Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01442

 

 

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2017/01442

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                                     

                                       

                                         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

          Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Богд Ар” хороолол, 7а байр, 44 тоотод оршин суух, “Отто” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 1а байр, 41 тоотод оршин суух, Мэргэнгүн овогтой Энхтайвны Баттүшиг /РД:ФА85072414/ холбогдох 367,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Отто” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Шүрхүү миний бие 2012.11.03-ны өдрийн ”ОТТО” СӨХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүдийн хурлын № 02 тоот тогтоолоор 2013 оны 01-р сараас эхлэн тус “ОТТО” СӨХ-ны гүйцэтгэх захиралаар ажиллаж байгаа бөгөөд анх ажил авахад санхүүгийн болон ажил төрлийн хувьд нилээд их дорд орсон СӨХ байсан билээ. Өнгөрсөн хугацаанд барилга байгууламжийн чанарын тухай холбогдох төрийн байгуулагуудтай болон уг хорооллыг барьсан “Богд Холдинг”ХХК-тай харьцан нилээдгүй ажлыг хийлгэснээс гадна СӨХ-ны дотоод нөөц бололцоог ашиглан 13 орцонд их засвар хийлгэх,байр болгоны гадна талд зориулалтын хогны савтай болгох, гадна,дотор гэрэл гэрэлтүүлэгүүдийг сайжруулан шинэчлэх,орцны гаднах болон дотрох хаалга үүдийг солих,коджуулах,үйлчлэгч-жижүүрүүдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулан ариун цэврийн өрөөтэй болгон усанд оруулдаг болгосон зэрэг нилээдгүй ажлуудыг хийсэн байна. Энэ тухай ажлын тайландаа жил болгон тайлгана айл.өрх нэг бүрт бичгээр хүргэн хариуг авч ажиллаж байна. Мөн улирал болгон санхүүгийн тайланг өрх бүрт ойлгомжтой хэлбэрээр ил тодоор цаасаар тараан хүргэх зэрэг ажлуудыг хийсээр ирлээ. Намайг анх ажил авахад “Хаан” банкин дахь манай дансанд 50 гаруй сая төгрөгний СӨХ-ны төлбөрийн авлага хуримтлагдсан байдаг бөгөөд одоо ч энэ авлага төдийлэн буурч чаддагүй юм. Үүний учир нь СӨХ-ны төлбөр төлдөг айл,өрх ,оршин суугчид л төлбөрөө төлөхөөс биш төлдөггүй байгаад сурчихсан хүмүүс СӨХ-г ажил хийгээд байсан ч төлөхгүй хэвээр байсаар байна. Иймд төлбөр төлдөг хүмүүсийг бүрэн гүйцэд үйлчилгээ авахуулах, хүнийг хүндэтгэн үзэхгүй бусадаар төлбөрөө төлүүлэн амьдрагчдын эсрэг ажиллах нь СӨХ-ны хуулиар хүлээсэн үүрэг гэж үзэж хуулийн байгууллагаар СӨХ-ны төлбөр төлдөггүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байна. Үүний нэг нь 1а байрны 41 тоотын оршин суугч Э.Баттүшиг нь манай “Хаан”банкны дансанд 2015 оны 01-р сараас 6-р саруудын 84.300 төгрөгний, “Төрийн банк”-ны дансанд 2015 оны 8,9,10,11,12-р саруудын, 2016 оны 1-р сараас 12-р саруудын, 2017 оны 01-р сараас 03-р саруудыг дуустлах СӨХ-ны төлбөрийн 283,000 төгрөгний бүгд 367.300 төгрөгний СӨХ-ны төлбөрийг огт төлөхгүй байсаар байна. Айл өрхүүд төлөх ёстой СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаагаас  засварын хуримтлал үүсэх нөхцөл бүрдэхгүй байгаан дээр СӨХ-ны хувьд сар бүр гардаг урсгал зардлын ачааллаа даахгүйд хүрээд байна. Мөн манай СӨХ нь Баянгол дүүргийн татварын хэлтэст ХАОАТатварын 3,3 сая төгрөгийн НДШ–ийн 9,0 мянган төгрөгийн өглөгүүдтэй байгаа бөгөөд 2017 оны 05 сарын 15-ны өдрийн дотор эдгээр өрнүүдийг төлж барагдуул гэсэн мэдэгдэл ирсэн. Иймд 1А байрны 41 тоотод оршин суугч Э.Баттүшигээс дээрд дурьдсан хугацаануудын СӨХ-ны төлбөр 367,300 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 12,090 төгрөг, нийт 379,390 төгрйгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Э.Баттүшиг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Отто” сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 367,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Отто” СӨХ нь Э.Баттүшигт холбогдуулан 367,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Баттүшиг нь  нэхэмжлэлийн шаардлага 367,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Отто” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилсэн 367,300 төгрөгийг хариуцагч Э.Баттүшиг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,045 төгрөгийг хариуцагч Э.Баттүшиг болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн /2602002965 тоот данс/-аас гаргуулж нэхэмжлэгч “Отто” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг тайлбар гаргагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                   

                                     ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР