| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02448/И |
| Дугаар | 102/ШШ2017/02095 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2017/02095
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 4 байр, 49 тоотод оршин суух, Мишиг овогтой Очиржавын Эрдэнэ /ЧВ74072731/-ийн нэхэмжлэлтэй БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “ О.Эрдэнэ миний бие 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-д 290,000,000 төгрөг зээлүүлсэн. Гэвч БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/ нь өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй, зээлээ төл гэхээр түр хүлээж бай, удахгүй мөнгөтэй болно гэх зэргээр элдэв арга саам хэрэглэсээр өдрийг хүрсэн. БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/ мөнгийг маань өгөхгүй байгаа үйлдэлд холбогдуулан цагдаагийн байгууллага болон шат шатны Прокурорын газарт “залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж өгнө үү гэж гомдол гаргасан боловч БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-ийн үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний журмаар шийдвэрлэвэл зохих асуудал байна гэж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/ ньь нэхэмжлэлд дурьдсан хаягтаа оршин суудаггүй, гар утас нь холбогдох боломжгүй байх тул хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-г эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоож өгнө үү” гэжээ. Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэ нь БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2017/07281 дугаар захирамж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсууд, Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 4, 5, 14, 16, 18 дугаар тал/
Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-г оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2017/07281 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-г эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Jian Yong Hao /Жиан Ён Хао/-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст/-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АЗБАЯР
| ||||
| |