Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01475

 

 

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2017/01475

                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж-16, өөрийн байранд байрлах, “Улаанбаатар хотын банк” ХХК /РД:2637545/-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт жамсранжавын гудамж, 7В байр, 1 дүгээр давхарт байрлах, “Хар дизайн” ХХК /РД:2747103/-д холбогдох 4,540,984,781 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, Т.Батжаргал, хариуцагч “Хар  дизайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төржаргал, түүний өмгөөлөгч Б.Сүрэнхүү, нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Г.Бат-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч анх 2016 оны 10 сарын 25-ны өдөр “Хар дизайн” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. “Хар дизайн” ХХК нь Улаанбаатар хотын банктай 2013 оны 07 сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 хороонд байрлах 131 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулахаар тус банкнаас 3,200,000,000 төгрөгийн зээлийг 16 сарын хугацаатай жилийн 13,2 хувийн хүүтэй авсан. Дараагийн зээлийг 2014 оны 12 сарын 10-ны өдөр 970,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Энэхүү хоёр зээлийн барьцаанд нийт 12 хөрөнгө барьцаалсан. Тухайн барьцааны эд хөрөнгүүд улсын бүртгэлийн газар бүртгэгдсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч “Хар дизайн” ХХК нь 2016 оны 10 сарын 25-ны байдлаар 9102/130718 тоот зээлийн гэрээний үүрэгт дараах байдлаар төлбөр төлөхөөр хуримтлагдсан байна. Үүнд үндсэн зээлийн төлбөр 3,007,316,738 төгрөг, үндсэн хүү 311,810,479 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,503,659 төгрөг. Нийт 3,320,630,876 төгрөг хуримтлагдсан. Хоёр дахь 9102/141202 тоот гэрээтэй холбоотой 2016 оны 10 сарын 25-ны байдлаар үндсэн зээл 827,805,048 төгрөг, үндсэн хүү 50,430,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,422,035 төгрөг нийт 887,652,642 төгрөг хуримтлагдсан. Энэ хоёр зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэл гаргасан тухай өдрөөр нэгтгэхэд нийт 4,208,283,523 төгрөг болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хотын банкнаас 2017 оны 03 сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн хэсэгт зээлийн 9102/130718 тоот зээлийн гэрээний үүргийг 254,418,966 төгрөгөөр нэмсэн. Хоёр дахь зээлийн гэрээ 9102/141202 тоот зээлийн гэрээний үүргийг 78,282,263 төгрөгөөр нэмж нийт 2016 оны 10 сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 322,701,259 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Ннэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор нийт 12 төрлийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хар дизайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Улаанбаатар хотын банкнаас зээл авахдаа харилцан тохиролцож манай орон сууцыг банк 8 хувийн зээлд хамруулж  зарах тал дээр хамтарч ажиллана гэсэн. Шүүх хуралдаан эхэлсэн өдрөөс хойш нэг ч байр зарагдаагүй. зээл олгогдож байсан боловч манай баригдсан барилгын хувьд Улаанбаатар банктай маргаантай, шүүхийн маргаан байгаа гэх шалтгаанаар нэг ч байр зарагдаагүй. Иймд Улаанбаатар хотын банк харилцан тохирсон гэрээгээ зөрчиж байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “Хар дизайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Төржаргалын өмгөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын банк шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг өөрсдөө нотлох шаардлагатай бөгөөд баримтуудаа дурдаад явдаг. Гэвч тайлбарыг нь сонсоход хоосон дүн ярьж байна. Би өмнө нь зээлийн тооцоолол буруу байсан талаар хэлж байсан. Монгол Банкны ерөнхийлөгчийн 2013 оны А/236 тушаал байдаг. Үүнд 2015 онд нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам гэж байдаг. Журмын 2.2-т хүүг өдрөөр тооцож байгаа бол зээлийг 365 хоногт хувааж ашигласан хоногоор тооцно гэж заасан байдаг. Улаанбаатар хотын банкнаас бодсон хүүг ямар аргачлалаар бодсон нь мэдэгдэхгүй, зөрүүтэй байсан. 3,200,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд жилийн 13,2 хувийн хүүтэй гэж байгаа 365 хоногийг өдрөөр бодоход 0,36 хувь болдог ба төгрөгөөр илэрхийлбэл 1,100,052 төгрөг болдог. Улаанбаатар хотын банкны бодсон бодолт нь хавтас хэрэгт байгаа бөгөөд өдрийн 1,173,333 төгрөг болж байгаа. Энэ бодолтоор тооцож үзэхэд тооцооны зөрүү гарсан. 970,000,000 төгрөгийн зээлд нэг өдрийн хүү 0,46 хувь байдаг. Нэг өдрийн зээлийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 446,200 төгрөг болж байгаа. Гэтэл хавтас хэрэгт хавсаргасан баримтаас харахад нэг өдрийн хүү нь 446,466 төгрөгөөр бодсон байдаг. Хоногоор нь бодож үзэхэд зөрүүтэй асуудал байдаг. Энэ тооцоолол нь маргаантай байгаа. Мөн хамтран ажиллах гэрээг Улаанбаатар банкнаас гаргаж өгсөн байдаг. 2015 оны 04 сарын 15-ны өдрийн гэрээг өгсөн. Энэ гэрээнд байгууллагууд хамтарч ажиллана гэх утга санаа гарч ирдэг. Хэрхэн хамтран ажиллах вэ гэхээр “Хар дизайн” ХХК орон сууц барьсан. Энэ орон сууцыг банкны зөвшөөрөлтэй зарж байгаа. Өнөөдөр өгсөн дансны хуулга дээр ч байгаа бөгөөд орон сууц эзэмшиж байгаа иргэд нь орон сууцны төлбөр төлсөн хүмүүс байгаа. Банкнаас хүү тооцоонд холбогдох хэрэгт “Хар дизайн” ХХК иргэдээс авсан мөнгөө ч гэсэн тооцоод зээл, хүүгийн төлбөрт төлж байсан. Захирал ч гэсэн өөрийн нэрээр төлбөр хийж байсан. Орон сууц авах гэж байгаа захиалсан иргэдээс авсан төлбөрүүд нь ч орж ирж байгаа. Хариуцагч өмнө нь орон сууц барьж байсан. 2014 оны 12 сараас өмнө өөрийн барьж борлуулсан орон сууцны орлогоосоо төлбөр төлж 496,980,000 төгрөгийн төлөлт хийгдсэн. Өөрөөр хэлбэл дурдаж байгаа сүүлийн 129 айлын орон сууцнаас зарж төлбөр төлөх байсан. 2014 оны 12 сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан 129 айлын орон сууцнаас 366,645,691 төгрөгийг дансанд төвлөрүүлсэн байгаа. 2013 оны 08 сарын 05-наас 2017 оны 02 сарын 23-ны хугацаанд “Хар дизайн” ХХК нь 2,500,000,000 төгрөгийн төлбөрийг орон сууцны төлбөрөөс төвлөрүүлж төлсөн. Зээлдэгч орон сууцыг борлуулах боломжтой байх үедээ төлбөрийг байнга төлж байсан. Улаанбаатар хотын банк тодорхой тооны иргэдэд зээл олгож энэ мөнгөөр “Хар дизайн” ХХК-ийн зээлээс хасагдаж байсан. Сүүлд нь банк маргаантай гэдгээр шалтаглаж өөрийн байдлыг ашиглаж иргэдэд зээл олгох асуудлыг тодорхойгүй шалтгаанаар зогсоосон. Банк өөрөө зээл төлөгдөх нөхцөл боломжийг хаасан. Мөн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүүг нь хавсралтаар тооцсон. Анхны 2 зээлийн гэрээ нэг нь жилийн 13,2 хувийн хүүтэй, нөгөө нь 16,8 хувийн хүүтэй байсан бол нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр хүүг хавсралтад дурдаж нэг гэрээг нь жилийн хүү 18 хувь, нөгөөг нь 20,4 хувь болгож өсгөсөн байсан. Хүүгийн тооцоолол буруу тооцсон бөгөөд хавсралтад дурдсан нөхцөлөөр хүүг өсгөж төлбөрийг тооцсон нь үндэслэлгүй. Бид үүнийг зөвшөөрөхгүй байгаа. 1 өдрийн хүү тооцсон нь 2015 оны 09 сарын 11-ний өдөр, өмнө нь 2015 оны 05 сарын 15-ны өдөр 970,000,000 төгрөгийн нэг өдрийн зээлийн хүү нь 446,466 төгрөг байсан бол 2015 оны 10 сарын 11-ний байдлаар ч тэр зээлийн дүн буурсан байхад нөгөө дүн нь 497,947 төгрөг байсан. Банкны тооцож өгсөн тооцоолол ингэж зөрж байгаа нь үндэслэлгүй байгаа тул бидний зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Мөн зээлийн барьцаа хөрөнгийн асуудлаар 2013 оны 07 сарын 18-ны өдөр 9 ширхэг обьект, 1 газар, дансны орлогыг дурдаж барьцааны гэрээ байгуулсан. Харилцан тохирсон үнэ нь банкны 4,612,831,240 төгрөгөөр харилцан тохирсон байдаг. 2014 оны 12 сарын 02-ны өдөр нэмж 970,000,000 төгрөгийн хөрөнгө шаардлагатай байсан учир нэмж зээлж авсан. Ингэхэд зээлдэгчийн хүнд нөхцөл байдлыг далимдуулж 2013 оны 07 сарын 18-ны өдөр байгуулсан зээлээс хүүг өсгөж нийт 16,8 хувь болгосон. Харилцан тохирсон үнэлгээ нь 3,825,591,000 төгрөгийн хөрөнгийг барьцаалахаар гэрээ байгуулсан. Мөн газар нэмэгдсэн. Үндсэндээ банк зээлдэгчийн хүндрэлтэй нөхцөл байдлыг ашиглаж өөрт давуу байдлыг үүсгэсэн байна. 970,000,000 төгрөгийг нэмж өгөхдөө 3,800,000,000 төгрөгийн хөрөнгийг нэмж барьцаалсан. Зээлдэгч “Хар дизайн” ХХК нь Улаанбаатар хотын банканд тодорхой борлуулалт хийе гэхэд Улаанбаатар хотын банк өөрийн эрх ашигт нийцүүлэн шахалт үзүүлсэн. Үүнд гэрээний талуудын эрх тэгш байдал хангагдсан үгүй нь харагдаж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууцны барилга 2015 оны 06 сарын 08-ны өдөр барилга байгууламж комиссын акт гарсан. Улсын комисс хүлээн авч иргэд байранд орсон. Үүнийг Улаанбаатар хотын банк барьцаа хөрөнгийн чанар байдал, зээлийн ашиглалттай өдөр тутам танилцаж байгаа. Барьцааны барианд худалдаж авсан айлууд нь орсныг нэхэмжлэгч нууцаар хүн оруулсан юм шиг зүйл ярьж байгааг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн хүү эргэлзээтэй байгаа тул нэмэгдүүлсэн хүү ч мөн адил зөрүүтэй байна гэжээ.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк" ХХК нь хариуцагч “Хар дизайн” ХХК-д холбогдуулан 4,540,984,781 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

 

Шүүх нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон гэж үзэв. Үүнд: 

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул ЗГ9102/130718 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3,007,316,738 төгрөг, хүү 523,826,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,906,825 төгрөг нийт 3,575,049,872 төгрөг, ЗГ9101/141202 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 827,800,548 төгрөг, хүү 115,665,282 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,469,079 төгрөг нийт 965,934,909 төгрөг, хоёр гэрээний дагуу бүгд 4,540,984,781 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Хар дизайн” ХХК нь зээлийн тооцоолол буруу, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүүгийн хэмжээг нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй, зээлийн дүнгээс их хэмжээний үнэтэй хөрөнгө барьцаалсан, эдийн засгийн байдал муудаж, хамтран ажиллах гэрээний дагуу орон сууц 8 хувийн зээлээр худалдахаа зогсооноос зээл төлөх боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “Хар дизайн” ХХК-тай 2013 оны 07 сарын 18-ны өдөр 3,200,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувь, сарын 1.1 хүүтэй, 16 сарын хугацаатай, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож ЗГ9102/130718 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Зээлийн гэрээнд 2014 оны 12 сарын 01-ний өдөр, 2015 оны 08 сарын 24-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн 2014 оны 12 сарын  02-ны өдөр 970,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувь, сарын 1.4 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож ЗГ9101/141202 дугаартай Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээ байгуулж, Зээлийн гэрээнд 2015 оны 08 сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан болох нь хэрэгт авагдсан Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргээр нотлогдож байна.

 

Зохигч дээр дурдсан Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ, Зэлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан, гэрээний дагуу тохиролцсон зээлийг шилжүүлсэн болон зээлийн хугацаанд төлсөн төлбөрийн тухайд маргаангүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийгдсэн байна гэж үзэв.

 

Талууд ЗГ9102/130718 дугаартай Зээлийн гэрээнд 2014 оны 12 сарын 01-ний өдөр ЗГ9101/141201(1) дугаар гэрээ байгуулан дараах нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Үүнд:  Зээлийн гэрээний 3.1, 4.1.1-т заасан хугацаанд 3.3.1-д заасан хүүгийн хэмжээнд өөрчлөлт оруулахаар тохирч зээлийн гэрээний хугацааг 2015 оны 07 сарын 13-ны өдөр хүртэл 24 сарын хугацаатай, 2014 оны 11 сарын 14-ний өдрөөс зээлийн хүү жилийн 13.2 хувь байсныг 18 хувь, сарын 1.1 хувь байсныг 1.5 хувь болгон өөрчилсөн байна.

 

Улмаар ЗГ9102/130718 дугаартай Зээлийн гэрээнд дахин 2015 оны 08 сарын 24-ний өдөр ЗНГ9101/150824 дугаартай гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 36 сар болгох өөрчлөлт оруулснаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2016 оны 07 сарын 13-ны өдөр хүртэл сунгагдсан байна.

 

Мөн талууд ЗГ9101/141202 дугаартай зээлийн гэрээнд 2015 оны 08 сарын 24-ний өдөр ЗНГ9102/150824 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацаа 7 сар байсныг 21 сар болгож, гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөгдөх хуваарь болон зээлийн хүү жилийн 16.8 хувь байсныг 20.4 хувь, сарын хүү 1.4 хувь байсныг 1.7 хувь болгож, өөрчлөн тохиролцсон хүүг 2015 оны 06 сарын 11-ний өдрөөс эхлэн тооцохоор тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт нь хуульд нийцээгүй, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдаагүй гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд хүчин төгөлдөр, түүнийг үндэслэн нэхэмжлэгч шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч нь зээлийн тооцоолол буруу гэж маргасан боловч хэдэн төгрөгийн зөрүү гарч байгааг тодорхойлоогүй, нөгөө талаар нэхэмжлэгч зээлийн тооцооллыг гэрээнд тохирсон хэмжээнээс өөрөөр тооцсон болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шүүхэд гаргасан тооцооллоор үгүйсгэгдэхгүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч нь талуудын хооронд 2015 оны 04 сарын 15-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч барьцааны орон сууцнаас 8 хувийн зээлд хамрагдах иргэдийн зээлийг зогсоосон, зээлийн тооцоолол буруу гэх хариу тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч “Хар дизайн” ХХК-тай 2013 оны 07 сарын 18-ны өдрийн 3,200,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд ЗГ9102/130718 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, мөн 2014 оны 12 сарын  02-ны өдрийн 970,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд ЗГ9101/141202 дугаартай Зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Барьцааны гэрээ нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах хуулийн зохицуулалттай тул зээлийн гэрээний үүргийг барьцааны гэрээнд тусгасан хөрөнгөөр хангуулах үндэслэлтэй.

 

Зохигч ЗГ9101/141202 дугаартай Зээлийн гэрээнд ЗГ9101/141202 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж дараах хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:

1.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц;  

2.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц;  

3.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721, бүртгэлийн гэрчилгээний 000185478 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц;  

4.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206024193, бүртгэлийн гэрчилгээний 000245662 дугаартай, Э.Тунгалагийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц;

5.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц;  

6.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц;  

7.Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 дүгээр давхрын А хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2206020722, бүртгэлийн гэрчилгээний 000185486 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай;

8.Баянгол дүүрэг 8 дугар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 7-в байр,  Улсын бүртгэлийн Ү-2205027707, бүртгэлийн гэрчилгээний 000031422 дугаартай, Н.Бямбажавын өмчлөлийн 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг;

9.Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Орос эмнэлэгийн баруун тал, Улсын бүртгэлийн Ү-2204015528, бүртгэлийн гэрчилгээний 000137567 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай  дөрвөн давхар барилга;

10.Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар;

11.Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18104/ байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201038672, бүртгэлийн гэрчилгээний 000348155 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн өмчлөлийн 6762 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

12.Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0116, бүртгэлийн гэрчилгээний 000304193 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 708 м.кв газар.

 

Мөн ЗГ9102/130718 дугаартай Зээлийн гэрээнд ЗБ9102/130718 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж дээр дурдсан барьцаа хөрөнгөөс 1-10 дугаарт бичигдсэн хөрөнгийг барьцаалжээ. 

 

Барьцааны зүйл нь бусад этгээдийн эд хөрөнгө байж болох боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Болмон, Н.Бямбажав, Э.Тунгалаг нар 2013 оны 07 сарын 30-ны өдөр “Хар дизайн” ХХК-ийн захирал Ц.Тэмүүлэнд эд хөрөнгө барьцаалах итгэмжлэл олгосон байна.  

 

Ц.Тэмүүлэн нь “Хар дизайн” ХХК-ийг захирлын хувьд төлөөлөх боловч иргэний хувиар барьцааны гэрээ байгуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй тул “Хар дизайн” ХХК-д холбогдох “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлээр Б.Болмон, Н.Бямбажав, Э.Тунгалаг нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр ЗГ9102/130718 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 53/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 800 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,

ЗГ9101/141202 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,  Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18104/ байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201038672, бүртгэлийн гэрчилгээний 000348155 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн өмчлөлийн 6762 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0116, бүртгэлийн гэрчилгээний 000304193 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 708 м.кв газраар хангуулахаар шийдвэрлэв.

 

Иймд хариуцагч “Хар дизайн” ХХК-иас ЗГ9102/130718 дугаартай зээлийн гэрээний дагуу 3,575,049,872 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 53/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 800 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газраар,

ЗГ9101/141202 дугаартай зээлийн гэрээний дагуу 965,934,909 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,  Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18104/ байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201038672, бүртгэлийн гэрчилгээний 000348155 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн өмчлөлийн 6762 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0116, бүртгэлийн гэрчилгээний 000304193 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 708 м.кв газраар хангуулж,  нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721, бүртгэлийн гэрчилгээний 000185478 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206024193, бүртгэлийн гэрчилгээний 000245662 дугаартай, Э.Тунгалагийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 дүгээр давхрын А хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2206020722, бүртгэлийн гэрчилгээний 000185486 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянгол дүүрэг 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 7-в байр,  Улсын бүртгэлийн Ү-2205027707, бүртгэлийн гэрчилгээний 000031422 дугаартай, Н.Бямбажавын өмчлөлийн 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн баруун тал, Улсын бүртгэлийн Ү-2204015528, бүртгэлийн гэрчилгээний 000137567 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай  дөрвөн давхар барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн , 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Хар дизайн” ХХК-иас 4,540,984,781 /Дөрвөн тэрбум таван зуун дөчин сая есөн зуун наян дөрвөн мянга долоон зуун наян нэг/төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч "Улаанбаатар хотын банк" ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч “Хар дизайн” ХХК-иас нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д төлөх 3,575,049,872 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 53/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 800 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газраар, 965,934,909 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 32 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020736, бүртгэлийн гэрчилгээний 000185494 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 27 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020735, бүртгэлийн гэрчилгээний 000185493 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 2 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020732, бүртгэлийн гэрчилгээний 000185490 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 84.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,  Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020731, бүртгэлийн гэрчилгээний 000185489 дугаартай, “Хар дизайн ХХК”-ийн өмчлөлийн 79.23 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0060, бүртгэлийн гэрчилгээний 000303842 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 400 м.кв талбайтай орон сууцны зориулалттай газар,  Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Толгойт /18104/ байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201038672, бүртгэлийн гэрчилгээний 000348155 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн өмчлөлийн 6762 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, НТД: 1853/0116, бүртгэлийн гэрчилгээний 000304193 дугаартай, “Хар дизайн” ХХК-ийн эзэмшлийн 708 м.кв газраар хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721, бүртгэлийн гэрчилгээний 000185478 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206024193, бүртгэлийн гэрчилгээний 000245662 дугаартай, Э.Тунгалагийн өмчлөлийн 170 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Туул гол гудамж, 83 дугаар байрны 1 дүгээр давхрын А хэсэг, Улсын бүртгэлийн Ү-2206020722, бүртгэлийн гэрчилгээний 000185486 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянгол дүүрэг 8 дугар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж 7-в байр, Улсын бүртгэлийн Ү-2205027707, бүртгэлийн гэрчилгээний 000031422 дугаартай, Н.Бямбажавын өмчлөлийн 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн баруун тал, Улсын бүртгэлийн Ү-2204015528, бүртгэлийн гэрчилгээний 000137567 дугаартай, Б.Цолмонгийн өмчлөлийн 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай дөрвөн давхар барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,020,930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 158,055 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Хар дизайн” ХХК-иас 22,862,874 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "Улаанбаатар хотын банк" ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР