| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2022/0097/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/214 |
| Огноо | 2022-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.7.1.1., |
| Улсын яллагч | М.Отгонбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/214
2022 03 02 2022/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,
Улсын яллагч М.Отгонбаатар;
Хохирогч Х.А-,
Шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 2105021260018 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ... тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Х.Т- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын ордны гаднах хашаан дотор эхнэр Х.А-г “Эрэгтэй хүн удаан харлаа” гэх зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн эхнэр Х.А-г 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 01, 13-ний өдрүүд, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх хийхгүй байхыг албадах болон зодох үйлдэл хийж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т- мэдүүлэхдээ: ... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эхнэр бид хоёр урд нь маргаан гарсан байсан тул таарамж муутай байсан. Би санаатайгаар эхнэрийнхээ хамар руу нь цохиогүй. Тухайн маргаан би эхнэрээ хардсанаас болж үүссэн. Учир нь эхнэрийн тэр хэвлэлийн компанийн хүн рүү харж байгаа харц нь надад таалагдаагүй. Би тэндээс гараад машиндаа эхнэртэйгээ суугаад “Чи тэр хүн рүү яаж хараад байгаа юм бэ. Бараг намайг байгааг мартчихсан уу” гэсэн чинь манай эхнэр юу ч болоогүй юм шиг над руу инээсэн. Тэгэхээр нь би чи муу намайг доромжлоод байгаа юм уу гээд уураа барьж дийлэхгүй цохьсон. Солгой гараараа түүний мөр рүү нь 2 удаа цохиход толгой нь миний гар руу ойртоод ирсэн. Тэгээд хальтраад хамар руу нь цохьсон. Тэрнээс биш би санаатайгаар цохиогүй. Би эхнэртэйгээ маргалддаг ч санаатайгаар цохиж байгаагүй. Тухайн үед эхнэрийн хамраас цус гарангуут уйлаад би чамаас сална. Цагдаа дуудна гэхээр нь би хаана гэж цагдаа дуудах билээ гээд эхнэрээ дагуулаад цагдаа дээр очсон. Би тухайн үед гаргасан үйлдлээ буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй амлаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.А- мэдүүлэхдээ: ... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд хэвлэлийн компани руу баталгааны хуудас хийлгэх зорилготой очоод үнэ хөлсийг нь тохиролцох гээд хэвлэлийн хүнтэй ярилцаж суусан. Би хүнтэй ярилцахдаа тэр хүнийхээ нүд рүү нь харж ярилцдаг. Тэр нь манай нөхөрт буруугаар ойлгогдсоноос болж, манай нөхөр “ Чи тэр хүн рүү хандарч харсан “ гээд хэрүүл маргаан өрнөсөн. Би ч түргэн ааштай болохоор хэрэлдэж, манай нөхөр гараараа миний зүүн мөр рүү 2-3 удаа цохьсон. Би тэр үед нь би машины голын хайрцагнаас юм авах гэж байхад манай нөхрийн гар нь миний хамарт хүрсэн. Хамар хугараагүй. Би гэрч нарт худлаа ярьсан юм.
Одоо бид хоёр бие биенээ ойлгож уучилсан. Гэр бүл ямар чухал вэ гэдгийг ойлгосон тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.А-гийн мэдүүлэг / хх 14, 25-26 /, гэрч З.С-ийн мэдүүлэг / хх 29-30 /, гэрч М.А-ийн мэдүүлэг / хх 33-34 /, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9885 дугаартай дүгнэлт / хх 42-43 /, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх 46-47 /, яллагдагч Х.Т-ийн мэдүүлэг / хх 66-67 /, Дуудлага лавлагааны хуудас / хх 12, 54, 55, 56 /, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа / хх 88 /, байнга оршин суугаа хаягийн лавлагаа / хх 85 /, гэрлэлт бүртгэлтэй лавлагаа / хх 84 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 77 / зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуучуудын ордны гаднах хашаан дотор эхнэр Х.А-г “Эрэгтэй хүн удаан харлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн эхнэр Х.А-г 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 10 дугаар сарын 01, 13-ний өдрүүд, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Дуудлага лавлагааны хуудас / хх 12, 54, 55, 56 /,
Хохирогч Х.А-гийн / хх 14, 25-26 / “...Би 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нандир ХХК-д хэвлэлийн ажлаар юм хэвлүүлэх шаардлагатай байсан болохоор нөхөр Х.Т-ийн хамт ороод үл таних эрэгтэй хүнтэй хэвлүүлэх зүйлийнхээ талаар ярилцаад үнэ хөлсийг нь тохиролцож суусан. Ярилцаж дуусаад нөхрийн хамт гараад явж байтал манай нөхөр над руу хараад “гичий минь чи намайг доромжилж байна. Чи тэр захирал руу ямар удаан хардаг юм. Яагаад нүдээ салгахгүй хараад байгаа юм” гээд машин дотор байсан болохоор миний цээж хэсэг рүү 5-6 удаа цохиж байснаа гэнэт миний хамар руу атгасан гараараа нэг удаа хүчтэй цохьсон. Тэгээд тэндээс гараад Гранд плазагийн хойд зам дээр явж байхад миний хамраас цус гарсан бөгөөд ойрхон Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст очсон.
Манай нөхөр архи байнга хэрэглэдэггүй. Харин намайг байнга хараалын үгээр доромжилж, ямар нэгэн байдлаар тааралдаж харилцаа үүсгэж байгаа эрэгтэй хүнтэй хардаж, их бага хэмжээгээр гэмтэл учруулахгүйгээр цохиж зоддог нь үнэн. Тэр болгоныг тэсэж ирсэн. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Урьд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгч байсан. Ингээд 3 дахь удаагаа хандаж байна. 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим өөрийн ажил болох Сансар центрийн 2 дугаар давхарт байрлах гар утасны дэлгүүрт ажлаа хийгээд байж байтал нөхөр Х.Т- нь хүнээс мөнгө авсангүй гэх шалтгаанаар маргалдаж, намайг түлхсэнээс болж миний цээж хэсэгт жаахан улайсан бөгөөд цагдаад дуудлага өгөхөд Зөрчлийн тухай хуулиар 100.000 төгрөгөөр торгуулсан.
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэр бүлээрээ Сэлхэд байрлах лагер дээр байхад би машины гэрлээ асаалтай орхисноос болж манай машины акумлятор суусан байсан. Тэгэхэд нөхөр одоо холбож асаах машин байхгүй гээд бид хоёр маргалдаж байхад миний толгойн ард талаас гараараа түлхсэн бөгөөд би машины хаалга мөргөсөн.
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд ажлаасаа тараад гэртээ бүгдээрээ хоолоо идсэн. Тэгэхэд намайг том өрөөнд зурагт үзээд сууж байхад нөхөр унтлагын өрөөнөөс гарч ирээд намайг дуудаад унтлагын өрөө рүү ор гэсэн. Тэгэхээр нь “ Үгүй ээ. Би зурагт үзэж байна” гэхэд миний гарнаас татаад өрөө рүү авч орохдоо нуруун дээрээс гараараа чимхсэн. Тэгсэн манай хадам дүү манай гэрт хамт амьдардаг байсан ба дүүгийн хөлөн дээр хөлөө давуулж суулаа гэж нөхөр уурлаж хардсан. Би том өрөө рүү орж дүү Кадирбекээс “Би чиний хөл дээр хөлөө давуулж суусан юм уу” гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч шүүхээр орж 12 хоногийн баривчлах шийтгэлээр нөхөр шийтгүүлсэн” гэх мэдүүлгээр,
Гэрч З.С-ийн / хх 29-30 / “...Би охин Х.А-гийн хүүхдүүдийг гэрт нь очиж хардаг байсан юм. 2014 оны 11 дүгээр сараас эхлэн Х.Т- нь оройны 23 цагт ажлаасаа ирээд хоол ундаа идээд 00 цаг өнгөрдөг. Тэгтэл шөнийн 03 цагийн үед Х.А-г хувцас угаа, индүүд, заавал угааж дуусаад унтана шүү гэх зэргээр дарамталдаг бөгөөд амжихгүй болохоор нь би угааж цэвэрлэдэг байсан. Х.Т- нь 2014 оны 02 дугаар сарын 31-ний шөнө Х.А-гийн нуруу хэсэг рүү гараа атгаж байгаад 2-3 удаа цохиж байсныг охиноосоо дараа нь сонссон. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үед Х.Т- Хонгконг улс руу явах гэж байсан бөгөөд Х.А- 2 дахь хүүхдээ гаргаад 3 сар орчим болж байсан. Гэтэл түүний үснээс зулгааж гэрээсээ чирж гаргаад биеийн бүх хэсэгт нь цохьсон. Мөн 2018 оны 02 дугаар сард тэдний хүүхдийг харах гээд нөхрийн хамт гэрт нь очиход Х.Т-ийн ах нь эхнэрийн хамт бүгдээрээ гэрт нь байж байсан. Тэгтэл Х.Т- нь Х.А-г ариун цэврийн өрөө ороход араас нь дагаж ороод үснээс нь зулгааж хана мөргүүлээд хөл хэсэг рүү нь өшиглөж эхэлсэн. Би энэ үйл явдлыг харсан. 2021 оны 05 дугаар сард Х.Т- Сансар худалдааны төвийн 2 давхарт хувийн бизнес эрхэлдэг бөгөөд ажлын байран дээрээ мөн Х.А-г зодсон гэж хэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зуслангийн байшин руугаа Х.А-, нөхрийн хамт гэр бүлээрээ очсон. Тэр үед Х.А-г машины акумулатори өргөж гэр рүү оруулсангүй гэж толгойноос нь үсдээд машин мөргүүлж байсан гэдгийг сонссон” гэх мэдүүлгээр,
Гэрч М.А-ийн / хх 33-34 / “...Би 2021 оны 06 дугаар сараас эхлэн Х.Т-, Х.А- нарын 3 хүүхдийг асардаг байсан. 2021 оны 10 дугаар сарын эхээр санаж байна Х.Т-, Х.А-, бага хүү нартай бид 4 лагерын байшин дээр нь очсон. 7 хоногийн дараа 09 цагт Х.А- эгч хүүхдээ тоглуулна гээд хашаан дотор байх Акуа маркын машины авч явсан. Тэр үед машиныхаа гэрлийг асаалттай орхисон тул акумлятор нь суусан байсан. Бид дэлгүүр орох гээд эгч ахыг машинаа асаагаач гэхэд Х.Т- ах машин асахгүй байна гээд уурлаад Х.А- эгчийн толгойны ард хэсэг рүү нь гараараа хүрээд зүүн нүд хөмсөгний хэсгээр нь жолоочийн онгойсон хаалганы багана хэсэгт 1 удаа мөргүүлсэн. Хөлний гуя хэсэг рүү нь гуталтай хөлөөрөө 1 удаа өшиглөсөн.
2021 оны 11 дүгээр сарын дундуур байх 803 тоот гэртээ Х.Т- ахын дүү Х.А- эгчийн хүүхдүүдтэй нь хамт бүгдээрээ том өрөөнд зурагт үзээд сууж байхад Х.Т- ах ус уух гээд унтлагын өрөөнөөс гарч ирээд гал тогооны хэсэгт очоод Х.А- эгчийг унтлагын өрөө ороод ярилцъя гэхэд Х.А- эгч ярилцахгүй гэсэн. Тэгэхэд эгчийг түлхээд хүчээр унтлагын өрөө рүү оруулсан. Хэсэг хугацааны дараа Х.А- эгч гарч ирээд ахын дүүгээс “Би чиний хөл дээр хөлөө тавьсан уу” гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд ах эгчийг лалар, янхан гэх зэргээр хэл амаар доромжилсон. Эгч бичлэг хийх гэтэл утсыг нь булааж аваад эгчийг ширээний буланг хэвлий хэсгээр нь мөргүүлсэн гэх мэдүүлгээр,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 9885 дугаартай дүгнэлтэд:
1. Х.А-гийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 42-43 /
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх 46-47 /
Яллагдагч Х.Т-ийн / хх 66-67 / “...Би 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Х.А-тай хардалтын улмаас маргалдсан. Эхнэр Х.А- нь ажил хэргийн холбоотой уулзсан залууг нүд салгахгүй удаан дээрээс нь доош ширтэж хараад байхаар нь “ Чи яагаад тэгж харсан юм” гээд маргалдаж эхэлсэн гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Х.Т- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн Х.А-гийн биед 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 01, 13-ны өдрүүдэд, 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдрүүдэд тус тус халдаж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болохыг нотолж тогтоосон, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,
мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Х.Т-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Т- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үл ялих зүйлээр шалтаглан хүний эрүүл, мэнд эрх чөлөөнд удаа дараа халдаж, өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж хохирол, хор уршигт зориуд хүргэж, санаатай гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Х.А- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, дээрх 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Х.Т- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ял, зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Х.А- нь шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Х.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,
37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ... овогт Х.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 / нэг мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох,
мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Х.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5, 5.5 дугаар зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Т- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих, зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.
7. Х.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ