Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02202

 

   2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/02202

         Улаанбаатар хот

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Ундрам төв, 203 тоот хаягт байрлах “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК  /РД:5541875/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20 дугаар байр, 126 тоот хаягт оршин суух, Тайжууд овогтой Баасангийн Халиун /РД:ШВ86021209/-д холбогдох

 

 3,031,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Халиун нь “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК-ас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулан Тоёота Королла маркын 03-56 УНП улсын дугаартай автомашиныг барьцаалан 2,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар, сарын 6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Сарын хүү нь 120,000 төгрөг юм. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хугацаа дууссаныг сануулан хэлэхэд удахгүй төлнө гэсэн. 2017 оны 02 дугаар сарын 25-нд 820,000 төгрөг төлсөн. Нийт 66 хоног хугацаа хэтэрсэн алданги 700,000 төгрөг. Зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг дээр 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай сунгахыг хүссэн. Хүү нь 120,000 төгрөг, нийт 2,120,000 төгрөг болсон. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 120,000 төгрөг төлсөн. Нийт 33 хоног хугацаа хэтэрсэн алданги 350,000 төгрөг. Зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг дээр 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай сунгахыг хүссэн. Хүү нь 132,000 төгрөг, нийт 2,332,000 төгрөг болсон. Үүнээс хойш залгахад удахгүй өгнө, боломжгүй байна гэж удаа дараа хэлсэн. Түүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 2,200,000 төгрөг, хүү нь 132,000 төгрөг, 60 хоногийн алданги 699,600 төгрөг, нийт 3,031,600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Б.Халиун нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК-ны нэхэмжилсэн 3,031,600 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хүсэлтийг хүлээн авч, хэргийг хааж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК нь Б.Халиунд холбогдуулан 3,031,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Халиун нь “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК-ийн нэхэмжилсэн 3,031,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар, хүсэлт шүүхэд гаргасан.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК-ийн нэхэмжилсэн 3,031,600 төгрөгийг хариуцагч Б.Халиун нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31,730 төгрөгийг хариуцагч Б.Халиун болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шинэ Өрнөх Бүтээмж” ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР