Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02121

 

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/02121

Улаанбаатар хот

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, өөрийн байранд байрлах “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 15 гудамж 423 тоотод оршин суух Сартуул овогтой Гунаажавын Сайнбаяр /РД:ИЭ60090806/-т холбогдох 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 07 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 07 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Г.Сайнбаяр нь манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1132227 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий NР10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэгдэл 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Г.Сайнбаяр нь одоогийн байдлаар манай компанид NР10 төхөөрөмжийн 140,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд Г.Сайнбаяраас “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 896 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 70,000 төгрөг буюу нийт 210,000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 210,000 төгрөгөөс алданги 70,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Сайнбаяр нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Жи мобайл”  ХХК нь Г.Сайнбаярт холбогдуулан 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал нэхэмжлэлийн шаардлага 210,000 төгрөгөөс алданги 70,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Сайнбаяр нь “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн 140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 210,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 70,000 төгрөгөөр багасгаж  үлдэх 140,000 төгрөгийг хариуцагч Г.Сайнбаяр нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 3,475 төгрөгийг хариуцагч Г.Сайнбаяр болон Баянгол дүүргийн Татварын хэлтэс /2602002965 тоот данс/-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                                Б.АЗБАЯР