Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01435

 

 

 



 

     2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/01435

                   Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “БСБ Финанс ББСБ” ХХК /РД:5443598/-ийн нэхэмжлэлтэй Д.Шүрэн-Очир, Д.Гэрэлт-Од нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн Д.Шүрэн-Очир, Ч.Гэрэлт-Од нар “БСБ Финанс ББСБ” ХХК-иас 2015 оны 02 сарын 10-ны өдрийн 533 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1,949,700 төгрөгийн зээлийг сарын 3,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай буюу 2016 оны 02 сарын 10-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Да хүрээ 45-220 тоотод амьдарч байсан. Гэтэл зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлээгүй. 2015 оны 4 сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Одоо Д.Шүрэн-Очир, Ч.Гэрэлт-Од нарын оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү”  гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК нь Д.Шүрэн-Очир, Ч.Гэрэлт-Од нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Чоносайхан ургийн овогтой Даваагийн Шүрэн-Очир, Бодонгууд ургийн овогтой Чимэддоржийн Гэрэлт-Од нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан “БСБ Финанс ББСБ” ХХК болон Д.Шүрэн-Очир, Ч.Гэрэлт-Од  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бичгээр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 4-7 дугаар тал/

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Шүрэн-Очир, Ч.Гэрэлт-Од нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, цэргийн хотхон 3-246 тоот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 45-220 тоотод тус тус амьдардаггүй болохыг нотолсон Баянзүрх дүүргийн 2,16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул тэдгээрийн оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Шүрэн-Очир /РД:КН85012864/, Ч.Гэрэлт-Од /РД:ЖЭ84050639/ нарыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд этгээд Чоно сайхан ургийн овогтой Даваагийн Шүрэн-Очир /РД:КН85012864/, Бодонгууд ургийн овогтой Чимэддоржийн Гэрэлт-Од /РД:ЖЭ84050639/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Д.Шүрэн-Очир, Ч.Гэрэлт-Од нарыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс/-д даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “БСБ Финанс ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР