод шалгуулсан чинь ийн дансанд байсан мөнгийг нь эхнэр ******* авчихсан байсан. Тэгээд би итгэмжлэх хийж өгсөн нотариат дээр нь очиход гэдэг нотариатч “******* гэж хүн нөхрийнхөө паспортыг авч орж ирээд манай нөхөр хөдөө явчихсан. Би гурил будаа авах гэсэн юм гээд гуйгаад байхаар нь итгэмжлэх хийж өгсөн” гэж байсан. ийн эхнэр ******* нь данснаас 5 сая гаруй төгрөг авсан байна гэсэн...” гэсэн мэдүүлгээр /48 дахь тал/

  Мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  Ц.*******гийн “... би 2021 оны 05 дугаар сараас яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна 05 сараас эхлээд өөрийн нөхөр ийн халамжийн болон хадгаламжийн данснаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө авдаг байсан юм. өөс өөрөөс нь иргэний үнэмлэхийг чинь канондаж авах гэсэн юм гэж хэлээд авсан...” гэсэн мэдүүлгээр / 41 дэх тал/ тус тус нотлогдсон байна.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

    Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “...Хадгалуулагч нь хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг бичгээр олгосон итгэмжлэл бүхий төлөөлөгчөөр дамжуулан хийлгэж болно. Хадгалагч хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийнэ...” гэж заасан ба Г.өөс Ц.*******д олгосон итгэмжлэлийг үндэслэн ийн банк Г.ийн хадгаламж болон харилцах данснаас мөнгө гаргаж Ц.*******д олгосон байна. Итгэмжлэл гэдэг нь нэг этгээд өөрийн нэрийн өмнөөс хууль ёсны тодорхой ажиллагаа гүйцэлдүүлэх бүрэн эрхийг нөгөө этгээдэд олгосноо бичгээр тодорхойлсныг ойлгоно. Ийнхүү итгэмжлэлээр эрх шилжүүлэн авснаар итгэмжлэл олгосон этгээдийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зарцуулах эрхийг өөртөө бий болгох боломж бүрддэг учир итгэмжлэлийг баримт бичиг гэж үзнэ.

    Монгол Улсын Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт итгэмжлэлд тавигдах шаардлагыг зохицуулсан ба мөн зүйлийн 64.2 дахь хэсгийн 64.2.1-д “ төлөөлүүлэгч этгээд гарын үсэг зурна” гэж заасан.     

  Гэтэл шүүгдэгч нь итгэмжлэл олгосон этгээдийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган бусдаар  зуруулж итгэмжлэл хийлгэсэн байна.

   Хуурамчаар үйлдсэн гэдэг нь эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг дуурайлган хийхийг ойлгох ба итгэмжлэлд тавигдах шаардлагыг зөрчиж итгэмжлэл олгосон этгээдээр итгэмжлэлд гарын үсэг зуруулалгүй өөр этгээдээр гарыг үсгийг дуурайлган зуруулсныг хуурамчаар үйлдсэн гэж үзнэ.

   Шүүгдэгч Ц.******* нь итгэмжлэл хуурамчаар үйлдэгдсэнийг мэдсээр байж ашиглан бусдын буюу Г.ийн данснаас мөнгө авсан нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах обьектив шинжийг хангаж байна.

      Мөн Ц.******* хуурамч баримт ашиглан бусдын данснаас мөнгө авч болохгүй гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгож, түүний үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд  хохирол учирч  болохыг урьдчилан мэдсэн атлаа шунахай сэдэлтээр хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

    Шүүгдэгч хохирогч нар гэр бүлийн гишүүд болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “...Гэрлэснээс хойш хамтран амьдрах хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн.” гэж заасан ба гэр бүлийн гишүүдийн хэн алины нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн дундын өмч байна. Мөн Г.ийн эзэмшлийн ийн банкны дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь түүний хуваарьт эд хөрөнгө болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Иймд Ц.*******г бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэж үзэх боломжгүй. Харин хуурамч баримт бичиг ашиглан Г.ийн данснаас мөнгө авах давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн болно. Хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.  Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 05 дугаар сарын 26-наас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хүртэл хугацаанд хуурамч итгэмжлэл ашиглан нийт 13 удаагийн үйлдлээр иргэн Г.ийн данснаас нийт 7.093.000 төгрөг авсан байх тул  үргэлжилсэн үйлдэл 2021 оны 09 дүгээр сарын 09-ний  өдөр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

  Иймд шүүгдэгч Ц.*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Г.ийн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, 6.5 дугаар зүйл заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг байдлыг харгалзан түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь  тухайн хүн, хуулийн  этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

  Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

        Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Шарнууд овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.*******г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     4. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай                                       

                        

                   

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.НАНДИНЦЭЦЭГ