| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00804/и |
| Дугаар | 00856 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 00856
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 тоотод байрлах, “Мобиком корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 57 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ХЙ84120978 дугаар регистртэй, эрэгтэй, Боржигон овогт Энхжингийн Бат-Оршиход холбогдох
Хэрэглээний болон утасны төлбөр, нийт 413.447 /дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00804/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22631131 тоот гэрээ байгуулан 99800301 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J3 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт, нийт 413.447 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Бат-Орших шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагаас Samsung Galaxy J3 гар утас 99800301 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг авч байсан ба эргэн төлөх хугацаа хэтэрсэн тул 2017 оны 8 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 4 хувааж төлөхөөр тохиролцсон болно. Нэхэмжилсэн мөнгө 431.447 төгрөг, үүнийг би сард 108.000 төгрөгөөр төлж барагдуулахаар болов. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Бат-Орших нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.Бат-Оршиход холбогдуулан хэрэглээний болон утасны төлбөр, нийт 413.447 /дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Бат-Орших нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.593 төгрөгийн тал хувь болох 6.796 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Бат-Оршихоос улсын тэмдэгтийн хураамж 6.796 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хэрэглээний болон утасны төлбөр, нийт 413.447 /дөрвөн зуун арван гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.Бат-Орших хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.593 төгрөгөөс 6.796 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Бат-Оршихоос улсын тэмдэгтийн хураамж 6.796 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА