| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0764/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/231 |
| Огноо | 2022-03-07 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Мижиддорж |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/231
2022 03 07 2022/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Н.О- даргалж,
Улсын яллагч Г.Мижиддорж,
Хохирогч Б.Д.Т-,
Хохирогч Л.Б-, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,
Хохирогч Д.Ч-, Д.Д-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дамба,
Гэрч С.А-, Н.Н.О-,
Иргэний нэхэмжлэгч Н.Ш-ын өмгөөлөгч Г.Мөнхбат,
Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа нарыг оролцуулан эрүүгийн 21128133 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчлуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан / 4хх 211 /, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Т.Б- нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
2009 онд Л.Б-ыг “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж 52 дугаар байрны 5 тоот байх байрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Маршал таун” хотхоны 112 дугаар байрны 117 тоотод байх 2 өрөө орон сууцаар сольж өгнө” хэмээн хуурч, 50.000.000 төгрөгний үнэлгээтэй байрыг залилан авч, бусдад зарсан,
2010 оны 8 дугаар сард Д.Ч-ийг “...” ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 11 тоотод байх 65м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам доллараар авч өгнө” хэмээн хуурч, 110.000.000 төгрөгний үнэлгээтэй, ...улсын дугаартай Тоёото Лексус 460 /Тоуоta Lexus-460/ маркын автомашиныг залилан авсан,
2011 оны 4-5 дугаар сард Д.Д-ийг “...” ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 10 тоотод байх 89м.кв 3 өрөө орон сууцыг 800 ам доллараар авч өгнө, автомашиныг нь зараад байр авч өгнө” хэмээн хуурч, түүний эзэмшлийн ...улсын дугаартай 65.000.000 төгрөгний үнэлгээтэй Хаммер Эйч2 /Нummer H2/ маркын автомашиныг залилан авсан,
2011 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 20-ны хооронд Баянгол, Чингэлтэй дуүргүүдийн нутаг дэвсгэрт Д.М-ыг “Та машинаа сайжруулах хэрэгтэй, би таны машиныг зарж өгье” хэмээн хуурч, нийт 29.000.000 төгрөгний үнэлгээтэй ... улсын дугаартай Ланд Крузер 80 / Land Cruiser 80 / маркын, ... улсын дугаартай Ланд Крузер 80 / Land Cruiser 80 / маркын автомашинуудыг залилан авсан,
2013 оны 9 дүгээр сард Б.Д.Т-ыг “Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрхүүд” ХХК-ийн эзэмшлийн 25.7 га газраас 10 га газрыг хямд үнээр зарна” хэмээн хуурч, 20.000.000 төгрөгийг залилан авсан,
2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Д.Гэрэлт-Одыг “5.000 ширхэг тоосго ачаад ир, ирэхээр чинь мөнгийг нь өгье” хэмээн хуурч, 925.000 төгрөгний үнэлгээтэй тоосгыг залилан авсан,
2013 оны 1 сараас 4 сарын хооронд И.Ц-г “Түрээсийн мөнгө нэхэгдээд байна танд удахгүй өгнө” хэмээн хуурч, 4 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр И.Ц-г “Танд 11 сая төгрөгний үнэтэй машиныг 8 сая төгрөгт бодож өгье. Та өрөө хасаад зөрүү мөнгийг нь өгчих” хэмээн хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Меркури дэлгүүрийн гадна 3.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 282.925.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б- мэдүүлэхдээ: ...Би хохирогч нарыг хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би “...” ХХК-нд захирал ажилтай байсан. ТУЗ-ийн даргаар Н.Н.О- байсан. Ер нь бол миний л хийсэн зүйлүүд байгаа. Н.Н.О-т хохирлоос авсан зүйл байхгүй. Бид хоёр эхнэр, нөхөр байгаагүй. Энэ 12 жилийн хугацаанд би зугтаасан, нуугдсан, стресс ихтэй байсан болохоор архи уусан. Би шоронд байснаас долоон дор амьдралаар амьдарсан. Гэхдээ би нэг ч үйлдэл нэмээгүй. Би үнэхээр тэнэг байсан. Энийгээ ойлгосон. Хүн юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Одоо надад хохирогч нартай маргалдаад байх ямар ч шаардлага байхгүй. Би хэргээ эцэслэн шийдвэрлүүлж дуусаад гарахад надад зөв замаар явж энэ хүмүүсийн хохирлыг барагдуулах чадвар байгаа. Дээрээс нь би энэ хугацаанд ухаан суулаа. Энэ 12 жилийн хугацаа маш хүнд өнгөрлөө. Хохирол төлөх ямар ч боломж олдоогүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Б.Д.Т- мэдүүлэхдээ: ...Т.Б- бид хоёр хэн хэнийгээ таньдаг гэмгүй сайхан найзууд байсан. Би 13 дугаар хороололд байх 3 өрөө байраа 127.000.000 төгрөгөөр зараад газар хайж байхад Т.Б- манай хүргэнээр дамжуулан надтай холбогдоод “Чи газар хайгаад байгаа юм уу” гэхээр нь тийм гэхэд “Налайхад миний тоосгоны үйлдвэрийн ойролцоо 20 гаруй га газар байгаа. Би эхнэртэйгээ тоосгоны үйлдвэр ажиллуулдаг. 10 га газрыг нь чи авчихгүй юу” гэхээр үзэж харъя гэж би хэлсэн. Тэгээд очиж үзсэн. 2-3 хоногийн дараа Т.Б- залгаад “Д.Т-аа. Нөгөө газраа авахгүй юм уу” гэсэн. Тэгээд байж байхад Т.Б- залгаад “Би байраа барьцаанд тавьсан чинь алдах гээд байна” гэхээр нь дахиад газар руугаа явъя гэхэд Н.Н.О-тэй хамт ирээд “Мөнгөө гялс өгчих би байраа банк бус байгууллагад алдах гээд байна. Н.Н.О-ийн төмөр замын байр байгаа юм аа” гэж ярьж байсан. Тэгээд би 12.000 долларыг тухайн үеийн ханшаар 20.000.000 төгрөгөө машин дотор нь өгч авалцаад Баянгол дүүргийн ардын нотариат руу ороод гэрээгээ байгуулсан бөгөөд маргаашнаас газар шилжүүлж өгнө гэсэн боловч тэр цагаас хойш утсаар ярьж маргааш шилжүүлж өгнө, нөгөөдөр шилжүүлж өгнө гэж явсаар байгаад алга болсон. Иймд би 20.000.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Л.Б- мэдүүлэхдээ: ...Т.Б-ыг 2009 онд манай найз дүү танилцуулсан. Тэр цагаас хойш машин, тэрэг, орон сууц зэргийг Т.Б- бид хоёр өгч, авалцаж байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 112 дугаар байрны 17 тоот 2 өрөө байрыг авах зорилгоор 2009 онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 52 дугаар байрны 05 тоот 2 өрөө байрыг Т.Б-д шилжүүлж өгсөн. Т.Б- нь Хан-Уул дүүрэгт байрлах тэр байрыг өөр хүнд зарчихсан байсан хэрнээ надад давхар зарсан байсан. Надад “Чиний бичиг баримттай байраар чинь 112 дугаар байрны 17 тоот 2 өрөө байраар сольчихъё. Ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Тэгээд Сүхбаатар дүүрэгт байрлах байраа Т.Б-д залилуулж хохирсон. Одоо Т.Б-д залилуулсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 52 дугаар байрны 05 тоот орон сууцаа буцаан авах хүсэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч Д.Ч- мэдүүлэхдээ: ...Анх Т.Б-ы дүү Тэмүүжин гэх хүн нь намайг Т.Б-тай танилцуулж байсан. Тэр үед Т.Б- эхнэр Н.Н.О-, хүүхэд Оргио, Энхмаа нартай ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Танилцах үед Т.Б- надад ах нь тоосгоны үйлдвэртэй. Чамд ямар машин тэрэг байна вэ тоосго авч болно. Машин тэрэг авч болно гэж ярьж байсан. Би Т.Б-д “Манай ээжийн авсан Маршал Таунд байдаг байр нь 13.000.000 төгрөгийн үлдэгдэл тооцоотой байгаа. Надад машин тэрэг байна” гэж хэлэхэд “Танайх Маршал Таунд байдаг юм уу. Ах нь угаасаа “...” ХХК-д тоосго нийлүүлж, бартераар байр авдаг. Тийм болохоор нэмээд ахаасаа байр ав. Ах нь тооцоог нь хааж өгье. Чи хариуд нь ахдаа “Лексус 460” машинаа өгчих, ах нь чамд 2 өрөө байр өгье. “...” метр квадратыг нь 1.250 доллараар зардаг. Харин ах нь чамд метр квадратыг нь 800 доллараар бодож өгнө. 1 тоосгыг 125 төгрөгөөр “...” руу шахдаг. 1 тоосго нь 30 төгрөгөөр босдог. Чи манай үйлдвэр дээр ирээд үз. Ах нь хөдөөнөөс гэрээгээр ажилгүй хүмүүсийг авч ирж ажиллуулдаг” гэж байсан.
Тэгээд Лексус 460 машиныг аваад намайг “...” ХХК дээр очоод нягтлан бодогчид нь танайхаас байр авсан С.А- гэх хүний байрны 13.000.000 төгрөгийн тооцоо байгаа юм байна. Энэ тооцоог манай тоосгоор бодоод хаагаад өгчих гэж хэлээд албан бичгээ өгөөд тэр тооцоог хаалгасан. Тэгэхээр нь би итгээд машинаа өгөөд явуулсан. Миний машиныг хэд хоног унаж байгаад ах нь Налайхын үйлдвэр рүү явахдаа энийг унаад байхаар арай гоёдоод байна. Ахад нь өндөр машин хэрэгтэй байгаа болохоор энэ машинаа өндөр машин болгоод өгөөч гэж гуйхаар нь Энхцогт ...улсын дугаартай “Мерседес Бенз Жи500” маркын авто машин зарна гээд явж байсан тул уулзаад “Лексус 460” маркын машинаараа “Мерседес Бенз Жи500” машиныг чинь зөрүүг нь бодоод сольё” гэхэд Би чамд зөрүү өгч чадахгүй. Шууд соливол сольё” гэхээр нь би энэ угаасаа Алтай Констракшны захирал Батбаасангаас 110.000 доллараар авсан машин байгаа. Тийм болохоор би шууд наад “Мерседес Бенз Жи500” машинаар чинь сольж чадахгүй гэсэн. Үүнийг Т.Б-д хэлэхэд “Энхцогтыгоо дуудчих. Ах нь тэр машиныг нь унаж үзье гэж хэлсэн. Тэгээд Т.Б- Энхцогтын машиныг гэрийнхээ гадаа унаж, тойрж үзээд “ Яадаг юм бэ. Хамаа алга. Чи угаасаа 2 өрөө байраа авч л байгаа юм чинь ах нь энэ машиныг авчихъя” гэж хэлэхээр нь би Энхцогттой яриад зөрүүнд нь ядаж нэг машин ч хамаагүй өгчих гэхэд “Мерседес Бенз Жи500” машинаа нэг жижиг “Мерседес Бенз” машины хамт өгөөд миний “Лексус 460” машиныг авсан. Тэр “Мерседес Бенз Жи500” машиныг Т.Б-ы эхнэр, хамтран амьдрагч Н.Н.О- нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Шилжүүлж авахад нь “Лексус 460” машины үлдэгдэл 10.000.000 төгрөгийг би Алтай Констракшны Батбаасанд төлөхөөр үлдэгдэлтэй болсон. Тийм болохоор би нэрээ шилжүүлж аваагүй байсан. Энэ тухайгаа Т.Б-д хэлэхэд ахад нь тоосгоор авсан манай охины машин байгаа. Энэ машиныг өгчих гээд улаан өнгийн ...улсын дугаартай “Волксваген битлл” машиныг надад өгсөн. Тэгээд тэр машиныг нь Батбаасанд үзүүлээд үлдэгдэл 10.000.000 төгрөгтөө энэ машиныг бодож өгөөд тооцоогоо хаачих юм бол би өнөөдөр “Лексус 460” машиныг чинь хүнд зарна гэсэн чинь Батбаасан зөвшөөрөөд Батбаасан Н.Н.О- нарын хооронд худалдах, худалдан авах гэрээг Улаанбаатар шилэн банкны урд байдаг нотариат дээр хийсэн. Тэгээд “Волксваген битлл” машинаа өгөхдөө ...дугаар нь гэр бүлийн хайртай дугаар байгаа болохоор энэ дугаараа өгөхгүй. Энийг “Мерседес Бенз Жи500” машин дээрээ зүүнэ гээд ...гэдэг дугаарыг “Волксваген битлл” машин дээрээ зүүгээд ...дугаараа “Мерседес Бенз Жи500” машин дээрээ зүүгээд Н.Н.О- унаж эзэмшээд явдаг байсан. Би бол нь цаана нь зөрүү авлага болон 2 өрөө байраа хүлээгээд байсан. Тэр хооронд Т.Б- ах нь гэрээг чинь Нямдаваатай уулзаад хийгээд өгнө. Тоосго дутуу байгаа болохоор одоо хэдэн машин тоосго нэмээд буулгачих юм бол танай тооцоо чинь болох гээд байна. Тэгвэл гэрээг чинь хийгээд өгнө гээд нилээн цаг хугацааг өнгөрөөсөн. Гэвч Т.Б- надад 2 өрөө байр өгөөгүй. Харин “Волксваген битлл” машин өгсөн. Хуулийн байгууллагын үнэлсэн үнэлгээгээр 110.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн боловч уг машин нь 110.000 ам долларын үнэтэй. Нэгэнт 110.000.000 төгрөгөөр үнэлсэн учир Т.Б-аар төлүүлсэн байрны үлдэгдэл 13.686.500 төгрөг, “Волксваген битлл” машины 10.000.000 төгрөг, утас гэх зэрэг зүйлс өгснийг 5.000.000 төгрөгийг дээрх мөнгөнөөс хасаж, үлдэгдэх мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Д- мэдүүлэхдээ: ... 2010 оноос хойш би ахыгаа Т.Б- гэх хүнтэй байр, машины наймаа хийгээд яваад байдгийг мэдэж байсан. Манай ах ч тэр талаараа надад ярьдаг байсан. Т.Б-ы манайд өгөх байрыг би ээжтэйгээ хамт очиж үзэж байсан. Манай цагаан “Хаммер Эйч 2” машины оронд өгч байгаа юм байна гэж яриад хэмжилтүүдийг нь хийгээд байраа эргэж тойроод явдаг байсан. Т.Б- манайхаас машинаа аваад явсан хэрнээ байрны гэрээ хийгдээгүй байсан. Т.Б- ах нэг өдөр над руу яриад “Иргэний үнэмлэхээ гаргаад ир. Байрны чинь гэрээг хийж өгөх гэж байна. Ах, ээж хоёр чинь намайг хүлээж байгаа” гэж хэлээд гэрийн гаднаас миний иргэний үнэмлэхийг аваад явсан. Гэтэл таньдаг нотариатч дээрээ очиж, миний иргэний үнэмлэхийг ашиглан цагаан өнгийн 04-06 УББ улсын дугаартай “Хаммер Эйч 2” маркын машиныг хууль бусаар гэрээ хийж, өөр хүний нэр дээр шилжүүлж аваад 2 хоногийн дараа ломбарданд тавьсан байсан. Гол нь надад зөрүүлээд өгнө гэсэн 2 өрөө байр нь надад ирээгүй. Тэгээд манай ээж Т.Б- руу удаа дараа яриад байрыг маань өгөөч ээ гэхэд Нямдаваа байхгүй байна гэх зэргээр удаа дараа хойшлуулж байсан. Энэ машин нь манай гэр бүлийн өмчлөлийн машин юм. Тухайн үед манай ах, ээж нар гадагшаа явах болоод мөнгөний хэрэг гараад машиныг зарах эсвэл барьцаанд тавих хэрэг гарч магадгүй гээд миний нэр рүү шилжүүлсэн.
Одоо манай цагаан өнгийн “Хаммер Эйч 2” машин 4 жилийн хугацаанд гадаа зогсоод маш их элэгдэж хорогдсон. Машин одоо миний эзэмшилд байгаа боловч зарж, худалдан борлуулах боломжгүй байдаг. Тэгэхээр өөрийн өмчөө өөрийн нэр дээр авмаар байна. Дээрээс нь тэр их элэгдэл, хорогдлоос үүссэн хохирол гарах ёстой. Тэр машин 4 жилийн турш гадаа журмын хашаанд зогссон. Тухайн үед манай цагаан “Хаммер Эйч 2” машиныг Сайн ломбардад тавьсан байхыг манай гэрийнхэн мэдээд мөрдөн байцаагчтай очоод гэмт хэргийн холбогдолтой машин байна. Та нар хөдөлгөж болохгүй шүү. Маргааш ирж битүүмжилнэ гээд Сайн ломбардын хашаанд үлдээсэн. Гэтэл 2 хоногийн дараа очиход Сайн ломбардад машин байгаагүй. Машин Н.Ш-ын нэр рүү шилжсэн байсан. Н.Ш- нь Сайн ломбардын ажилтан хүн байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Н.О- мэдүүлэхдээ: ...Нөхөр маань өвчтэй байсан учир тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан гэхээр нь би тушаал гаргаж, Т.Б-ыг өөрийн үйлдвэртээ захирлаар ажиллуулсан. Үйлдвэр маань 2008 онд нээгдээд үйл ажиллагаа явуулж байгаа, эдгээр хохирогч нарын мөнгийг үйлдвэртээ хөрөнгө оруулсан зүйл байхгүй.
Би 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 43-54 улсын дугаартай Жи500 машинаа Голомт банкны лизингээр авсан. Энэ өдөр машиныг аваад угаалгын газарт угаалгаад байж байхад Д.Ч-, Т.Б- хоёр над дээр нэг хар өнгийн Жи500 маркын машин унаад ирсэн. Тэгээд Д.Ч- надад нөгөө машиныг чинь өөрийн болгочихлоо гэж хэлсэн. Би тийм машин авна гэж байсан болохоор Д.Ч- тэр машиныг миний нэр дээр болгоод аваад ирсэн байсан. Тэгэхээр нь би хүүхдийн машин яасан бэ гэсэн чинь тэр машиныг чинь ийм машин болгосон гэж хэлсэн. Нэг өдөрт 2 машин авч таарсан. Тэгээд намайг Д.Ч-ийн Жи500 маркын машиныг залилан авсан гэж энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Тэр хоёр машин нь хэдийгээр адилхан маркын машин байсан ч үйлдвэрлэсэн оноороо өөр байсан.
Т.Б-ыг гэрээгээр түр ажиллуулж байсан. Гэхдээ энэ хүн миний компанид хөрөнгө оруулаагүй учраас бие даан ямар нэгэн шийдвэр гаргах эрхгүй байсан. Компанийн нэрийг барьж энэ хүмүүсээс мөнгө авсан асуудал манай компанид хамаагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.А- мэдүүлэхдээ: ...Би “...” ХХК-ний ажилтнуудтай уулзахад Т.Б-ы надад зааж өгсөн байр нь түүний мэдлийн байр биш болохыг мэдсэн ба түүний ярьсан зүйлүүд худлаа байсан тул цагдаад өргөдөл өгсөн. Тухайн үед би яг нарийн тооцоог нь мэддэггүй байсан. Тэгээд Д.Ч- явсан байхад би цагдаад өргөдөл гаргах гээд өөрийн ойлголтоор өргөдлөө бичиж, мэдүүлэг өгсөн. Дараа нь Д.Ч- надад бүх асуудлаа яриад бүх зүйлийг нь ойлгосны үндсэн дээр дараа дараагийн мэдүүлгүүдээ өгч эхэлсэн. Манай охин Д.Д- цагаан “Хаммер Эйч 2” машинаараа байр солино гэдгийг мэдэж байсан гэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
2009 онд “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж 52 дугаар байрны 5 тоот байх байрыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Маршал таун” хотхоны 112 дугаар байрны 117 тоотод байх 2 өрөө орон сууцаар сольж өгнө” гэж Л.Б-ын 50.000.000 төгрөгний үнэлгээтэй байрыг хуурч залилан авч, бусдад зарсан,
2010 оны 8 дугаар сард “...” ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 11 тоотод байх 65м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 800 ам доллараар авч өгнө” гэж Д.Ч-ийг хуурч, түүний 110.000.000 төгрөгний үнэлгээтэй, ...улсын дугаартай Тоёото Лексус 460 /Тоуоta Lexus-460/ маркын автомашиныг “Мерседес Бенз Жи500” маркын машинаар солиулан авсан,
2011 оны 4-5 дугаар сард “...” ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны 10 тоотод байх 89м.кв 3 өрөө орон сууцыг 800 ам доллараар авч өгнө, автомашиныг нь зараад байр авч өгнө” гэж Д.Д-ийг хуурч, түүний эзэмшлийн ...улсын дугаартай, 65.000.000 төгрөгний үнэлгээтэй, Хаммер Эйч 2 /Нummer H2/ маркын автомашиныг залилан авсан,
2011 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянгол, Чингэлтэй дуүргүүдийн нутаг дэвсгэрт “Та машинаа сайжруулах хэрэгтэй. Би таны машиныг зарж өгье” гэж Д.М-ыг хуурч, нийт 29.000.000 төгрөгний үнэлгээтэй ... улсын дугаартай Ланд крузер 80 / Land Cruiser 80 /” маркын, ... улсын дугаартай Ланд крузер 80 /Land Cruiser 80 /” маркын автомашинуудыг залилан авсан,
2013 оны 9 дүгээр сард Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Чандмань эрхүүд” ХХК-ийн эзэмшлийн 25.7 га газраас 10 га газрыг хямд үнээр зарна” гэж Б.Д.Т-ыг хуурч, 20.000.000 төгрөгийг залилан авсан,
2014 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “5.000 ширхэг тоосго ачаад ир. Ирэхээр чинь мөнгийг нь өгье” гэж Д.Гэрэлт-Одыг хуурч, 925.000 төгрөгний үнэлгээтэй тоосгыг залилан авсан,
2013 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хооронд “Түрээсийн мөнгө нэхэгдээд байна танд удахгүй өгнө” гэж И.Ц-г хуурч, түүнээс 4 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, мөн 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр И.Ц-г “танд 11 сая төгрөгний үнэтэй машиныг 8 сая төгрөгт бодож өгье. Та өрөө хасаад зөрүү мөнгийг нь өгчих” хэмээн хуурч, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Меркури дэлгүүрийн гадна 3.000.000 төгрөгийг залилан авч, бусдад нийт 282.925.000 төгрөгний буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд: ...
Хохирогч Л.Б-ын / 9 дүгээр хавтас 143-144 / “...Т.Б-, Н.О- нар Налайх дүүрэгт байх тоосгоны үйлдвэрийн тоосгоор Маршал таун хотхонд орон сууц худалдаж авч байгаа гэж надад хэлж байсан. Би Т.Б-, Н.О- нараас ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг Маршал таун хотхоны 112-20 тоот 4 өрөө орон сууцыг төлбөрийг бүрэн төлж 2 грашийн хамт худалдан авсан. Гэхдээ энэ байрны үл хөдлөхийн гэрчилгээ одоо хүртэл гараагүй байгаа юм. Т.Б- “Таны авсан байрны зэргэлдээ хаалга буюу 112-17 тоот 2 өрөө орон сууц байгаа үүнийг аваад наад байраа надад өгөх үү” гэхээр нь тухайн үед байранд Баасанжаргал гэдэг хүн уг байрыг худалдаж авсан гэж мэдэж байсан ба энэ байранд ус алдаад Баасанжаргал энэ байранд амьдрахгүй гэж гарч яваад 6 сар болсон гэдгийг би мэдэж байсан тул үүнийг Т.Б-д хэлсэн. Тэрээр “Би Баасанжаргалд өөр байр өгсөн” гэж хэлсэн. Ингээд би Бат-Эрдэнэ, Даариймаа нараас авсан байраар уг 112-17 тоот 2 өрөө байраар сольж авахаар болсон. Үүний дараа Т.Б-, Н.О- нар надтай хамт явж “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5-р хорооллын 52-Б-5 тоот 2 өрөө орон сууцыг очиж үзээд бичиг баримт нь бүрэн юм байна. Зарвал ямар ч асуудал алга. Мөнгө болох юм байна. Бид хоёрт мөнгө их хэрэгтэй байна. Тоосгоны үйлдвэрийн ажилчдын цалин мөнгө, машин тэрэг авах гээд мөнгө хэрэг болоод байна. Энэ байрыг аваад заръя” гэж ярилцсан. Харин би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны 112-17 тоот 2 өрөө орон сууцыг авахаар болсон. Үүний дараа Т.Б- надаас авсан байрыг Амарзаяа гэдэг хүнд зарахаар болоод Амарзаяаг дагуулан ирж Даариймааг би дуудаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх нотариатын газар очиж Амарзаяа, Даариймаа нар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өмчлөлийг Даариймаад шилжүүлсэн. Т.Б- уг байрыг хэдэн төгрөгт зарсан гэдгийг мэдэхгүй.
... Би 112-17 тоот орон сууцыг Т.Б-, Н.О- нараас авахдаа ямар нэг гэрээ хийгээгүй зөвхөн хоорондоо ярьж тохиролцсон. Үүний дараа ...гийн санхүүгийн алба дээр очоод Т.Б-, Н.О- нар тооцоо хийгээд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 112-17 тоот, 20 тоот, мөн 2 грашийн төлбөр дууссан. Л.Б- гэдэг хүний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн албан бичгийг өгсний дагуу Экогийн санхүүгийн албанаас дээрх 2 байр тооцоо бүрэн дууссан гэрчилгээг Л.Б- гэдэг хүний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн албан бичиг хийж өгсөн. Уг бичгийг би аваад үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авахаар Экогийн үл хөдлөхийн гэрчилгээ хариуцсан мэргэжилтэн дээр очиход Пено-Андууд, ... нарын хооронд тооцоо дуусаагүй байгаа, тооцоо дуусаад таны гэрчилгээг гаргаж өгнө гэсээр өдий хүрсэн гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Б-ын / 9 дүгээр хавтас 146-147 / “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112-р байрны 17 тоот 2 өрөө орон сууц болон тус байрны доор байрлах №3 тоот грашийг худалдах, худалдан авах гэрээг 2009 оны 07 дугаар сард ... компанийн захирлууд болох Т.Б-, Н.О- нар, гүйцэтгэх захирал Итгэлсүрэн нартай гэрээ хийлгэсэн. Гэрээнд зааснаар графикт төлөлтөөр 2009 оны 07 дугаар сараас байрны төлбөрт 40.700 ам доллар төлсөн. Грашийн төлбөрийн хамт нийт 56.000 ам доллар болно. Уг байрны төлбөрийн 5 баримтын 2 нь Итгэлсүрэнгийн гарын үсэгтэй, 3 нь Н.О-ийн гарын үсэгтэй төлбөрийн баримт байгаа.
...2009 оны 10 дугаар сарын эхээр манай байрны жижиг өрөөний дулааны шугамаас ус алдаж манай өрөөнүүдэд байсан модон тавилга, шал усанд автаж нилээд их хэмжээний хохирол учирсан. Доод давхруудын айлуудад ус нэвтрэн орж бас хохирол учирсан. ...ын захирал Т.Б-тай утсаар ярихад ирж үзсэн. Т.Б- ирээд ...аар засуулна. Чи байраа чөлөөлөөд өгчих хэд хоногт засчих байх гэсэн. Би удаагүй байрнаас зарим эд зүйлээ авч бусдыг нь үлдээсэн байсан. Байрныхаа шалыг солиулах гээд нүүснээс хойш ...ын захирлуудаас байнга шал сольсон уу гэж асуухад янз бүрийн шалтаг хэлээд 2 жил гаруй хугацаа өнгөрсөн. Тэгээд 2012 оны 05 дугаар сард эргэж очоод өөрийн түлхүүрээр хаалга онгойлгох гэтэл цоож онгойхгүй таарахгүй байсан. Хажуу хаалганы Л.Б- руу залгаад “Манай байрны хаалганы цоож онгойхгүй байна. Энд ямар хүмүүс орсон бэ. Мэдэж байгаа зүйл байна уу” гэхэд “Би наад байрыг чинь худалдаж авсан. Чи яахаараа нүүж ирдэг юм” гэж хэлээд утсаа тасалсан. Удахгүй голоо солиулаад ороход миний үлдээсэн тавилганаас гадна өөр тавилга нэмж тавьсан байхаар нь гайхаад баримтжуулаад бичлэг хийгээд зогсож байтал Л.Б- гаднаас бөөн уур цагдаа дагуулсан орж ирэх үед Л.Б-ыг манай байранд орсон байна гэдгийг мэдсэн.
...Би захирал Т.Б-д өөр байр болон яг мөнгөө буцааж авах талаар яриаагүй. Өөрийн байрандаа нүүж ормоор байна. Үлдсэн мөнгөө ав гэж маш олон удаа хэлэхэд Т.Б- “Чи мөнгөө буцааж авах юм уу. Эсвэл чамд өөр байр өгье” гэдэг зүйл хэлдэг байсан. Т.Б- надад өөр хүнд миний байрыг зарсан тухай хэлээгүй. Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр, Нийслэлийн шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолоор миний зүгээс үлдэгдэл төлбөр 15.20 ам.доллар төлөх, Пено-Андуудын зүгээс надад Маршал тауны 112-17 тоот 2 өрөө орон сууц болон тус байрны доот байрлах №3 тоот грашийн ордер, бичиг баримтууд, болон миний урд нь үлдээсэн тавилгын хохирол 1.930.000 төгрөгийг төлөхөөр өмчлөх эрх үүссэн тогтоол гарсан гэх мэдүүлгээр,
Гэрч Р.Д-гийн / 9 дүгээр хавтас 149 / “... Манай нөхөр Бат-Эрдэнэ байраа томсгох тухай ярьж байгаад Л.Б-ын эхнэр Долгор гэдэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан Баянгол дүүргийн 19-р хороо, 4 дүгээр хороолол, 63-р байрны 37 тоот 3 өрөө байрыг авч, үүний оронд өөрсдийн амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5-р хороолол 52-Б-5 тоот 2 өрөө байрыг өгөхөөр болсон. Ингээд эхний удаа өөрсдийн байрыг Амарзаяа гэдэг залуутай уулзаж бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн. Дараа нь Л.Б-ын эхнэр Долгор итгэмжлэл хийж өгөөд тэр дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулан би өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Би Амарзаяа гэх хүний нэр рүү шилжүүлэх болсон шалтгааныг мэдэхгүй. Байр шилжүүлээд би мөнгө авсан зүйлгүй гэх мэдүүлгээр,
Гэрч Л.Б-ийн мэдүүлэг / 9 дүгээр хавтас 148 / “... Би эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 52-Б-5 тоот 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Уг байр нь манай эхнэр Даариймаагийн өмчлөлд байдаг. ...Анх Л.Б-, Н.О-, Т.Б- нар хоорондоо байр солих тухай ярилцаж тохироод би байрны түлхүүрийг Н.О-, Т.Б- нарт өгсөн. Үүнээс хойш нэр шилжигдэхгүй нэг жил орчим явж байгаад Л.Б-, Т.Б-, Н.О- нараас Маршал таунд байх 2 өрөө орон сууц аваад өмчлөлийг шилжүүлэн өгөхөөр болсон. Тэгээд Т.Б-, Н.О- нар Амарзаяа гэдэг хүний нэр шилжүүлээд өгчих гэхээр нь би Л.Б-оос асуухад зөвшөөрсөн тул Амарзаяатай бэлэглэлийн гэрээ хийж энэ байрыг шилжүүлсэн. Т.Б-, Н.О-, Амарзаяа нарын хооронд ямар яриа болсынг мэдэхгүй. Л.Б- Т.Б-, Н.О- нараас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112-17 тоот орон сууцыг авсан. Энэ байрыг анх авах үед хүнгүй хоосон байсан тул Л.Б- өөрийн аавыг энэ байранд оруулсан. Л.Б-ын аав энэ байранд 2 жил орчим амьдарч байхад гэнэт өөр эзэн гарч ирээд дайрч Л.Б-ын аавыг хөөж гаргасан гэх мэдүүлгээр,
Гэрч Д.Д-ын / 9 дүгэр хавтас 150 / “... Миний нэр дээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 62-37 тоот байранд би нөхөр, хүүхдүүдийн хамт 1999 оноос эхлэн амьдарч байгаад 2009 онд байх Маршал таун хотхонд шинэ байранд нүүж орсон. Нөхөр Л.Б- хамтарч ажилладаг найз болох Бат-Эрдэнэ гэх залууд өөрийн хуучин 3 өрөө байраа өгөөд, найзынхаа хуучин төмөр замд байдаг 2 өрөө байрыг нь оронд нь авсан. Ингээд тэр төмөр зам дахь 2 өрөө байранд сүүлд нүүж орсон Маршал таун хотхоны манай шинэ байрны өөдөөс харсан 17 тоот 2 өрөө байраар сольчихлоо гээд манай хадам аав Лхагжав Зүүн хараагаас ирж очоод 3 жил тэр байранд амьдарсан. 2012 оны 07 дугаар сард байх манай аавыг гэртээ байхгүй хооронд аавын байранд 2 эмэгтэй, 1 залуу түлхүүр цоожийг нь эвдлээд ороод суусан байсан. Уг байрны гэрчилгээ гараагүй байгаа юм гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Б-ийн / 9 дүгээр хавтас 151 / “...Т.Б- надтай уулзаад “Сүхбаатар дүүрэгт 2 өрөө байр зармаар байна” гэхээр нь асуухад “Л.Б- ахад шинэ байр өгөөд зөрүүнд нь авсан. Би энэ байрыг авахдаа уг нь их үнэтэй бодож авсан. Хавар болоод тоосгоны үйлдвэр ажиллуулах гээд мөнгө хэрэг болоод байна. Хямдхан зарна” гэж хэлсэн. Би Т.Б-ы хамт өөрийн хамаатны дүү Амарзаяагийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Тээврийн товчооны орчим очиж байрыг үзсэн. Уг байранд хүн амьдардаггүй хоосон байсан. Өмнө нь уг байранд Бат-Эрдэнэ ах амьдарч байгаад Л.Б- ахаас 3 өрөө байр аваад энэ байрыг өгсөн гэдгийг би мэдэж байсан. Т.Б-аас уг байрыг 50.000.000 төгрөгөөр авахаар болж, би эхлээд байрны гэрчилгээг шилжүүлээд өгчих дараа нь мөнгийг нь өгье гэхээр нь байрны эзэн Бат-Эрдэнэ ах ирээд би өөрийн дүү Амарзаяатай уулзан байрны гэрчилгээг Амарзаяагийн нэр дээр шилжүүлэн өгсөн. Миний хувьд байрны гэрээ хийхэд оролцоогүй ба Бат-Эрдэнэ, Амарзаяа нар хамт яваад гэрээг хийсэн. Амарзаяагийн нэр дээр шилжсэний дараа би Т.Б-д Теди төв дээр 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Мөнгө өгсөн баримт үйлдээгүй гэх мэдүүлгээр,
Гэрч Г.А-ийн / 9 дүгээр хавтас 152 / “... Миний хувьд энэ байрыг анх авах үедээ хэн нэг хүнд мөнгө төлөөгүй авсан ба харин дараа нь үл хөдлөхийн гэрчилгээ миний нэр дээр гарсны дараа Хас банкинд бизнесийн зээлийн барьцаанд тавьж 50.000.000 төгрөг авч мөнгийг Баттөгс ахад өгч байрны үнийг төлсөн. Би байранд 3 жил орчим амьдраад Ж.Отгонбаярт 110.000.000 төгрөгт Засгийн газрын 8 хувийн зээлээр худалдсан гэх мэдүүлгээр,
Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1361 тоот албан бичигт: “...Баянгол дүүргийн 19-р хороо, 62 дугаар байрны 37 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлийн... дугаарт бичигдэж өмчлөгчөөр иргэн Д.Долгор бүртгэлтэй байсан бөгөөд 2010 оны худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Д.Даариймаагийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна гэжээ. / 9 дүгээр хавтас 159 /
Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2/1269 тоот албан бичигт: “...Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамж 52/2 дугаар байрны 05 тоот орон сууц гэх магадлал бүхий мэдээллээр шүүж үзэхэд уг орон сууц нь анх 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Р.Д-гийн өмчлөлд бүртгэгдсэн байх ба улмаар бэлэглэлийн гэрээгээр орон сууцны өмчлөх эрх иргэн Г.Амарзаяад шилжүүлж, 2010 оны 03 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Цаашид өмчлөгч Г.Амарзаяа нь орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Ж.Отгонбаярт шилжүүлж, 2013 оны 08 дугаар сарын 13-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэжээ. / 9 дүгээр хавтас 156 /
“Пено-Андууд” ХХК-ний 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолтод: “......ы Маршал таун хотхоны 112-р байрны 17 тоот байрыг иргэн Лхагважав овогтой Л.Б-од 3 номерийн гражийн хамт зарсан бөгөөд одоо ямар нэгэн тооцоо дууссан болохыг тодорхойлов. Иймд уг байрыг Л.Б-ын эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрч байна” гэжээ. / 9 дүгээр хавтас 175 /
“Юу Би Пропертиз” ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр “Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Сөүлийн гудамжны 52б дугаар байрны 5 тоот 2 өрөө байрыг 50.000.000 төгрөг” гэж тодорхойлов. / 10 дугаар хавтас 78-86 /
Хохирогч Д.Ч-ийн / 1 дүгээр хавтас 154-155 / “...2010 оны 08 дугаар сард Т.Б- надад “Чи Лексус машинаа өгөөд ...аас бартераар авах манай 4 байрны нэгийг ав” гээд “...” ХХК-ний Маршал хотхоны 107 дугаар байрны 11 тоотын 65 мкв 2 өрөө байрыг мкв-ыг нь 800 ам долларт бодож авахаар тохиролцсон. Тухайн үед байр ашиглалтад ороогүй байсан. Урд нь нэг өрөө байр авсан байсан болохоор Т.Б-д итгээд “Лексус 460” машинаа өгч тэр байрыг авахаар амаар тохиролцсон. Т.Б- “Эко”-той хийсэн ямар нэг гэрээ үзүүлээгүй, надтай ч ямар нэг гэрээ хийгээгүй. Т.Б- “Одоо тоосгоо нийлүүлж байгаа. Тооцоогоо шахаагүй байна. Тоосгоныхоо тооцоог нийлэхээр байрны чинь гэрчилгээг гаргаж өгнө. Чи зүгээр байрныхаа дотор заслыг хийгээд байж бай” гэсэн. Би “Лексус” машинаа 80.000 ам долларт бодож өгөхөөр Т.Б-тай тохирсон. 2 өрөө байрны үнэ 52.000 ам доллар болж байгаа бөгөөд зөрүү 28.000 ам долларыг Т.Б- надад буцааж өгөхөөр байсан. Энэ зөрүүндээ урдах 113 дугаар байрны 24 тоотын 2 өрөө байрны үлдэгдэл төлбөр болох 13.686.000 төгрөгийг Т.Б- тоосгоор төлж, хааж өгсөн. "Волксваген битлл” гээд улаан өнгийн 2 хаалгатай жижиг машиныг 10.000.000 төгрөгөөр бодож өгсөн. Бэлнээр нийт 4.000.000 төгрөг, Айфоне гар утас, Самсунг гар утас 2 ш зэргийг өгсөн. Дээрх зөрүү 28.000 ам доллароос мөнгө, машин, гар утас зэргийн үнийг хасахаар Т.Б- надад 2.500 ам доллар төлөх төлбөр үлдэж байгаа. Энэ мөнгийг Т.Б-аас нэхэмжилж байна. 2 өрөө байраа бас авч чадаагүй Т.Б-аас байраа асуухаар “Нямдаваа захирал гадагшаа явсан байна” эсвэл “манай нийлүүлсэн тоосго 4 байрандаа хүрэхгүй байна, нэг мөсөн 4 гэрчилгээ авах гээд байгаа, тоосгоны үнэ өсөж байгаа, ах нь Эко-д нийлүүлэх тоосгоны үнээ нэмэх гээд байгаа” эсвэл “яг маргааш гэрчилгээгээ ав” гэх мэтээр янз бүрийн шалтаг хэлээд гэрчилгээгээ гаргаж өгөхгүй байсан. Би Т.Б-аас “Өөрөө Экоруу ороод уулзъя” гэхээр “Хэрэггүй чамд 800-р зарж байгааг мэдчихвэл байрны үнэ унагалаа гээд уурлана, зүгээр тэвчээртэй хүлээж бай” гээд Эко руу орж уулзуулахгүй удаагаад байсан. Сүүлдээ Т.Б-ы утас холбогдохгүй болоод гэрт нь очсон чинь гэр нь нүүгээд явчихсан байсан. Тэгээд “...” руу ороод Сувдмаа гээд менежертэй нь уулзаад байраа асуухад “эднийх манайд 1 ч тоосго нийлүүлээгүй, манайх Т.Б-д 1 ч байр өгөх ёсгүй, харин Т.Б-аас 130-аад сая төгрөгийн авлагатай, энийгээ нэхээд шүүхээр явж байгаа, наад 2 өрөө байр чинь манай компанийн мэдлийн байр” гэж хэлсэн. Би Т.Б-аас 2 өрөө байрны үнэ тухайн үеийн ханшаар 52.000 ам доллар эсвэл Лексус 460 машиныхаа үнийг нэхэмжилж байна. Т.Б- надаас “Лексус-460” машиныг аваад бичиг баримтыг шилжүүлж аваагүй 1 сар унасныхаа дараа над дээр ирээд “ах нь байнга Налайх хот хоёрын хооронд явахаар гоё машинтай явахаар гоёдоод байна, танай найз Цогтоо чинь Мерседес бенз ЖИ500-тай, тэр машинаар солиод өгчих” гэхээр нь би Цогтоотой уулзахад Цогтоо надад “45.000 долларт машинаа үнэлнэ, би чамд зөрүү өгч чадахгүй” гэхээр нь Т.Б-д “бүтэхгүй юм байна” гэсэн чинь “чи 2 өрөө байртай болно, чи санаа зоволтгүй ахдаа машинаа солиод өгчих” гэхээр нь Цогтоотой дахиж яриад солиод өгчихсөн.Т.Б- “чамд ямар ч хохирол байхгүй, чи 2 өрөө байраа авна, нэг ширхэг тоосго 38 төгрөгт босдог, ЭКО руу 135 төгрөгөөр зардаг, надад ч ямар алдагдалгүй, зүгээр ах нь С унамаар байна, солиод өгчих” гээд байхаар нь сольсон.Би Т.Б-аас хар Хаммер Эйч 2 машинаараа сольж авсан нэг өрөө байраа Баттогтохтой цагаан Хаммер Эйч 2 машинаар солих болоод Т.Б-аас нэг өрөө байрныхаа гэрээг шаардсан.Тэгээд Эко орж гэрээгээ хийлгэж авахаар цуг явсан байсан. Энэ бичгээ би маргааш нь Баттогтоход үзүүлсэн, бас 3, 4 дүгээр хороололд нотариатын газарт очиж үзүүлж байсан.Тэгтэд нотариатч “Ийм бичгээр гэрээ хийхгүй” гээд Баттогтох “Эко-той шууд гэрээ хийсэн нь дээр” гэхээр нь эхнэр Цэнгэлтуяагийнхаа нэрээр ... компанитай 2010 оны 8 дугаар сарын 17-нд гэрээ байгуулсан.
2010 оны 07 дугаар сард Т.Б- надад “Эко”-гоос 1 өрөө байр авч өгнө” гээд 106 дугаар байрны 15 тоот 1 өрөө байрыг надад зааж өгөөд хар Хаммер Эйч 2 машинаараа сольчих” гээд миний хар Хаммер Эйч 2 машиныг авах болсон.Тухайн үед би нэрийг нь шилжүүлээгүй байсан ба “ах нь унах машингүй болчихлоо” гээд энэ машиныг унаад явсан.Удалгүй “мөнгөний хэрэг болоод байна, машиныг чинь барьцаанд тавих гэсэн чинь чиний нэр дээр болохоор болохгүй байна, чи Уран ган ломбардад хүрээд ир” гэхээр нь би “таны нэр дээр нэг мөсөн шилжүүлээд өгье, та өөрөө барьцаанд тавьчих" гэсэн чинь “ах нь машиныг чинь хүнд зарах гээд яриад тохирсон байгаа, одоохондоо чи гялс ирээд барьцаанд тавиад өгчих, би өөрөө дараа нь нөгөө авах хүндээ шилжүүлээд өгчихнө” гэхээр нь “Уран ган” ломбард дээр очиход Т.Б- аль хэдийн ломбардны хүнтэй гэрээ хийчихсэн, намайг гарын үсэг зурахыг хүлээгээд байж байсан.Тэгээд би очоод зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгийг Т.Б- авсан.Т.Б- надад “Эко”-гоос нэг өрөө байр авч өгнө” гэхээр нь би Т.Б-д машинаа өгсөн...” гэх мэдүүлгээр,
Гэрч Ц.С-гийн / 1 дүгээр хавтас 221-225, 3 дугаар хавтас 137-139 / “...Т.Б- манай компаниас 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эхлээд “Маршал таун” хотхоны 108 дугаар байрны 5 давхрын 20 тоотын 136м.кв 4 өрөө байрыг 100 хувь тоосго нийлүүлж төлөхөөр гэрээ байгуулсан байсан. Гэвч удалгүй “Байраа томруулж авна. 109 дүгээр байрны 5 давхрын 11 тоотын 200м.кв 4 өрөө байрыг авна” гээд гэрээгээ засаж бичсэн. Т.Б- уг байрны төлбөрт 1 ч тоосго нийлүүлээгүй байсан болохоор байрны гэрээг 2011 оны 03 дугаар сард цуцалсан. Гэрээ цуцлахаас өмнө би Т.Б-д “Гэрээ цуцалж байгаа” талаар утасдаж хэлсэн. Т.Б- энэ байрны гэрээ цуцлагдсан, өөрийнх нь байр биш болсон гэдгийг сайн мэдэж байсан Энэ 107 дугаар байрны 6, 7, 18, 11 тоотын байрнууд “...” ХХК болон Т.Б- гэдэг хүнтэй ямар ч хамаагүй байрнууд гэсэн гэх мэдүүлгээр,
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 011/03 дугаартай тодорхойлолтод “ Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота Лексус 460 / Toyota Лексус 460 / маркын автомашин нь өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтгаалан 2010 оны эхний улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 110.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь архивт бүртгэгдсэн болохыг тодорхойлов гэжээ. / 7 дугаар хавтас 14 /
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 44/02 дугаартай тодорхойлолтоор Тоёота Лексус 460 / Toyota Лексус 4601 / маркын автомашиныг 110.000.000 төгрөгөөр, Хаммер Эйч 2 маркын автомашиныг 65.000.000 төгрөгөөр тус тус худалдаалагдах боломжтойг тодорхойлсон тодорхойлолт / 1 дүгээр хавтас 138 /
...улсын дугаартай, хар өнгөтэй, Тоёота Лексус 460 маркын машиныг 110.000 ам доллараар Х.Батбаасангаас Д.Ч-т худалдсан тухай автомашин худалдах, худалдан авах гэрээ / 7 дугаар хавтас 11 /
“Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 010/03 дугаартай албан бичигт “Герман улсад 2000 онд үйлдвэрлэгдсэн Волксваген битлл маркын автомашин нь өнгө, техникийн байдал зэргээсээ шалтгаалан 2010 оны 2 дугаар хагасын байдлаар манай зах дээр дунджаар 9.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь манай архивт бүртгэгдсэн болно” гэжээ. / 6 дугаар хавтас 87 /
Иргэний нэхэмжлэгч Д.Нямдаваагийн / 10 дугаар хавтас 19 / ... Манай “Кредит Монгол” ББСБ ХХК нь 2012 оны 03 дугаар сарын 16-ний өдөр О.Энхсайхан гэгчтэй 100/12/03/109 дугаартай зээлийн болон Фидуцын гэрээ байгуулан Тоёота Лексус маркын ...улсын дугаартай хар өнгийн автомашиныг барьцаалан 16.600 ам доллар нэг сарын 3.7 хувийн хүүтэй нийт 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Бид энэ зээлийг олгохдоо дээрх автомашиныг өөрийн байгууллагын өмчлөлд бүртгэлгүйгээр О.Энхсайханы нэр дээр хэвээр байлгасан. Гэхдээ өөрсдийн гражид байрлуулан хадгалалт, хамгаалалтыг хариуцахаар тохирон барьцаанд тавьсан. О.Энхсайхан манай ББСБ-аас зээл авснаас хойш бага хэмжээтэй хүү болон үндсэн төлбөр зэргээс төлж байгаад 2013 оны 04 дүгээр сараас хойш зээл болон үндсэн зээлээс төлөхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Б.Болормаа дээрх автомашиныг битүүмжилсэн ба одоо хүртэл хэвээр байна.
...Анх О.Энхсайханд 18.600 ам долларыг нэг сарын 3.7 хувийн хүүтэй зээлсэн ба 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 18.579.94 ам доллар, зээлийн хүүнд 9.578.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 1.727.81 ам доллар нийт 29.886.39 ам долларын хохирол учраад байгаа ба үүнийг 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханшийн лавлагаагаар 1 ам доллар 1824.55 төгрөгийн ханшаар тооцон Энхсайханаас нийт 54.529.212.87 төгрөгийн төлбөрийг нэхэмжилж байгаа ба үүн дээр автомашин грашийн төлбөрт 998.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлгээр,
“Кредит Монгол ББСБ” ХХК болон О.Энхсайхан нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ / 10 дугаар хавтас 25 /
О.Энхсайханы нэр дээрх ...улсын дугаартай, хар өнгийн Тоёота Лексус 460 / Toyota Lexux 460 / маркын ... арлын дугаартай автомашиныг битүүмжилсэн тухай тогтоол / 2 дугаар хавтас 14 /
2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар ам.доллар 1824.55 ханштай байсан тухай лавлагаа / 10 дугаар хавтас 31 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2468/69 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2010.08.09 гэсэн огноо бүхий “Баталгаа гаргах нь” гэсэн баримтын доод “/.../” гэсний урд талд байрлах “Пено-Андууд” ХХК гэсэн бичиглэл бүхий тэмдэгний дардас нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Пено-Андууд ХХК-ний гэх тэмдэгний дардастай тохирч байна гэжээ. / 1 дүгээр хавтас 233-234 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2905 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Шинжилгээнд ирүүлсэн 2010.08.09 гэсэн огноо бүхий “Баталгаа гаргах нь” гэсэн баримтын доод талд байрлах шинжлэгдэж буй гарын үсэг харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Т.Б-ы гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна гэжээ. / 1 дүгээр хавтас 238-239 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3265/3266/3267 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд:
1. 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтанд “...” ХХК-ний тамган дээр зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Т.Б-ы гэх гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна.
2. 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтанд “...” гэсэн тоон бичиглэлийн урд зурагдсан гарын үсэг нь Д.Ч-ийн гэх гарын үсгийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна.
3. 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Баталгаа гаргах нь” гэсэн баримтанд бичигдсэн “Баталгаа гаргах нь” гэж эхлээд “...гэрээг хийж өгөхөөр тохиролцов. Д.Ч- /.../” гэж төгссөн утга агуулга бүхий гар бичмэл нь Д.Ч-ийн гэх гар бичмэлийн чөлөөт болон туршилтын загваруудтай тохирч байна.
4. 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2905 дугаартай Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт үнэн зөв эсэх гэсэн асуултанд шинжээчийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй гэжээ. / 1 дүгээр хавтас 244-245 /
Хохирогч Д.Д-ийн / 1 дүгээр хавтас 161, 8 дугаар хавтас 141, 10 дугаар хавтас 16, 11 дүгээр хавтас 7 / “...Анх манай ах Д.Ч- хар өнгийн ...улсын дугаартай, Хаммер машинаа ээжийн гражтай нийлүүлээд 1 өрөө байраар сольсон. Энэ нэг өрөө байрыг Т.Б- гэдэг хүнээс авсан. Т.Б- хар Хаммер машинаа байраар солихдоо ...гэдэг дугаарыг нь сүүлд авсан цагаан Хаммерт шилжүүлсэн. Манай ах, эгч хоёр Солонгос явах гэж байсан ба мөнгөний хэрэг болвол чи барьцаалах, зарах хэрэг гарч магадгүй гээд миний эзэмшилд шилжүүлсэн. Байр үзсэний маргааш ахын найз гэх Т.Б- ах над руу залгаад “Ахын дүү иргэний үнэмлэхээ аваад гараад ир, гэрийн гадаа чинь ирж байна” гээд иргэний үнэмлэх аваад явсан ба нотариат хаах гээд байна гэсэн. Би тэр өдөр гэртээ ганцаараа байсан ба цагаан Хаммер машиныг 3 өрөө байраар сольж байгаа гэдгийг мэдэж байсан болохоор иргэний үнэмлэхээ Т.Б-д өгсөн. Үүнээс хойш цагдаад мэдэгдэхээс өмнө Т.Б- ах, эхнэр Н.О-ийн хамт гэрт ирээд ээжтэй уулзаад “Манай эхнэр худлаа ярьдаггүй. Эхнэрээ дагуулаад ирлээ. Долоо хоногтоо багтаагаад танай байрны гэрээг хийж өгнө” гэж ярьж байсан.
Мөн манай Лексус машинаар 2 өрөө байр сольж байгаа гэж ярьж байсныг мэднэ. 3 өрөө орон сууцыг нь ээж, ахтай явж байхдаа энэ байр шүү дээ гээд 2 өрөө байрыг зааж өгч байсан. Манай ах Д.Ч-, Баттогтох гэдэг хүнээс байраар сольж авсан цагаан өнгийн Хаммер Эйч 2 маркын машинаа гадаад улс явах болоод ээж С.А-ийн нэр дээр шилжүүлсэн байсныг ээж бас гадаад явах болоод миний нэр дээр шилжүүлсэн байсан. Т.Б- миний иргэний үнэмлэхийг ашиглаад миний дээр бүртгэлтэй байсан машиныг С.Э- гэдэг хүний дээр хууль бусаар шилжүүлсэн байсан. Миний хувьд цагаан өнгийн Хаммер Эйч 2 маркын машиныг 65.000.000 төгрөгөөр үнэлж байсан гэх мэдүүлгээр,
Ц.Баттогтохоос Д.Ч-т 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хаммер Эйч 2 машиныг 47.000 ам доллараар худалдсан худалдах, худалдан авах гэрээ / 6 дугаар хавтас 202 /
Хаммер Эйч 2 маркын автомашины үнэлгээг 65.000.000 төгрөгөөр тогтоосон тухай баримтууд / 1 дүгээр хавтас 138, 13 дугаар хавтас 161 /
Итгэлт-Эстимэйт ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 007/03 дугаартай албан бичигт “Хаммер Эйч 2 маркын 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашин нь өнгө үзэмж, тенхикийн байдал зэргээсээ шалтгаалан 2011 оны эхний улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 65.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь манай архивт бүртгэгдсэн болно” гэжээ. / 6 дугаар хавтас 91 /
Иргэний нэхэмжлэгч Н.Ш-ын / 1 дүгээр хавтас 163 / “...2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...улсын дугаартай Хаммер Эйч 2 маркын авто машиныг миний ажилладаг “Сайн” ломбарданд С.Э- гэдэг иргэн 33.000.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан. Заасан хугацаандаа С.Э- нь хүү болон зогсоолын мөнгөө төлж чадаагүй учраас уг машин манайд хураагдаж зарагдахаар болсон. Тэгэхээр нь би 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж Өмнөговь аймагт ажилд явуулсан. Би хүнээс 30.000.000 төгрөг зээлж байж уг машиныг “Сайн” ломбарднаас 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо өр зээл нэхэгдээд хэцүү байгаа тул гэм буруутай этгээдүүдээс уг машин худалдан авсан үнэ болох 38.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг асуудал дуустал машинаа хэрэглэж гэрээт ажлаа гүйцэтгэж баймаар байна гэх мэдүүлгээр,
Зээлдүүлэгч “Тайгын булаг” ХХК-ийг төлөөлж Н.Батчулуун, зээлдэгч С.Э- нарын хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ / 1 дүгээр хавтас 164, 165, 166 /
Гэрч С.Э-ын / 1 дүгээр хавтас 180 / “...2011 оны 05 дугаар сард Т.Б- ах ...улсын дугаартай өөрийн Хаммер машиныг унаж ирээд энэ машиныг “С.Э-аа ахын дүү өөрийнхөө нэр дээр шилжүүлээдэх. Д.Ч-ийн дүү Д.Д-ийн нэр дээр байгаа” гээд надад Д.Д-ийн иргэний үнэмлэхийг өгөөд “1 дүгээр хорооллын Хархорин захын хойд талд байдаг нотариатын газар очоод шилжүүлчих. Би хэлчихсэн байгаа” гээд Д.Д-ийн бичиг баримтыг өгсөн. Нотариатын хүн нь миний иргэний үнэмлэхийг аваад худалдах, худалдан авах гэрээ хийж өгөхөөр нь авто тээврийн газар ирж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Үйлдвэр эхлэх гээд мөнгөний хэрэг болоод 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр уг машиныг Сайн ломбарданд 35.000.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавиад авч чадахгүй байсаар байгаад 2011 оны 07 дугаар сарын эхээр Н.О- эгчийн ах Гансүх ахыг Т.Б- ах гуйж байгаад хүү алдангийг нь өгч аваад Гансүх ахын нэр дээр уг машиныг шилжүүлсэн. Дараа нь Т.Б- ахаас Гансүх нь мөнгөө нэхээд байхаар нь уг машиныг 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний нэр дээр дахин шилжүүлж Сайн ломбарданд 33.000.000 төгрөгний барьцаанд тавьж Гансүх ахын мөнгийг өгч байсан. Т.Б- ах хүнээс байраар сольж авсан машин гэж хэлсэн. Д.Ч- зарна гээд уначихсан яваад байдаг байсан гэх мэдүүлгээр,
Хохирогч Д.М-ы / 2 дугаар хавтас 144-146, 147-149 / “... ..., ... улсын дугаартай автомашинууд миний нэр дээр бүртгэлтэй, харин ... улсын дугаартай машин нь манай найз Л.Б-ын охины нэр дээр бүртгэлтэй. 2011 оны 06 дугаар сарын сүүлээр / өдрийг нь санахгүй / төрсөн эгчийн хүүхэд Т.Б- манайд ирээд “Та энэ олон шал дэмий машинуудаар яах юм. Та сайн машин унах хэрэгтэй. Машинаа сайжруул. Би танд сайн машин олж өгье” гэж хэлээд миний ... дугаартай хар саарал өнгийн Ланд крузер 80 машин, ... дугаартай цагаан өнгийн Ланд крузер 80 маркын машин, мөн нэг саарал өнгийн Фургон, хар өнгийн ... гэсэн дугаартай Фордэкспедишн гээд нийт 4 машиныг авч явсан. Би өөрөө хөөцөлдөж байгаад Фордэкспедишн машинаа Алтанзаяагаас авсан.
...Би машинуудаа Т.Б-д заруулахаар өгөөгүй бөгөөд зарж өг гэж үнэ тохироогүй. Т.Б- “Та одоо сайн машин унах цаг чинь болсон. Би танд сайн машин олж өгнө” гээд миний машинуудыг авч явсан. Би бодохдоо надаас авч явсан машинуудаа хүнтэй сольж холиод л сайн машин авч өгөх юм байна гэж итгээд машинаа өгч явуулсан. Т.Б- манай эгчийн хүүхэд болохоор 2 ланд машинаа л нэхэмжилж байна гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Алтанзаяагийн / 2 дугаар хавтас 141-142 / “...Д.М-ы том хүү Бобо надад “Манай аав Т.Б- ахын Жи-500 маркын машиныг аваад оронд нь хуучин 4 машинаа өгсөн” гэж ярьсан. Тэгээд би Т.Б-тай үнэ тохироод Д.М- ахаасаа авсан 4 машины 1 болох ... дугаартай Ланд 80 маркын автомашиныг 16.000.000 төгрөгөөр авахаар тохирч, 4.000.000 төгрөгийг нь Т.Б-аас авах өрөндөө суутгасан. ...... дугаартай Ланд 80 маркын машиныг маргааш нь үзэхэд гэмтэлтэй байсан тул үнийг нь буулгаж Т.Б-аас 6.000.000 төгрөгөөр худалдаж авахад Д.М-ы бага хүү Анужин хамт байсан. ...Сүүлд 2011 оны 07 дугаар сард Д.М-ы том хүү Бообоо ... дугаартай форд экс жип машиныг унаж ирэхэд Т.Б- уг машиныг зармаар байна гэхээр нь Смарт бенз маркын машинаараа сольсны дараа таньдаг хүнд 4.500.000 төгрөгөөр зарсан. Үүнээс хойш Т.Б- мөнгө хэрэгтэй боллоо гэж хэлээд надаас худалдаж авсан байсан Смарт бензийг Уранган ломбарданд 3.800.000 төгрөгөөр тавиулаад одоог хүртэл машинаа аваагүй гэх мэдүүлгээр,
Гэрч Б.Алтанзаяагийн дахин өгсөн / 2 дугаар хавтас 151-152 / “...2011 оны 06 дугаар сард Т.Б- над руу утасдаад өөрийнхөө 00-37 дугаартай Мерседес бенз Жи 500-г Д.М- ахад өгөөд оронд нь 4 машин авахаар боллоо. Д.М- ахын хар саарал машин 17-ын Сайн ломбарданд байгаа. Очоод үзээч гэхээр нь очиход Т.Б-, Д.М-, том хүүхэд Бообоо нар байсан. Ландыг үзэхэд 50-20 дугаартай хар саарал өнгийн зөв рультэй 2005 онд Монголд орж ирсэн нилээн хуучин машин байсан тул надад таалагдаагүй. Т.Б- ах “Чи 18 саяд ав гэхээр нь би авахгүй” гээд үнэ тохироогүй гараад явсан. 4-5 хоногийн дараа Т.Б- ах над руу яриад “Ахын дүү авбал хэдээр авах юм бэ. Д.М- ахад чиний үнийн саналыг хэлье” гэхээр нь би 15 саяар авъя гэхэд Т.Б- 16 саяар ав гэхээр нь би “Тэгвэл та өрнөөсөө 4 саяыг нь хас” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би бэлэн 12 сая төгрөг Т.Б-д аваачиж өгсөн. Мөнгө өгсөн авсан бичиг хийгээгүй.
...Тэр үед Д.М- надад “Манай нэг цагаан Ланд байдаг. Тэрийг жолооч замын хажуу руу оруулчиж. Шар хадны засварт өгсөн байгаа. Тэрийг нэг үзээдхээрэй” гэхээр нь за гэж хэлсэн. Ингээд 2-3 хоногийн дараа Т.Б- над руу утасдаад Д.М- ахын жолооч нь телевизийн үүдэнд ирчихсэн байна гэхээр нь би очиж үзсэн. Тэгэхэд Т.Б-, Д.М-ы бага хүү Анужин байсан. Тэр машиныг Т.Б-аас 6 сая төгрөгөөр авангуутаа Вьетнам авто засварт өгч 1.800.000 төгрөгөөр янзлуулсан.
...50-20 Ланд дээр Д.М- өөрөө Сайн ломбарданд аваачиж тавьсан байсан. Ломбардаас авах, зарах бүх зөвшөөрлийг С.Э- гэдэг хүнд хийгээд өгсөн байсан. С.Э- нь надад худалдах, худалдан авах гэрээг хийж өгсөн. Энэ гэрээг үндэслээд Авто тээврийн газраар би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Дараагийн 53-93 цагаан Ланд дээр Д.М- өөрөө ажилтай гээд Т.Б-д иргэний үнэмлэхээ өгөөд явуулсан байсан. Тэгээд мөн худалдах, худалдан авах гэрээг Хархорин захын ар талд байдаг нэг нотариат дээр очиж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн гэдгээ Д.М- ахад би очиж хэлэхэд за ямар ч асуудалгүй гэсэн.
...2010 оны зун 7 сар байхаа Т.Б- утасдаад “Уран ган ломбард дээр хүрээд ир. Зарах машин байна” гэхээр нь очиход Д.Ч-, Т.Б- нар байсан. Д.Ч- нь надад нэг хар Хаммерыг “Миний машин байгаа юм. Таазыг нь чамд Хаммер клубын Л.Б-оос аваад өгье. Эсвэл 1000 доллароор захиалаад өгчинхнө. 10.000 доллароор ав” гэж хэлсэн. Би бодож байгаад авья гээд явсан. Хэд хоногийн дараа Т.Б-, Д.Ч- нартай тааралдаад нөгөө Хаммер яасан гэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд би 10.000 ам доллароор авахаар тохироод Д.Ч-той цуг ломбард орж машинаа аваад Чингэлтэй дүүргийн хажуу талын Марс худалдааны төвийн нэг давхарт байдаг нотариат дээр ороод Д.Ч- өөрийн биеэр гэрээ хийж өгсөн. Ингээд тэр өдрөө би 9.800.000 төгрөгийг Хүнсний 4-р дэлгүүрийн урд талын нэг кафе дотор Т.Б-, Д.Ч- нарт өгсөн. Тэр хоёр хоёул мөнгийг авсан. Т.Б- 1.800.000 төгрөгийг аваад үлдсэнийг нь Д.Ч- аваад надтай цуг аваад Урангангаас 5 сая төгрөг төлж машинаа авч өгсөн гэх мэдүүлгээр,
Гэрч М.А-ийн / 2 дугаар хавтас 154 / “...Т.Б- манай кофе шопд нэг өглөө ирж суухдаа надад “Аавын чинь нөгөө унагаасан 80-ыг Заяа /Алтанзаяа/ Вьетнам засварт аваад ирсэн гэнэ. Хоёулаа цуг очъё. Би эвдрэл нь ямар байгааг харчих гэсэн юм” гээд Т.Б- ахтай цуг 6 дугаар бичил хороололд, Эх нялхсын баруун талын Вьетнам засварын газарт очиход Алтанзаяа байж байсан. Машиныг үзэхэд урд талын цонх байхгүй. Баруун талын гэрэл хагарсан. Доод талын гупер нь байхгүй, копуд нь гажсан гэмтэлтэй байсан. Т.Б- ах тухайн үед зургийг нь аваад байсан. Т.Б-, Алтанзаяа хоёр хоорондоо машинд хийгдэх засварын талаар яриад, энийг нь солиход тэдэн төгрөг болно. Энийг нь засахад тэдэн төгрөг болно гээд засварын талаар яриад байсан. Би тэр ярианд оролцоогүй. Тэр үед жолооч нь байгаагүй. Алтанзаяа жолоочоос нь хүлээж аваад тэр Вьетнам засварын газарт аваад ирсэн байсан. Машиныг засварт өгөхөд дотор нь байсан юмнуудыг Т.Б- ах өөрөө машиндаа хийсэн. Би тухайн үед машингүй явсан. Тухайн үед Алтанзаяад тэр машиныг зарж байна гэдгийг мэдэж байсан боловч яг хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Аав тэгэхэд хотод байгаагүй. Лагерь дээр байсан болохоор Т.Б- ах намайг ийм эвдрэл гэмтэлтэй машин гэдгийг нүдээрээ харчих, тэгээд аавдаа хэлээрэй гэж хэлсэн. Гэхдээ ийм үнээр зарсан гэж аавдаа хэлээрэй гэж хэлээгүй гэх мэдүүлгээр,
Гэрч М.Т-гийн / 2 дугаар хавтас 157 / “...Бобо гэдэг нь миний хоч. Эцэг Д.М-д ах Т.Б- олон машинаа нийлүүлээд нэг сайн машин болгосон нь дээр гэж ярьж байсан. Тэгээд Т.Б- ах машин тэргийг нь зараад нэг аятайхан машин авч өгөх болсныг л мэднэ. Түүнээс аль машиныг хэдэн төгрөгөөр хэнд зарсан зэрэг нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. Алтанзаяа гэдэг хүнийг танина. Гэхдээ би энэ хүнийг Т.Б- ахад мөнгө тоолж өгснийг мэдэхгүй. Хамт мөнгө тоолоод байсан юм байхгүй. Анужингийн кафе дээр тэр хоёртой таарч байсан. Надад форд машин байдаггүй. Надад Алтанзаяатай тохиролцож энэ машиныг смарт бензээр сольсон асуудал байхгүй. Смарт бензийн хувьд Алтанзаяагийнх юм шиг байна лээ. Би Алтанзаяатай хамт яваад энэ машиныг нь Уранган ломбарднаас авч байсан. Т.Б- ах намайг Алтанзаяатай хамт яваад ир гэсэн гэх мэдүүлгээр,
Гэрч О.Э-ийн / 2 дугаар хавтас 158 / “...2011 оны 07 дугаар сарын эхээр би Д.М-ы эзэмшлийн Ланд крузер 80 маркын ... улсын дугаартай суудлын автомашины урд салхины шилийг Шархадны засварын газар солиулах гээд байж байтал 10 цагийн үед Т.Б- утсаар ярьсан. Тэрээр Ланд крузер 80 маркын ... машиныг телевизэд аваад ир” гэхээр нь би засуулаад очьё гэхэд би өөрөө засуулна гэж хэлсэн. Яваад очиход 2 машинтай залуу машиныг тойрч үзээд аваад явсан. Учир нь Т.Б- 2 залуу очиж авна гэж утсаар хэлсний дагуу өгсөн. Одоо сонсоход машин авсан хүн Алтанзаяа гэдэг залуу байсан гэх мэдүүлгээр,
... улсын дугаартай Benz 500 SEL маркын автомашин Д.М-ы нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа / 5 дугаар хавтас 185 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2924 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Х.Б-ны гарын үсгийн загварууд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Харин Д.М-, Н.Н.О- нарынх тэнцэнэ.
2. 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Ланд крузер 80 маркын ..., ... дугаарын 2 ширхэг автомашиныг худалдах, худалдан авах гэрээн дэх гарын үсэг хохирогч Д.М-ы гарын үсэгтэй тохирохгүй байна.
3. 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ...дугаарын Волксваген битлл автомашиныг худалдах худалдан авах гэрээнд дэх хохирогч Н.Н.О-ийн гарын үсэг Н.Н.О-ийн гарын үсэг биш байна гэжээ. / 8 дугаар хавтас 88-95 /
Д.М-аас 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Тайгын булаг” ХХК-д ... улсын дугаартай Ланд крузер автомашиныг 5.000.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан тухай Зээлийн гэрээ / 2 дугаар хавтас 235-237 /
Гэрч Д.У-ы / 2 дугаар хавтас 159 / “...Би Шархадны техникийн зах дээрээс 2011 оны 08 дугаар сард ... улсын дугаартай Ланд 80 маркын хар саарал өнгийн автомашиныг 15.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн машиныг “Энхцэцүүн” ХХК-ний эзэмшлээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Үүнийг Авто тээврийн газраас шүүлгэж мэдсэн. ...Би дүү Энх-Амгаланд 18.000.000 төгрөгөөр зарсан. Гэхдээ би нэр дээр нь шилжүүлж өгч амжаагүй байсан. Дүү С.Энх-Амгалан Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд амьдардаг бөгөөд тэнд машинаа унаад явж байхад нь цагдаагаас хүн ирээд машиныг битүүмжилсэн гэсэн. Энх-Амгалангийн хашаан дах грашид битүүмжилсэн гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч Д.С-ын / 2 дугаар хавтас 163-164 / “...Би ... улсын дугаартай цагаан өнгийн Ланд крузер 80 маркын машиныг зарна гэх зарын дагуу утсаар холбогдож яриад 7.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Хэн гэдэг хүнээс авснаа нэрийг нь санахгүй байна. Тээврийн товчооны тэнд нэг нотариатын газарт худалдах, худалдан авах гэрээ хийж батлуулсан. Энэ гэрээгээр аймгийн авто тээврийн газарт очиж нэрээ шилжүүлж авсан. Би оюутан хүүхдүүдийн сургалтын төлбөрийг өгөх гээд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Хаан банкинд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийн барьцаанд 1 жилийн хугацаатай тавьсан. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолтой уншиж танилцлаа. Би энэ машиныг өөрөө мөнгөөрөө худалдаж авсан тул шударга эзэмшигч гэж бодож байгаа учир битүүмжлэх гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ машинд манай хүү МөнхЛ.Б- засвар хийлгээд байж байхад нь Д.М- гээд хүн ирж уулзсан байсан. Д.М- гэдэг хүн 2 машинаа хүнд залилуулсан тухай хэлсэн.
... Машин одоо нэг засварын газарт байгаа. Би энэ машиныг лацдуулахгүйгээр өөрөө бүрэн хариуцаад өөр дээрээ байлгаж байх хүсэлтэй байна. Би хааяа хотод орж ирэхээрээ л унадаг. Бараг унадаггүй. Энэ асуудал шийдэгдтэл би өөр хүнд зарж үрэхгүй. Бүрэн бүтэн байдлыг нь хариуцаад байж байя гэсэн хүсэлт гаргаж байна. надад нэхэмжлээд байх юм байхгүй гэх мэдүүлгээр,
Иргэний нэхэмжлэгч С.Э-ийн / 10 дугаар хавтас 18 / “... 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шиг санаж байна. Багын найз Д.УндрахЛ.Б- гэдэг найзаасаа 18.000.000 төгрөг бэлнээр өгч худалдаж авсан. Намайг худалдаж авах үед УндрахЛ.Б-ын ах Ундрахсайханы нэр дээр машин бүртгэлтэй байсан ба машинаа аваад нэр шилжүүлэх гэхэд Ундрахсайхан нь хөдөө яваад эзгүй байсан тул УндрахЛ.Б-од итгээд дараа нь шилжүүлье гээд шууд хөдөө аваад явсан. Би битүүмжлэх тогтоолтой танилцсан гэх мэдүүлгээр,
С.Э-ийн эзэмшилд байгаа ... улсын дугаартай хар саарал өнгийн Ланд крузер 80 маркын автомашиныг битүүмжилсэн тухай 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол / 10 дугаар хавтас 36 /
Д.У-ны нэр дээр байгаа УБМ 50-20 улсын дугаартай хар саарал өнгийн Ланд крузер 80 маркын,
Х.Г-ийн нэр дээр байгаа УБО 53-93 улсын дугаартай цагаан өнгийн Ланд крузер 80 маркын автомашиныг тус тус битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / 2 дугаар хавтас 184-186 /
... улсын дугаартай, ... арлын дугаартай цагаан өнгийн Ланд крузер машин Д.С-ын нэр дээрх тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / 2 дугаар хавтас 166 /
Дээрх машин Хаан банкны барьцаалбарт байгаа тухай баримтууд / 2 дугаар хавтас 168-178 /
2011 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.М-, Б.Алтанзаяа нарын хооронд ... улсын дугаартай автомашиныг 9.000.000 төгрөгөөр худалдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 2 дугаар хавтас 208 /
2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Алтанзаяа, Б.Амандых нарын хооронд ... улсын дугаартай автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдсан автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар / 2 дугаар хавтас 210 /
... улсын дугаартай ... арлын дугаартай автомашины улсын бүртгэлийн лавлагаа / 2 дугаар хавтас 218 /
... улсын дугаартай, Ланд крузер 80 маркын, хар саарал өнгийн жип машиныг 23.000.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ / 2 дугаар хавтас 138 /
Иргэний хариуцагч Д.Ундрахсайханы / 10 дугаар хавтас 206 / “...Миний хувьд ... улсын дугаартай Ланд 80 маркын автомашиныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед энэ машиныг хууль ёсны дагуу худалдаж авч, Энх-Амгалан гэдэг хүнд 15.000.000 төгрөг худалдсан. Иймд би энэ мөнгийг хариуцахгүй гэх мэдүүлгээр,
Хохирогч Б.Д.Т-ын / 8 дугаар хавтас 221-222 / “...2013 оны 09 дүгээр сарын 11-нд Т.Б- эхнэр Н.О-ийн хамт ... гэсэн дугаарын утсаар “Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрт 25 га газрын 10 га газрыг хувааж зарна. Яаралтай мөнгө байвал авах уу. Бид нар байраа барьцаанд тавьсан чинь алдах гээд байна. Яаралтай мөнгө хэрэг болоод байна” гэж ярьсан. Тэгэхээр нь 2013 оны 09 дүгээр сарын 11-нд Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрийн газрыг эгч Уянга, түүний нөхөр Нямдорж нарын хамт Т.Б-, түүний эхнэр Н.О-ийн хамтаар очиж үзсэн. 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой Т.Б- ..., ... гэсэн дугаарын утсаар залгаж “Байраа алдах гээд байна. Урьдчилгаа 20.000.000 төгрөгөө өгчих” гэж хэлсэн. Тэгээд би 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Т.Б-тай мөнгө өгч авсан гэрээгээ нотариатаар баталгаажуулаад 20.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Т.Б-ыг гэрийнх нь үүдэнд эхнэр Н.О-ийн хамт хүргэж өгсөн. Т.Б- нь надад 10 га газрын кадастрын хэмжилт хийлгэн. Зургаа авахуулаад өгчих. Эхнэр Н.О- бид хоёрт Налайх дүүргийн газрын албанд таньдаг хүн байгаа. Тэр хүнээр өөрийн чинь нэр дээр гаргаж өгнө гэж хэлсэн гэх мэдүүлгээр,
Гэрч Г.Н-ийн / 8 дугаар хавтас 225-226 / “...Баянгол дүүргийн байрны хойно байрлах нотариатын газар Т.Б-, Д.Т- хоёрын хооронд мөнгө өгсөн авсан гэрээ байгуулан баталгаажуулан миний машинтай Т.Б-ы гэрт очиход эхнэр нь байрнаас гарч ирсэн. Т.Б-д 20.000.000 төгрөг тоолж өгөхөд Т.Б-, түүний эхнэр нар “Налайх дүүргийн газрын албаны дарга, газрын албанд ажилладаг хүмүүсийг бүгдийн таньдаг. Удахгүй Д.Т-ын нэр дээр шилжүүлээд өгнө. Энэ 25 га газар эхнэр Н.О-ийн нэр дээр байдаг тул асуудалгүй” гэж хэлсэн гэх мэдүүлгээр,
Гэрч Б.У-ийн / 8 дугаар хавтас 227 / “...Маргаашнаас нь Т.Б- байнга утсаар яриад “Урьдчилгаа өг. Баримтаа цэгцлэх хэрэгтэй байна” гээд Д.Т- болон Нямдорж нарт хэлээд байсан. Тэгээд Д.Т-, Т.Б-, Нямдорж нар уулзаад түүнд 20.000.000 төгрөг өгсөн. Энэ үед би тэдний дэргэд байгаагүй гэх мэдүүлгээр,
Гэрч Л.У-ийн / 8 дугаар хавтас 230 / “..Би иргэн Т.Б-, Д.Т- нарын хооронд байгуулсан мөнгө хүлээлцсэн баримтыг гэрчилсэн гэх мэдүүлгээр,
2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б.Д.Т-аас Т.Б-д 20.000.000 төгрөг хүлээлцсэн баримт / 8 дугаар хавтас 208 /
Өмчийн харилцааны газрын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1532 тоот албан бичигт: “Т.Б-ы нэр дээр 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар манай газрын мэдээллийн санд нийслэл хотын барилгажсан хэсэгт газар эзэмшдэг болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилсөн тухай мэдээлэл байхгүй байна” гэжээ. / 8 дугаар хавтас 215 /
Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 135 тоот албан бичигт: “Чандмань Эрхүүд” ХХК нь ашигт малтмалын MY-016719 тоот тусгай зөвшөөрөлтэйгээр 25.07 га газрыг ашигладаг болно гэжээ. / 8 дугаар хавтас 217 /
Гэрч Г.Ш-ийн / 11 дүгээр хавтас 93 / “...Т.Б- намайг Налайхын газрын албан дээр очоод “Чандмань Эрхүүд” ХХК-ний кадастрын зургийг хэвлүүлж аваад над руу явуул гэхээр нь би газрын албан дээр очоод тэр кадастрын зургийг хэвлүүлж аваад өгсөн. Тэгсэн чинь 2014 оны 10 дугаар сард билүү Н.О- над руу яриад үйлдвэр дээр үйлдвэрийн газраас кадастрын хэмжилт хийгээд зарсан гэж байна. Чи яагаад тухайн үед надад хэлээгүй юм бэ гэхээр нь үйлдвэрийн газар дээр ирж хэмжилт хийгээгүй гэж хэлсэн. Харин нэг удаа Налайхын газрын албанаас Чандмань Эрхүүд ХХК-ний кадастрын зургийг Т.Б- авахуулсан гэж хэлсэн. Би тухайн үед Т.Б-ыг янз бүрийн наймаа хийгээд яваад байдаг болохоор юм бодоогүй гэх мэдүүлгээр,
Яллагдагч Т.Б-ы / 12 дугаар хавтас 131 / “...Би Д.Т-аас авсан мөнгийг би өөрөө захиран зарцуулаад дуусгасан” гэх мэдүүлгээр,
Хохирогч Д.Г-ын / 11 дүгээр хавтас 90-91 / “...Би Налайхаас Улаанбаатар хотын хооронд тоосго тээвэрлэж дундаас нь бага зэргийн ашиг олдог халтуурын ажил хийдэг. Тэгээд Т.Б- гэдэг хүн залгаад “Чи тоосго ачаад ир. Мөнгийг нь өгье” гэхээр нь би 12.000 ширхэг тоосго ачиж ирээд буулгасан компаниас нь мөнгийг нь бүрэн авч өгсөн юм. 5 хоногийн дараа 09 дүгээр сарын 20-ны өдөр байх Т.Б- утсаар яриад “Ахын дүү 5.000 ширхэг тоосго ачаад ир” гэхээр нь би тоосгоо ачуулаад явуулсан чинь манай жолооч буулгах газар нь очоод мөнгөө авч байж буулгана гэхэд Т.Б- “Зуслангаас гарч байна. Чи наанаа буулгаад буцаж бай. Маршалын гүүрэн дээр тосож уулзаад мөнгийг чинь өгье” гэж хэлээд буулгуулаад алга болсон. Манай жолооч хүлээж байгаад яваад хүрээд ирсэн. Түүнээс хойш утсаа авахгүй сураггүй алга болсон. Би нэг удаа л тоосго буулгаж өгөөд бэлэн мөнгийг нь авч байсан болохоор дараагийн удаа бас бэлэн мөнгөөр авч байгаа юм байх гэж бодоод аваад очсон чинь худлаа яриад алга болсон.
...Би тоосгоны үйлдвэрээс зээлээр авчихаад тоосгоо борлуулчихаад мөнгийг нь тушаадаг. Одоо Т.Б-аас 925.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлгээр,
Гэрч Р.Т-ын / 11 дүгээр хавтас 92 / “...2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Гэрэлт-Од ах над руу утсаар яриад “Чи 5000 ширхэг тоосго ачаад Улаанбаатар хот руу ороод энэ утсаар яриад буулгаад мөнгөө аваад ирээрэй” гэхээр нь Т.Б-ы зааж өгсөн 22-ын товчооны ойролцоо Номингийн агуулахын ард барьж байсан барилгын хашаанд очоод Т.Б- гэдэг хүн рүү ярьсан. Тэгэхэд “Чи тоосгоо буулгаж бай. Би эндээс мөнгө аваад очиж явна. Тэгээд мөнгийг чинь өгнө” гэхээр нь тоосгоо буулгачихаад утсаар ярихад “Замд уулзаад мөнгийг чинь өгье. Чи наашаа гараад явж бай” гээд Маршалын гүүрэн дээр уулзахаар болоод хүлээсэн. Ирэхгүй болохоор нь Т.Б-ы утас руу дахиад ярихад “Гэрэлт-Од ах руу чинь ярья. Данс руу нь мөнгийг хийе. Чи буцаж бай” гэхээр нь би яваад өгсөн гэх мэдүүлгээр,
Эд зүйлийн үнэлгээгээр 1 ширхэг тоосго 185 төгрөг, 5000 ш нийт 925.000 төгрөг гэжээ. / 11 дүгээр хавтас 102 /
Хохирогч И.Ц-гийн / 13 дугаар хавтас 207-208 / “...2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Т.Б- гэгч над дээр ирээд “Миний байрны түрээсийн мөнгө төгрөг нэхэгдээд байна. Танд удахгүй өгчихнө. Цагаанаа эгчээс авах гэсэн чинь мөнгө төгрөг байхгүй байна. Таниас авчих гэсэн Цагаанаа эгч” гээд над дээр ирсэн. Тэгээд би 01 дүгээр сарын 29-ний өдөр 500.000 төгрөгийг Т.Б-д 7 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлүүлсэн. 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т.Б- ирээд надаас 1.500.000 төгрөгийг гуйгаад яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд авсан. 2013 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Т.Б- өөрөө дахин ирээд 1.500.000 төгрөгийг байрны түрээсийн мөнгө нэхэгдээд байна гээд авсан. 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ирээд “Н.О-т битгий хэлээрэй. Удахгүй дулаарч байгаа юм чинь тоосгоны үйлдвэр ажиллахаар өөрөө авчраад өгнө” гээд 1.500.000 төгрөг гээд нийт 5.000.000 төгрөг авсан. Түүнээс хүү нь гээд 140.000 төгрөгийг 2 удаа өгөөд тэрнээс хойш мөнгө өгөөгүй.
...2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т.Б- над руу утсаар яриад “Та надаас мөнгөний оронд машин авах уу” гэхээр нь би ингэж удаж байгаа юм чинь мөнгөө авч чадахгүй байх гэж бодоод машиныг нь авъя гэсэн чинь 3.000.000 төгрөг нэмээд өгчих гэсэн. Тэгээд Цагаанаас 2.000.000 төгрөг, өөрт байсан 1.000.000 төгрөгийн хамт 3.000.000 төгрөгийн Меркури захын гадна өгсөн гэх мэдүүлгээр,
И.Ц-гаас Т.Б-д мөнгө өгсөн баримтууд / 13 дугаар хавтас 209-212 /
Гэрч Н.Н.О-ийн / 13 дугаар хавтас 220 / “...Тухайн үед И.Ц- эгч болон Т.Б- нар хэн нэгэндээ мөнгө төгрөг өгсөн талаар огт мэдэхгүй. Сүүлд Цагаанаа эгч надад “Т.Б- И.Ц-гаас очоод цувуулж 5.000.000 төгрөг авчихсан байна. Мөнгийг нь өгөхгүй байна. Чи хэлээд өгөөч” гэж Цагаанаа эгч хэлсэн. Яах гэж өгсөн юм гэхэд чамд битгий хэлээрэй гээд гуйсан юм гэж хэлсэн. Тэгээд машин өгье гээд 8.000.000 төгрөгт бодоод дахин 3.000.000 төгрөг авсан гэсэн гэж хэлсэн гэх мэдүүлгээр,
Гэрч Х.Цагааны / 13 дугаар хавтас 222 / “...Т.Б- нь 8.000.000 төгрөг надаас авчихаад өгөхгүй байна гэж И.Ц- эгч хэлсэн. Тэгээд би Н.О-ийг би сайн мэддэг учраас Т.Б- руу өөрөө залгаад “И.Ц- эгчээс авсан мөнгөө өгөөч” гэж хэлэхэд “Харин тиймээ. Би мөнгө авсан. Өнөө орой аваачиж өгнө” гээд 2-3 удаа хэлээд алга болсон” гэх мэдүүлгээр,
Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/1673 дугаартай албан тоотод: “Т.Б-, Н.Н.О- нарт авсан эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээний 3.000.000 төгрөгийг 2013 оны 02 дугаар сарын 06-нд тушааснаас Ж.Ганцэцэг прокурорын тогтоолоор Н.Н.О-т 1.000.000 төгрөгийг буцаан олгосон. Өнөөдрийн байдлаар 2.000.000 төгрөг УБ хотын 2617000528 тоот дансанд байршиж байна” гэжээ. / 15 дугаар хавтас 149 /
Шүүх сэтгэц гэм судлалын 601 дугаартай магадлагаанд:
Т.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
Т.Б- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
Т.Б- нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна гэжээ. / 4 дүгээр хавтас 196 /
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6/105 тоот албан тоотод “Т.Б-ы өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэжээ. / 5 дугаар хавтас 64 /
...улсын дугаартай Мерседес Бенз Жи500 маркын автомашин Х.Гэрэлт-Одын нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа / 5 дугаар хавтас 146 /, уг тээврийн хэрэгсэлд хориг тавьсан тухай албан бичиг / 5 дугаар хавтас 148 /
...улсын дугаартай Мерседес Бенз Жи500 маркын автомашиныг Н.Н.О-ээс Х.Гэрэлт-Одод худалдсан 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ / 5 дугаар хавтас 156 /
2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Энхжин Инвест “ ХХК-иас Т.Б-д 20.000.000 төгрөгийн зээл олгосон кассын зарлагын ордер / 5 дугаар хавтас 161 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Т.Б- нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6/105 албан тоот / 5 дугаар хавтас 64 /, Өмчийн харилцааны газрын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1532 дугаартай албан бичигт / 8 дугаар хавтас 08 / тус тус дурьдсанаар өөрийн гэсэн эд хөрөнгө, газаргүй атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, “...” компаний 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай тушаалаар Ерөнхий захирлаар гэрээгээр ажиллахаар / 10 дугаар хавтас 109 / болсноо ашиглан бусдад эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэй мэтээр ойлголт төрүүлж, хохирогч нар нь түүнд итгэж, өөрсдийн эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгснөөр өөрийн хэрэгцээнд дураараа захиран зарцуулж байсан. Өмнөх 1 өрөө байрны үлдэх төлбөр 13.686.500 төгрөгийг төлж өгснөөр Д.Ч- нарын хооронд итгэлцэл үүсгэн, улмаар хямд үнээр орон сууц авч өгнө гэж Д.Ч-ийн машинуудыг авч, дээрх байрууд өөрт нь ямар ч хамаагүй, биелэх боломжгүйг мэдсээр байж хохирогч нараас нууж, “...” ХХК-ний “Эко констракшин” компанитай 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээгээр тоосго нийлүүлж, 4 өрөө байр авах гэрээтэй байснаа ашиглах зэргээр хохирогч Д.Ч-ийн Тоёота Лексус 460 маркын машиныг “Мерседес бенз Жи 500” маркын машинаар солиулан авсан, хохирогч Д.Д-ийн иргэний үнэмлэхийг ашиглаж, түүний нэр дээр байсан “Хаммер Эйч-2” маркын машиныг бусдын нэр дээр шилжүүлж, дээрх аргаар хохирогч Л.Б-ын байрыг, хохирогч Д.М-ы “Ланд крузер” маркын 2 ширхэг машиныг, хохирогч Б.Д.Т-ын 20.000.000 төгрөгийг, хохирогч Д.Гэрэлт-Одын 5000 ширхэг тоосгыг, хохирогч И.Ц-гийн 8.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан болохыг хөдөлбөргүй нотолж тогтоосон, мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч Т.Б-ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б-ы сүүлийн үйлдэл болох 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Меркури дэлгүүрийн гадна хохирогч И.Ц-г “Танд 11 сая төгрөгний үнэтэй машиныг 8 сая төгрөгт бодож өгье. Та өрөө хасаад зөрүү мөнгийг нь өгчих” гэж хуурч, 3.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт прокуророос 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан / 15 дугаар хавтас 43-45 / ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан таван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул шүүгдэгч Т.Б-ыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх хуралдаанд хохирогч Д.Ч-, Д.Д-, Б.Д.Т- нар Т.Б-тай хамтран амьдарч байсан Н.Н.О- нь дээрх хэрэгт хамтран оролцсон талаар мэдүүлдэг боловч мөрдөн шалгалтын явцад Н.Н.О-ийг яллагдагчаар татан шалгаж 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор түүнд холбогдох хэргийг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хохирогч нарт танилцуулсан / 15 дугаар хавтас 37-38 /, уг тогтоол нь хүчин төгөлдөр байх бөгөөд дээрх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Б.Д.Т- / 15 дугаар хавтас 50-51 /, хохирогч Л.Б-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн / 15 дугаар хавтас 56-57 / нарын гомдлыг дээд шатны прокуророос хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, бусад хохирогч нар гомдол гаргаагүй байна.
Мөн шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “...Н.Н.О- энэ хэрэгт хамааралгүй, хохирогч нарын эд хөрөнгө болон мөнгийг би өөрөө захиран зарцуулсан. Түүний компанид зарцуулсан зүйл байхгүй” гэж мэдүүлсэн болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б-ы өмгөөлөгч С.Оюунцэцэгийн гаргасан: “...Миний үйлчлүүлэгч Т.Б- нь Л.Б-ыг залилсан гэх үйлдэлд маргахгүй. Харин Л.Б-ын байрны төлбөрөөс 25.000.000 төгрөгийг аваагүй. Д.Ч-ийн 110.000.000 төгрөгийн үнэ бүхий ...улсын дугаартай “Лексус 460” машиныг Жи500 машинаар солих ажиллагаанд Т.Б- оролцоогүй, мөн машиныг 110.000.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2007 оны машин байдаг хэрнээ 2012 оны шинэ машины үнээр үнэлсэн байдаг. Гэтэл энэ машины эвдрэл, засвартай гэдэг нь 1 дүгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Мөн чанар байдлыг үнэлсэн 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Түүнээс гадна Д.Ч- 2010 оны 10 дугаар сард найз Ц.Л.Б-тойгоо уралдаж байхдаа онхолдоод “Лексус 460” машин нь эвдэрсэн гэдэг Ц.Л.Б- болон Энхцогт нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Жи500 машины асуудалд холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Сүүлд нь тэр машинтай холбоотойгоор 10.000.000 төгрөг авсан гэдгийг анхаарч үзнэ үү.
Д.Д-ийг залилаад ...улсын дугаартай 65.000.000 төгрөгийн үнэтэй “Хаммер Эйч 2” машиныг авсан гээд байгаа нь үндэслэлгүй. Энэ машинуудтай холбоотой асуудал нь анхнаасаа Маршал Таун хотхоны 106 дугаар байрны 15 тоот 41 м.кв талбайтай 1 өрөө байрыг 22-11 УНВ улсын дугаартай “Хаммер Эйч 2” машинаар сольсон гэдэг асуудлаас үүсэлтэй байдаг. Гэтэл уг машинаар сольсон гэдэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагддаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдож байна. Алтанзаяад 7 дугаар сарын 22-ны өдөр 9.800.000 төгрөгөөр худалдчихаад 2010 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 28.000 долларт бодож өгсөн гэх баримт үндэслэлгүй гэж үзэхээр байна. Иймд 41 м.кв байрыг авсан гэх асуудал нотлогдохгүй байгаа учраас Баттогтох цагаан өнгийн “Хаммер Эйч 2” машинаар 1 өрөө байр сольсон гэдэг нь давхар үгүйсгэгдэж байна. Баттогтохын мэдүүлгээр энэ машин нь “...” ХХК-ний өмч байсан гэдэг нь тогтоогддог. “...” ХХК бол “...” ХХК-д 52.000.000 гаруй төгрөг төлсөн болох нь санхүүгийн баримтуудаар нотлогддог. Тэгэхээр энэ машин “...” ХХК-ний хөрөнгө болохоос биш Д.Д-ийн өмч гэж хэлэх боломжгүй гэснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:
1. Гэрч Ц.Энхцогт, Д.Энхжин, Б.Цогтбаяр нарын мэдүүлгээр “...Д.Энхжингийн нэр дээр байсан “Мерседес бенз Жи500” машинаа Д.Ч-т зарсан” талаар мэдүүлсэн мэдүүлгүүд / 1 дүгээр хавтас 198-199, 200-201, 202-204 /, хохирогч Д.Ч-ийн “...Т.Б- надаас “Лексус 460” машиныг аваад бичиг баримтыг шилжүүлж аваагүй 1 сар унасныхаа дараа над дээр ирээд “Ах нь байнга Налайх хот хоёрын хооронд явахаар гоёдоод байна. Танай найз Цогтоо чинь Мерседес бенз Жи500-тай, тэр машинаар солиод өгчих” гэхээр нь би Цогтоотой уулзахад Цогтоо надад “45.000 долларт машинаа үнэлнэ, би чамд зөрүү өгч чадахгүй” гэхээр нь Т.Б-д “бүтэхгүй юм байна” гэсэн чинь “чи 2 өрөө байртай болно, чи санаа зоволтгүй ахдаа машинаа солиод өгчих” гэхээр нь Цогтоотой дахиж яриад солиод өгчихсөн. Т.Б- “чамд ямар ч хохирол байхгүй. Чи 2 өрөө байраа авна. Нэг ширхэг тоосго 38 төгрөгт босдог. ... руу 135 төгрөгөөр зардаг, надад ч ямар ч алдагдалгүй” гээд байхаар нь сольсон / 1 дүгээр хавтас 154-155 / гэсэн мэдүүлэг,
- “Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 011/03 дугаартай албан бичигт “Япон улсад 2007 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Лексус 460 Л маркын автомашин нь өнгө үзэмж, техникийн байдал зэргээсээ шалтгаалан 2010 оны эхний улирлын байдлаар манай зах зээл дээр 110.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь манай архивт бүртгэгдсэн болно” гэх / 6 дугаар хавтас 85 /,
- “Итгэлт-Эстимэйт” ХХК-ний 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 44/02 дугаартай тодорхойлолтоор Тоёота Лексус 460 Л маркын автомашиныг 110.000.000 төгрөгөөр, Хаммер Эйч 2 маркын автомашиныг 65.000.000 төгрөгөөр тус тус худалдаалагдах боломжтойг тодорхойлсон тодорхойлолт / 1 дүгээр хавтас 138 /,
- ...улсын дугаартай, хар өнгөтэй, Лексус 460 маркын машиныг 110.000 ам доллараар Х.Батбаасангаас Д.Ч-т худалдсан тухай автомашин худалдах, худалдан авах гэрээ / 7 дугаар хавтас 11 /,
Гэрч Х.Батбаасангийн / 3 дугаар хавтас 224-225 / “......улсын дугаартай, Лексус 460 ЛС автомашиныг 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Ч- надаас худалдан авъя гэхээр нь 110.000 ам доллараар үнийг тохироод урьдчилгаа 20.000 ам доллар, Англи улсаас орж ирсэн Морган маркын машиныг 60.000 ам долларт бодож, үлдэгдлийн цаг хугацааг тохирч байсан боловч хэлсэн цаг хугацаандаа өгөхгүй байж байгаад Волксваген битлл маркын 53-66 УНБ улсын дугаартай автомашин, мөн Ниссан маркын машин аваад нэрээ шилжүүлье гэхээр нь Д.Ч-т шилжүүлж өгсөн. Тухайн үед ...улсын дугаартай Лексус 460 ЛС автомашин нь манай жолооч Эрдэнэбаатарын нэр дээр байсан учир Эрдэнэбаатар, Д.Ч- хоёрыг цуг явуулаад шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр,
2. Хохирогч Д.Д-ийн / 1 дүгээр хавтас 161, 8 дугаар хавтас 141, 10 дугаар хавтас 16, 11 дүгээр хавтас 7 / “...Манай ах Д.Ч-, Баттогтох гэдэг хүнээс байраар сольж авсан цагаан өнгийн Хаммер Эйч 2 маркын машинаа гадаад улс явах болоод ээж С.А-ийн нэр дээр шилжүүлсэн байсныг ээж бас гадаад явах болоод миний нэр дээр шилжүүлсэн байсан. Т.Б- миний иргэний үнэмлэхийг ашиглаад миний дээр бүртгэлтэй байсан машиныг С.Э- гэдэг хүний дээр хууль бусаар шилжүүлсэн байсан. Миний хувьд цагаан өнгийн Хаммер Эйч 2 маркын машиныг 65.000.000 төгрөгөөр үнэлж байсан” гэсэн мэдүүлгээр,
Ц.Баттогтохоос Д.Ч-т 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Хаммер Эйч 2 машиныг 47.000 ам доллараар худалдсан худалдах, худалдан авах гэрээ / 6 дугаар хавтас 202 /
Хаммер Эйч 2 маркын автомашины үнэлгээг 65.000.000 төгрөгөөр тогтоосон тухай баримтууд / 1 дүгээр хавтас 138, 13 дугаар хавтас 161 /
Итгэлт-Эстимэйт ХХК-ний 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 007/03 дугаартай албан бичигт “Хамме Эйч 2” маркын 2006 онд үйлдвэрлэгдсэн автомашин нь өнгө үзэмж, тенхикийн байдал зэргээсээ шалтгаалан 2011 оны эхний улирлын байдлаар манай зах зээл дээр дунджаар 65.000.000 төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан нь манай архивт бүртгэгдсэн болно” / 6 дугаар хавтас 91 / гэх тодорхойлолт,
Иргэний нэхэмжлэгч Н.Ш-ын / 1 дүгээр хавтас 163 / “...2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ...улсын дугаартай Хаммер Эйч 2 маркын авто машиныг миний ажилладаг “Сайн” ломбарданд С.Э- гэдэг иргэн 33.000.000 төгрөгөөр 1 сарын хугацаатай тавьсан. Заасан хугацаандаа С.Э- нь хүү болон зогсоолын мөнгөө төлж чадаагүй учраас уг машин манайд хураагдаж зарагдахаар болсон. Тэгэхээр нь би 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж Өмнөговь аймагт ажилд явуулсан. Би хүнээс 30.000.000 төгрөг зээлж байж уг машиныг “Сайн” ломбарднаас 38.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо өр зээл нэхэгдээд хэцүү байгаа тул гэм буруутай этгээдүүдээс уг машин худалдан авсан үнэ болох 38.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг асуудал дуустал машинаа хэрэглэж гэрээт ажлаа гүйцэтгэж баймаар байна” гэх мэдүүлгээр,
Зээлдүүлэгч “Тайгын булаг” ХХК-ийг төлөөлж Н.Батчулуун, зээлдэгч С.Э- нарын хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээ / 1 дүгээр хавтас 164, 165, 166 /
Гэрч С.Э-ын / 1 дүгээр хавтас 180 / “...2011 оны 05 дугаар сард Т.Б- ах ...улсын дугаартай өөрийн Хаммер машиныг унаж ирээд энэ машиныг “С.Э-аа ахын дүү өөрийнхөө нэр дээр шилжүүлээдэх. Д.Ч-ийн дүү Д.Д-ийн нэр дээр байгаа” гээд надад Д.Д-ийн иргэний үнэмлэхийг өгөөд “1 дүгээр хорооллын Хархорин захын хойд талд байдаг нотариатын газар очоод шилжүүлчих. Би хэлчихсэн байгаа” гээд Д.Д-ийн бичиг баримтыг өгсөн. Нотариатын хүн нь миний иргэний үнэмлэхийг аваад худалдах, худалдан авах гэрээ хийж өгөхөөр нь авто тээврийн газар ирж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн” гэсэн мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.
3. Хохирогч Л.Б-ын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хорооллын 52-Б-5 тоот 2 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112-17 тоот 2 өрөө орон сууцыг авч өгөхөөр тохирч Л.Б-ын байрыг Амарзаяад зарахаар болж, худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулан Даариймаагийн өмчлөлд шилжүүлж, хохирогч Л.Б-од 50.000 төгрөгний хохирол учруулсан нь нотлогдсон бөгөөд дээрх байрны мөнгөнөөс 25.000.000 төгрөгийг аваагүй нь Л.Б-ын хохиролтой хамааралгүй бөгөөд буруутай этгээдээс нэхэмжлэн авах эрх нь нээлттэй байна.
Мөн үүнтэй холбоотойгоор хохирогч Л.Б- нь өөрийн байраа буцаан авах хүсэлт гаргасныг хангах боломжгүй, өөрөө зөвшөөрч Амарзаяагийн нэр дээр шилжүүлсэн тул түүнийг шударга эзэмшигч гэж үзэж, хохирлын 50.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэйг дурьдав.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбат: “...Миний үйлчлүүлэгч ломбарднаас л машиныг худалдаж авсан. Тэр ломбардад ажилладаг нь үнэн. Өнөөдөр тэр машины хугацаа дуусаад зарагдах боллоо гэх мэдээлэлд ойрхон байгаа нь үнэн. Тэгээд л машиныг худалдаж авсан. Н.Ш- нь энэ машиныг гэмт хэргийн замаар орж ирсэн гэдгийг мэдэхгүй. Иймээс “Хаммер Эйч 2” маркын машины битүүмжлэлийг цуцалж иргэний нэхэмжлэгч Н.Ш-т олгож өгнө үү гэснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:
1. С.Э- нь Цагаан “Хаммер Эйч 2” машиныг ББСБ-аас 33.000.000 төгрөгний зээл авч, барьцаанд тавьсныг Д.Ч- болон түүний эх С.А- нар нь 5 буудалд байрлах “Сайн” ломбарданд очиж үзээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч ЭнхЛ.Б-ын хамт тус ломбарданд очсон бөгөөд мөрдөгч дээрх машиныг шалгаж үзээд, ломбардын ажилтанд зарж үрж болохгүйг мэдэгдээд бланкгүй учир орхисон. Мөрдөн байцаагч шалтаг тоочоод очиж өгөхгүй болохоор 2 хоногийн дараа очиход Н.Ш- гэгч ажилтандаа зарсан байсан гэсэн нь хэрэгт авагдсан 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 5 буудал дахь “Сайн” ломбарданд цагаан Хаммер машин зогсож байхад нь авсан гэх гэрэл зураг / 2 дугаар хавтас 76 /, С.А-ийн Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Баянжаргалд гаргасан өргөдөл / 7 дугаар хавтас 35 /, Өмгөөлөгч Б.Эрдэнэбатын “Хан-Уул дүүргийн прокурор АриунЛ.Б-од гаргасан хүсэлт / 6 дугаар хавтас 93 / зэргээр нотлогдсон. Тус ломбард нь Цагаан Хаммер Эйч 2 машиныг гэмт хэргийн замаар олсон эд зүйл болохыг мэдсэн даруйдаа буюу хохирогчийн очсон гэх 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ажилтан Н.Ш-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Сайн ломбард нь хохирогчийн Ц.Баттогтох гэгчээс 47.000 ам доллараар худалдаж авсан / 6 дугаар хавтас 202 / цагаан өнгийн “Хаммер Эйч 2” маркын 65.000.000 төгрөгний үнэтэй / 13 дугаар хавтас 161 / машиныг 33.000.000 төгрөгөөр худалдаж авахаар С.Э-тай гэрээ байгуулсан /1 дүгээр хавтас 168/, Н.Ш- нь шударга эзэмшигч боловч дээрх мөнгийг компанидаа төлсөн гэх баримт хэрэгт байхгүй. Харин Н.Ш- нь дээрх машинаар Ж.Алтангэрэл гэгчтэй “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан / 1 дүгээр хавтас 170-172 /, Н.Ш-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авахад буруутай этгээдээс 38.000.000 төгрөгөө нэхэмжилнэ гэж мэдүүлжээ.
Хэрэгт банк бус санхүүгийн байгууллагыг иргэний хариуцагчаар татаагүй тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол 33.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Б-аас гаргуулан иргэний нэхэмжлэгч Н.Ш-т олгож, Н.Ш- нь мөнгө төлсөн баримтаа үндэслэн үлдэх хохирлоо “Сайн ломбард” банк бус санхүүгийн байгууллагаас иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.
3. Мөн дээрх машины эзэмшигч Д.Д- болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр нотлогдсон, эзэмшигчийн талаар маргаан гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...Бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:
Шүүгдэгч Т.Б-д ял шийтгэл оногдуулахдаа хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогч нарын буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Б- нь урьд залилах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгч нарт эд материалын бодитой хохирол, хор уршиг учрахыг урьдаас мэдэж, их хэмжээний хохирол учруулсан, хохирогч нар эд хөрөнгөө сайн дураар шилжүүлэн өгсөн зохих буруутай, хохирогч И.Ц-, Д.Гэрэлт-Од, Д.М- нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусад хохирогч нарт учруулсан хохирлоо төлөөгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, хэргийг мөрдөн шалгасан хугацаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан төрөл, хэмжээний дотор 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөр, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, хураан авсан зүйлсийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд талуудаас хохирогч нарыг оролцуулах санал гаргасны дагуу хохирогч нарт хурлын товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хохирогч И.Ц-, Д.М- нар нь хохирол төлбөрөө авсан тул нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтээ / 16 дугаар хавтас / шүүхэд ирүүлсэн, мөрдөн шалгалтын явцад хохирогч Д.Гэрэлт-Одод 925.000 төгрөгний хохирлыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл / 13 дугаар хавтас 102 / хэрэгт авагдсан тул тэдгээрийн хохирол нөхөн төлөгдсөн гэж үзэв.
Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох хохирогч Д.Ч-ийн 110.000.000 төгрөгний хохирлоос Т.Б-аар төлүүлсэн байрны үлдэгдэл 13.686.500 төгрөг, “Волксваген битлл” машины 10.000.000 төгрөг, утас гэх зэрэг зүйлс өгснийг 5.000.000 төгрөгт тооцож, нийт 28.686.500 төгрөгийг хасаж, үлдэх 81.313.500 төгрөг, хохирогч Л.Б-од 50.000.000 төгрөг, Б.Д.Т-т 20.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ш-т 33.000.000 төгрөг, нийт 184.313.500 төгрөгийг шүүгдэгч Т.Б-аас гаргуулж олгох, иргэний нэхэмжлэгч Н.Ш- нь үлдэх хохирлоо “Сайн ломбард” Банк бус санхүүгийн байгууллагаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн болно.
Хохирогч Д.Д-ийн эзэмшлийн ...улсын дугаартай, Хаммер Эйч 2 маркын автомашиныг 2012 оны 01 сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай мөрдөгчийн тогтоолоор Н.Ш-т хариуцуулан битүүмжилсэн / 2 дугаа хавтас 7-8 / бөгөөд хохирогч нарын гомдлоор 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дотоодын Цэргийн 805 дугаар ангид хүлээлгэн өгч / 2 дугаар хавтас 9-12 /, улмаар прокурор Б.Соёлмаагийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай тогтоолоор “хохирогч Д.Д-т ...улсын дугаартай, Хаммер Эйч 2 маркын автомашины битүүмжлэлийг хэвээр үлдээн, зарж үрэгдүүлэхгүй, бүрэн бүтэн байлгахыг даалгаж” шийдвэрлэсний дагуу хохирогч Д.Д- ...улсын дугаартай, Хаммер Эйч 2 маркын автомашиныг өөрийн хадгалалт, хамгаалалтад хариуцаж авсан / 14 дүгээр хавтас 3 / байх тул 04-06 улсын дугаартай, ... арлын дугаартай, Хаммер Эйч 2 маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хохирогч Д.Д-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг Автотээврийн Үндэсний төвд даалгаж шийдвэрлэв.
2. Хэрэгт хамааралгүй буюу шударга эзэмшигч нарын эд хөрөнгө болох:
- ...улсын дугаартай, ... арлын дугаартай, Тоёота Лексус 460 маркын автомашиныг “Кредит Монгол” ББСБ-д хариуцуулсан мөрдөгчийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” / 2 дугаар хавтас 14 / тогтоолыг,
- ... улсын дугаартай ... арлын дугаартай, “Мерседес бенз “Е500” маркын автомашиныг Э.Г-д хариуцуулсан мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн / 3 дугаар хавтас 29-33 / “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг,
- ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Ланд крузер 80” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.С-т хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” / 2 дугаар хавтас 183-190 / тогтоолыг,
- ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Ланд крузер 80” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч С.Э-д хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2014 оны 08 сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” / 10 дугаар хавтас 36-37 / тогтоолыг,
- ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Мерседес бенз G230”, 11-23 улсын дугаартай, ... арлын дугаартай, “Мерседес бенз” маркын машинуудыг Н.Н.О-т хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 01 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг / 1 дүгээр хавтас 77-81 /, ...улсын дугаартай, ... арлын дугаартай, Мерседес бенз Жи500 маркын автомашины шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10/4-5076 тоот / 5 дугаар хавтас 147-148 / албан бичгийг тус тус хүчингүй болгохыг Автотээврийн Үндэсний төвд даалгав.
Мөн Н.Н.О-ийн эд хөрөнгө болох тоосго шатаагч байгууламж, үнс шавар шигшүүр, тоосго хэвлэх тоног төхөөрөмж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны 25.07 га бүхий уурхайн газар, 20.000 тн улаан өнгийн чингэлэг, монгол гэр зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр, 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг / 1 дүгээр хавтас 77-81, 85-101 /, мөн шүүгдэгч Т.Б-ы нокиа 8800 маркын гар утсыг битүүмжилж, өөрт нь хадгалуулсан байх тул 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг / 1 дүгээр хавтас 102-106 / тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Б-аас хураан авсан Нокиа загварын 1 ширхэг гар утсыг хэрэгт зургаар бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой зүйл байхгүй, үнэ ханш нь буурсан учир Т.Б-д буцаан олгож, ... улсын дугаартай, Мерседес бенз С230 маркын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг Н.Н.О-т буцаан олгож, 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргав.
Шүүгдэгч Т.Б- нь мөрдөн шалгалт болон шүүхийн шатанд ( 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хойшлуулашгүйгээр баривчлагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл 7 хоног, 2012.06.07-ны өдрөөс 2012.06.12-ны өдөр хүртэл 5 хоног , 2012.09.27-ны өдрөөс 2012.11.15-ны өдөр хүртэл 49 хоног, 2014.02.07-ны өдрөөс 2014.05.09-ны өдөр хүртэл 91 хоног, 2015.02.09-ны өдрөөс 2015.10.12-ны өдөр хүртэл 245 хоног, 2017.12.12-ны өдрөөс 2018.06.12-ны өдөр хүртэл 186 хоног, 2021.03.08-ны өдрөөс 2022.03.07-ны өдөр хүртэл 364 хоног ) нийт 947 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч Т.Б-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2.000.000 төгрөгийг мөрдөгч Г.Ганхүү хүлээн авсан / 4 дүгээр хавтас 123 / атлаа барьцааны мөнгийг 2013 оны 02 сарын 06-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын төрийн сангийн тусгай дансанд тушаасан / 6 дугаар хавтас 26 /, 2012 оны 06 дугаар сарын 7-ны өдөр Т.Б-ыг цагдан хорихдоо онц хүнд гэмт хэрэгт холбогдсон гэсэн үндэслэлээр цагдан хорьсон / 4 дүгээр хавтас 130 / бөгөөд барьцааны мөнгийг Т.Б-д буцаан олгох гэсэн боловч гэм бурууг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа буцаан олгох нь зүйтэй гэсэн тэмдэглэлийг хяналтын прокурор н.Алтантүлхүүр 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр / 10 дугаар хавтас 162 / тэмдэглэл болгон бичжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1-д “ Энэ хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг зөрчвөл... улсын орлого болгохоор” хуульчилсан бөгөөд Т.Б- нь дээрх үүргээ зөрчөөгүй байна.
Иймд дээрх барьцааны мөнгийг буцаан олголгүйгээр Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот дансанд байршуулсныг / 15 дугаар хавтас 147 / шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хохиролд тооцон олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ... овогт Т.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Б-ы цагдан хоригдсон 947 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Б-ы Нокиа загварын гар утас 1 ширхэгийг Т.Б-д олгох, “Мерседес бенз С230” маркын ... улсын дугаартай, ... арлын дугаартай, автомашины тээврийн гэрчилгээ 1 ширхэгийг Н.Н.О-т тус тус буцаан олгож, 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Хаммер Эйч 2” маркын автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг машиныг хохирогч Д.Д-ийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэхийг,
- ...улсын дугаартай, ... арлын дугаартай, Тоёота Лексус 460 маркын автомашиныг “Кредит Монгол” ББСБ-д хариуцуулсан мөрдөгчийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг,
- ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Мерседес бенз “Е500” маркын автомашиныг Э.Гомбод хариуцуулсан мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 16-ны, 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолуудыг,
- ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Ланд крузер 80” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч Д.С-т хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг,
- ... улсын дугаартай, ... арлын дугаартай, “Ланд крузер 80” маркын автомашиныг иргэний нэхэмжлэгч С.Э-д хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2014 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг,
- ... улсны дугаартай, ... арлын дугаартай, “Мерседес бенз G230”, 11-23 улсын дугаартай, ... арлын дугаартай, “Мерседес бенз” маркын автомашинуудыг Н.Н.О-т хариуцуулан битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгох,
- Н.О-ийн эд хөрөнгө болох тоосго шатаагч байгууламж, үнс шавар шигшүүр, тоосго хэвлэх тоног төхөөрөмж, Налайх дүүргийн 3 дугаар хорооны 25.07 га бүхий уурхайн газар, 20.000 тн улаан өнгийн чингэлэг, монгол гэр зэргийг битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн, 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг,
- шүүгдэгч Т.Б-ы Нокиа загварын 8800 маркын гар утсыг битүүмжилсэн мөрдөгчийн 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолыг тус тус хүчингүй болгох,
- ...улсын дугаартай, . арлын дугаартай, Мерседес бенз Жи500 маркын автомашины шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан Цагдаагийн ерөнхий газар улсын мөрдөн байцаах газрын 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10/4-5076 тоот албан бичгийг цуцлахыг Автотээврийн Үндэсний төвд тус тус даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-аас 184.313.500 төгрөг гаргуулж, хохирогч Л.Б-од 50.000.000 төгрөг, Б.Д.Т-т 20.000.000 төгрөг, Д.Ч-т 81.313.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Ш-т 33.000.000 төгрөг тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Н.Ш- нь үлдэх хохирлоо “Сайн ломбард” банк бус санхүүгийн байгууллагаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Улаанбаатар хотын банкны 2617000528 тоот дансанд байрших 2.000.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохиролд тооцож олгосугай.
9. Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ