Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 222

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат

шүүгдэгч А.Хаданбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтангэрэлийн Хаданбаатарт холбогдох эрүүгийн  201619000348 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин мехнизмын оператор мэргэжилтэй, “Цогт Онон” ХХК-д ковшийн оператор ажилтай, ам бүл-4, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 11-58 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн 2 дугаар шүүхээс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор Эрүүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Алтангэрэлийн Хаданбаатар, /РД:ЦГ80080675/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Хаданбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг “Цогт Онон” ХХК-ны ажилтан Б.Чулуунцэцэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч А.Хаданбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч Б.Чулуунцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би дээж аваад өрмийн ажил дээрээ байж байтал надтай хамт ажилладаг Даваасүрэн над дээр ирээд дээжний дэвтэр хаана байна пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би “мэдэхгүй, чи яах гэж байгаа юм бэ, цаад талд чинь байгаа биз” гэтэл миний урьд шөнө ажилласан дээж зөрсөн байна гээд над руу хараал хэлсэн. Би мэдэхгүй гэдгээ дахин хэлж Од гэх залуугаас асуу гэтэл “Чи муу пизда чинь чамаас болж зүгээр явагдаж байсан ажил болохоо болилоо чи Одын бууны нохой” гэх зэргээр хэлээд над руу дайрч бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Би зүгээр ажлаа хийж байгаад хүнд элдэв үг хэлээр доромжлуулана гэж юу байхав дээ гэсэн. Өрмийн мастер Батжаргал нь Даваасүрэнг болиоч, яваач гэж хэлээд түлхэж байсан. Тэгтэл Даваасүрэн огт дуугүй болохгүй хойноос дагаад “чи янхан, чамайг бөө гэсэн харъя чамайг” гэж орилсон. Тэгэхээр нь би намайг дуугүй болсон байхад чи дуугүй болоорой гэж Даваасүрэнд хэлтэл Дезиль мотор янзалж байсан Хаданбаатар над руу орилж хашгираад намайг пизда гэж хэлэхээр нь би Хаданбаатарын хажууд очиход би чамайг тэгж хэлээгүй гэж хэлснээ миний нүүр рүү 3 удаа цохиж заамдаж аваад машин мөргүүлсэн. Сүүлийн цохилтын би гараараа хааж гар хавдсан. Би Хаданбаатарыг өрөвдөж байхад энэ хүн намайг цохиж байхдаа өрөвдөөгүй би ээжийгээ өрөвдөж хайрладаггүй хүн шүү гэж хэлж байсан. Одоо Хаданбаатарт гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч М.Батжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын угаагч, дээж авагч Даваасүрэн, Чулуунцэцэг нар дээж бичдэг дэвтэр хаана байна гэж хэлээд хэрүүл эхэлсэн. Тэгээд Чулуунцэцэг, Даваасүрэн нар хэлэлдээд байсан. Би Хаданбаатартай дезиль мотор янзалж байсан. Тэгээд Хаданбаатар та хоёр дуугүй болооч ажил хийж байхад гэж хэлтэл Чулуунцэцэг, Хаданбаатар дээр ирээд маргалдсан. Тухайн үед би ажил ихтэй байсан болохоор тэр хоёрыг анзаараагүй. Нэг харахад Хаданбаатар Чулуунцэцэгийн зүүн талын хацар руу нэг удаа алгадаад түлхэж харагдсан. Тэгтэл Батсайхан тэр хоёрыг салгаж байсан. Хэрүүл Даваасүрэн ажил хийж байсан Чулуунцэцэгийг пизда минь дээж бичдэг дэвтэр хаана байна гэж хэлснээс болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

Гэрч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ээлжийн ажилд гараад өглөө буусан. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 цагийн үед өдрийн хоолоо идээд байж байтал миний ээлжийн дээж авалт зөрсөн гэж надад Хуягаа мастер хэлсэн. Би хоолоо идчихээд өрмийн ажил хийж байгаа өдрийн ээлжинд очиж дээж авагч хийж байсан Чулуунцэцэгт пизда минь дээжний дэвтэр хаана байна, аваад  өг гэж хэлсэн. Тэгсэн чинь Чулуунцэцэг миний өмнөөс чи намайг пизда гэж хэлдэг хэн бэ, харин чи өөрөө пизда за чамайг ална шүү чиний голомтыг чинь самрана, амийг чинь тасдана, гөлөг минь гэх зэргээр хэлж 2-3 удаа нулимж, төмөр авч далайсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж байхад Хаданбаатар ах өрмийн хажууд дезиль мотор янзалж байгаад та хоёр хэрэлдэхээ болиоч ажил хийж байхад ядаргаатай юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Чулуунцэцэг пизда нар минь гэж хэлээд Хаданбаатар ахын хажууд ирээд хэрэлдсэн. Тэгэхээр нь би дутсан гэх дээжийн хажуу талд очоод Батжаргал ахын хамт байж байтал Батжаргал ах Чулуунцэцэг, Хаданбаатар нарыг салгах гээд явсан. Би Чулуунцэцэгийг цохих үед хажуу талд нь байгаагүй. Тухайн өдөр хэрүүл маргаан би Чулуунцэцэгийг ажлаа хийж байхад нь очоод дээжийн дэвтэр нэхэж пиздагаар дуудсанаас болж эхэлсэн гэж бодож байна. Энэ бол миний буруу, эхэлж би хараал хэлээгүй байсан бол ийм асуудал болохгүй байсан байхаа... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6723 дугаартай шинжээчийн дүгнэлт: Б.Чулуунцэцэгийн биед завжинд язарсан шарх, бугалага, хүзүү, шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмлийн зэргийн тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой байна... гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Хаданбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг үйл ажиллагаа явуулдаг “Цогт Онон” ХХК-ны ажилтан Б.Чулуунцэцэгийг А.Хаданбаатар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Чулуунцэцэгийн мэдүүлэг, гэрч Б.Даваасүрэн, М.Батжаргал, шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6723 дугаартай дүгнэлт, А.Хаданбаатар мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Хадарбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч А.Хаданбаатарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч Б.Чулуунцэцэг нь шүүгдэгч А.Хаданбаатартай эвлэрч байх тул А.Хаданбаатарт холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 183, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Алтангэрэлийн Хаданбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Чулуунцэцэг нь шүүгдэгч А.Хаданбаатартай сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн А.Хаданбаатарт  холбогдох 201619000348 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. А.Хаданбаатарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Хаданбаатарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БУЯНТОГТОХ