Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02094

 


 

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2017/02094

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19-2 дугаар байр, 6 тоотод оршин суух, Боржигон овогтой Батбилэгийн Ариунболд /РД:ФМ86101311/-ын нэхэмжлэлтэй З.Баянмөнхиийг эрэн  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ариунболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ариунболд миний бие иргэн З.Баянмөнхийн хүсэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 4,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Зээлийн хугацаа 2016 оны 12 сарын 31-ний өдөр дууссан. Өнөөдрийг хүртэл З.Баянмөнх нь зээлсэн мөнгөө төлөөгүй байх бөгөөд 2017 оны 05 сарын 08-ны өдөр миний бие Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж З.Баянмөнхөд зээлдүүлсэн мөнгө болох 4,000,000 төгрөг, зээлийн хүү болон алданги 2,800,000 төгрөг нийт 6,800,000 төгрөгийг хариуцагч З.Баянмөнхөөс гаргуулан өгөх талаар нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 06 сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/08716 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь иргэний бүртгэлийн хаяган дээрээ оршин суудаггүй тухай тус хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих З.Баянмөнх нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул З.Баянмөнхийг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.Ариунболд нь З.Баянмөнхийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Зундуйн Баянмөнх нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлөх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2017/08716 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 4-5 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд З.Баянмөнхийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2017/08716 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зундуйн Баянмөнх /РД:ШЖ7702184/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Зундуйн Баянмөнх /РД:ШЖ7702184/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Зундуйн Баянмөнхийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст/-д­ даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР