| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02277/И |
| Дугаар | 102/ШШ2017/02128 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/02128
| 2017 оны 07 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/02128 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 байрлах “Жи Мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс энгельс гудамж, 18 дугаар байр 1305 тоотод оршин суух Саран боржигон овогтой Нэргүйн Пүрэвдаваа /РД:ЦЖ82091666/-т холбогдох 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 сарын 21-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 сарын 27-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Пүрэвдаваа нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 1124806 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах ” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Н.Пүрэвдаваа нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно.
Иймд Н.Пүрэвдаваагаас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 879 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч Н.Пүрэвдаваа нь төхөөрөмжийн үнэ 210,000 төгрөгийн 140,000 төгрөгийг төлж барагдуулсан тул алданги 70,000 төгрөгийг болон нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Н.Пүрэвдаваад холбогдуулан 210,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Пүрэвдаваа нь нэхэмжлэлийн шаардлага 210,000 төгрөгийн 140,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн алданги болох 70,000 төгрөг болон нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалазах хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь Н.Пүрэвдаваагаас 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгөөс 3,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,475 төгрөг /Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-ийг гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АЗБАЯР