Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Раднаабазар

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгч  Л.*******,Б.*******,Б.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Дэлгэр  овогт *******гийн *******, Боржигон овогт *******ийн *******, Бортолбо овогт *******ы ******* нарт холбогдох эрүүгийн 2236000000059 дугаартай, 178/2022/0077/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөмийн мастер, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Hopжинхайpxaн багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2000 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан,  регистрийн дугаартай , Дэлгэр  овогт *******гийн *******

2.Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөг торгох ялаар шийтгүүлж байсан, ПЭ регистрийн дугаартай,Боржигон овогт *******ийн *******

3.Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багт оршин суудаг, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ПВ84082918 регистрийн дугаартай,Бортолбо овогт *******ы *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.******* нь шүүгдэгч Б.*******тэй бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах "Янзага" нэртэй цэцэрлэгийн галын өрөөнд хохирогч Б.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүнийг зодож биед нь баруун чамархайн хэсгийн хуйханы шарх, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, толгойн зулай хэсгийн хуйханы зулгаралтууд, баруун чихний дээд хэсгийн зулгаралтууд, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, духны зүүн доод хэсгийн зулгаралтууд хамар хэсгийн зулгаралт, баруун мөрний хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зуун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөгний дотор хэсгийн цус хуралтууд бухий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь Л.*******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах "Янзага" нэртэй цэцэрлэгийн галын өрөөнд Л.Одгаригийг өмөөрч  Б.*******ыг  зодож биед нь баруун чамархайн хэсгийн хуйханы шарх, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, толгойн зулай хэсгийн хуйханы зулгаралтууд, баруун чихний дээд хэсгийн зулгаралтууд, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, духны зүүн доод хэсгийн зулгаралтууд хамар хэсгийн зулгаралт, баруун мөрний хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зуун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөгний дотор хэсгийн цус хуралтууд бухий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах "Янзага" нэртэй цэцэрлэгийн галын өрөөнд Л.*******, Б.******* нартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдох явцдаа 2 хүний эрүүл мэндэд буюу Л.Одгариг, Б.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-25 хуудас/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-28-33 хуудас/,

Хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ амраад байж байтал манай гэрт Б.******* гэх залуу орж ирээд 30 минут уулзаадахъя гээд намайг цэцэрлэгийн галын өрөөнд дагуулж ороод Соёрхол гэх 2 литрийн архинаас ширээн дээр бараг 4 хуруу хэмжээний архи үлдсэн байсныг Б.*******, Л.******* бид 3  хувааж уугаад юм яриад сууж байтал Л.******* гэх залуу нэлээд согтсон гэнэт миний нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Ингээд би нүүрээ дараад босоод иртэл Б.Мөнхсүх гэх залуу миний араас боогоод би цементэн шалан дээр зууралдаад Б.*******ийн нүүрэн тус газар нэг удаа цохиод газарт унангуут галын өрөөнөөс гарсан. Тэгээд эхнэр нь ирээд Б.*******ийг дагуулаад явсан. Б.*******, Л.******* нартай уулзаад цаг орчим юм ярьж сууж байтал шууд Л.******* миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Тэгээд зөрүүлээд Л.******* гэх хүнийг нүүрэн тус газар 1 удаа баруун гараараа цохьсон... гэх мэдүүлэг /хэргийн 35-40 хуудас/

Хохирогч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Хэрүүл маргааныг Б.******* эхлээд намайг цохисон. Би Б.*******ын нүүрэн тус газар нэг удаа, хөл рүү нэг удаа өшиглөсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Б.*******той уулзаад уучлалт гуйгаад учир зүйгээ олсон. Одоо надад Б.*******оос нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 87-р хуудас/

Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Б.*******ыг араас нь боосон.Тэр цохихоор нь эргүүлээд цохисон. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 28,90-р  хуудас/,

 Гэрч Н.ийн өгсөн... Нөхрөө очоод таттал нүүр амнаас нь цус гарсан байсан. Ингээд нөхрөө галын өрөөнөөс гаргаад аваад явж байтал араас Б.******* баруун гартаа гарын атганы дайтай нүүрс бариад “Б.*******ийг алчихьяа гээд гараад ирсэн. Ингээд дундуур нь ороод нөхрөө салгаад аваад явсан. Б.******* бид нарын араас манай гэрт ирсэн, би эхнэрийг  дуудаад Б.*******ын зүүн талын хөмсөгний цусыг арчиж өгөөд эхнэрт нь өгөөд явуулсан" гэх мэдүүлэг /хэргийн 32-33 хуудас/,

 Гэрч Х.ийн өгсөн... 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед галын өрөөний гадна талд Б.*******, Б.******* нар хэрэлдээд зогсож байсан. Тухайн үед би очиход Б.*******ын цэнхэр куртикны зөв талын ханцуй нь урагдсан байсан. Тэгээд би очоод салгаад явуулчихаад хойшоо яваад өгсөн... гэх мэдүүлэг /хэргийн 55-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн…Б.*******ын биед баруун чамархайн хэсгийн хуйханы шарх, зүүн хөмсөгний дээд хэсгийн шарх, толгойн зулай хэсгийн хуйханы зулгаралтууд, баруун чихний дээд хэсгийн зулгаралтууд, зүүн хөмсөгний дээд хэсгийн зулгаралт, духны зуун доод хэсгийн зулгаралтууд хамар хэсгийн зулгаралт, баруун мөрний хэсгийн зулгаралт, зүүн эгэмний дунд хэсгийн зулгаралт, зүүн бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун өвдөгний дотор хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Б.*******ын биед учирсан шарх гэмтлүүд нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зулгаралтууд болон цус хуралтууд гэмтлууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.*******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх 172 дугаартай дүгнэлт /хэргийн 59-60 хуудас/,

Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн "Л.Одгарийн биеийн зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зуун нудний алимны цус хуралт, хамар хэсгийн зулгаралт, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал болон зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Л.*******ийн биед учирсан дээрх гэмтлууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх 173 дугаартай дүгнэлт /хх-64-65 хуудас/

 Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн "Б.*******ийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралтууд, баруун нудний доод зовхи болон хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, 2 хөмсөгний дунд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх 174 дугаартай дүгнэлт /хх-70 хуудас/

 Яллагдагч Л.*******ийн "яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.." гэх мэдүүлэг /хх-102-103 хуудас/.

Яллагдагч Б.Мөнхсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Б.*******, Б.******* бид гурваас өөр хүн байгаагүй. Тухайн үед бид гурав 2 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архи хувааж уусан ба гурвуулаа архи уусан халамцуу байсан.." гэх мэдүүлэг /хх-106-107 хуудас/,

 Яллагдагч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдуулан шалгаж байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /хх-110-111 хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.*******, Л.*******, Б.******* нар нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах "Янзага" нэртэй цэцэрлэгийн галын өрөөнд хоорондоо маргалдаж улмаар нэгнээ өмөөрч Б.*******, Л.******* нар нь Б.*******ын биед хөнгөн хохирол, Б.******* нь Б.*******, Л.******* нарын биед хөнгөн гэмтэл тус тус санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Б.*******, Л.*******, Б.******* нар нь  хэн нэгнийхээ толгой, нүүр, хоолой хэсгийг боож, мөргөж, цохисноор гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хэн хэн нь хүсэж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон үедээ маргалдаж хоорондоо зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэж хуульчилсан байна.Энэ нь 10.1 дүгээр зүйлийн 2.11-т “бүлэглэж”, 2.6-т “хоёр, түүнээс олон хүнийг” гэж тодорхойлсон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь бүлэглэн, шүүгдэгч Б.******* нь хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.*******, Л.******* нар нь бүлэглэн хүний биед, Б.******* нь хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Иймд шүүгдэгч Б.*******, Л.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.*******, Л.*******, Б.******* нарын биед  хөнгөн гэмтэл учирсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 172, 173, 174 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон.

Шүүгдэгч нар нь хоорондоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, шүүх хуралдаанд хэн хэн нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбар гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.*******, Л.*******, Б.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Б.*******, Л.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тэдний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Л.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх134-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбаруудаар, шүүгдэгч Б.******* нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх135х/,шийтгэх тогтоолын хуулбар /хх-145х/ шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хх-136х/ -аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.*******ийн хувийн байдлын талаар гэрч Г.Бадамхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би нөхөртэйгөө 1998 онд гэр бүл болсон. Надтай сууснаас хойш хүнтэй маргалдаж, хэрүүл шуугиан тарьж байгаагүй одоо л ийм юм боллоо.Хавар ногоо тарьж, хадлан тариалангийн ажил эрхэлдэг...гэх мэдүүлэг/хх-94х/

Шүүгдэгч Б.*******ийн талаар гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Бид хоёр 2006 оноос нөхөрлөж байгаа. Тэр ажилсаг, илүү дутуу зангүй, нэр хүндтэй хүн, хавар болохоор ногоо тарьж амьдардаг...гэх мэдүүлэг/хх-98х/

Шүүгдэгч Б.*******ын талаар гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Б.******* миний мэдэхийн тусархаг, төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй 3 хүүхэдтэй. Хавар ногоо тарьдаг. Өвөл ажилгүй байдаг байх... гэх мэдүүлэг /хх-95х/ шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хэрэгт цугларсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******, Л.******* Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр тус тус торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Бид нар хоорондоо эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна  гэх тайлбар, дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Бид хоёр учраа олж эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна  гэх тайлбар,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батттогтох өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Бид нар эвлэрсэн. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Л.*******, Б.******* нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Л.*******, Б.******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан, шүүгдэгч Б.*******ыг хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч нарын санал, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.******* нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.******* нарт тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6- 36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Дэлгэр овогт *******гийн *******, Боржигон овогт *******ийн ******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн, Бортолбо овогт *******ы *******ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-д  зааснаар шүүгдэгч Дэлгэр  овогт *******гийн *******, Боржигон овогт *******ийн *******, Бортолбо ургийн овогт *******ы ******* нарыг таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.******* нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.******* нарт тайлбарласугай.

 

5.Эрүүгийн 2236000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад  төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д Л.*******, Б.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.*******, Б.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС