Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02208

 

  2017 оны 08 сарын 10 өдөр

   Дугаар 102/ШШ2017/02208

          Улаанбаатар хот

 

 

                                    Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 49-1 дүгээр байр, 202А тоот хаягт байрлах “Дэлгэр финанс ББСБ” ХХК /РД:5767261/-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 38 дугаар байр, 10 тоот хаягт оршин суух, Боржигон овогтой Даваасүрэнгийн Чулуунчимэг /РД:ЧЗ75090882/-т холбогдох,

 

1,235,780  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Дэлгэр финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Чулуунчимэг нь “Дэлгэр финанс ББСБ” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хувийн хэрэгцээний зориулалтаар гэр ахуйн эд хөрөнгийг барьцаалан 1,000,000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш 3 сарын хугацаанд зээлийн хүүг сар бүр төлж байсан бөгөөд 2016 оны 10 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ББСБ-ыг хохироосоор байна. Д.Чулуунчимэгт 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл, зээлийн хүүгээ даруй төлөхийг сануулж мэдэгдэх хуудас өгсөн бөгөөд албан ёсны хариу өгөөгүй болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.12-т заасан үүргүүдээ биелүүлээгүй, 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасны дагуу “Зээлийн буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бол гэрээг цуцлах тухай заасан байдаг. Иймээс Д.Чулуунчимэгээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 1,235,780 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Д.Чулуунчимэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 751,700 төгрөг, зээлийн хүү 403,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,680 төгрөг, нийт 1,235,780 төгрөг гаргуулахаар “Дэлгэр финанс ББСБ” ХХК нь нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Чулуунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 1,235,780 төгрөгийг  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 735,780 төгрөгийг төлж, талуудын харилцан тохиролцсон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч тал нь хүсэлт гарган дараагийн шатны байгууллагад хандахад хариуцагч тал татгалзахгүйгээр эвлэрэв” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Дэлгэр финанс” ББСБ нь хариуцагч Д.Чулуунчимэгт холбогдуулан 1,235,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож,  эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна.

 

Д.Чулуунчимэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 751,700 төгрөг, зээлийн хүү 403,400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 80,680 төгрөг, нийт 1,235,780 төгрөг гаргуулахаар “Дэлгэр финанс ББСБ” ХХК нь нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Чулуунчимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 1,235,780 төгрөгийг  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 735,780 төгрөгийг төлж, тохиролцсон эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.  

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. “Дэлгэр финанс ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,235,780 төгрөгийг хариуцагч Д.Чулуунчимэг бүхэлд нь хүлээн зөвшөөрч  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 500,000 төгрөг,  2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 735,780 төгрөгийг төлөхөөр тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,105 төгрөгийг хариуцагч Д.Чулуунчимэг болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дэлгэр финанс ББСБ” ХХК-д олгосугай.

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                   

                               ШҮҮГЧ                                         Б.АЗБАЯР