Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Байгалмаа  

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат

хохирогч А.Хишигсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг /шүүхэд төлөөлөх үнэмлэхний дугаар-0077/

шүүгдэгч Д.Алтансүх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Далхжавын Алтансүхэд холбогдох эрүүгийн  201619000391 тоот хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, хүнд машин механзмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Өгөөмөрийн 8-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Далхжавын Алтансүх, /РД:НН88052170/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Д.Алтансүх нь Төв аймгийн Заамар Хайлааст  3 дугаар багт иргэн А.Хишигсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Д.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Хохирогч А.Хишигсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Алтансүхтэй сайн дураараа эвлэрсэн. Гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй. Д.Алтансүхэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Д.Отгонсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Хишигсүрэн эгч над руу залгаад гараад ирээч би машинтай очиж байна гэж хэлсэн. Тэгээд Хишигсүрэн эгч ирээд манай нөхөр Алтансүх нөгөө явалдаж байгаа хүүхний гэрт байна гэнэ, хамт очъё гэж хэлсэн. Хишигсүрэн эгчийн ирсэн машинд би Алтансүхийн ахын төрсөн эгч Ариунаа, Цэндсүрэн гээд нийт 4-үүлээ суугаад очсон. Гэрийнх нь хаалгыг цохиод байхад онгойлгож өгөөгүй 5-10 минут гэрийнх нь гадна байж байтал Алтансүх ах гарч ирээд нөгөө явалддаг гэх эмэгтэй нь шууд гэрийнхээ хаалгыг түгжсэн. Алтансүх ах гарч ирээд шууд эгч Ариунаагийн нүүр рүү цохиод, эхнэр Хишигсүрэн эгчийн толгой руу цохиод тэд нарыг чирээд хашаанаас гарсан. Цэндсүрэн эгч бид хоёр тэд нарыг салгах гээд дийлээгүй. Хишигсүрэн эгч цагдаа дуудаарай гэж хэлэхээр нь цагдаа дуудаж Алтансүх ахыг бариулсан. Алтансүх ах архи хэрэглэсэн байсан. Бид нар руу Алтансүх нь яах гэж ирсэн юм бэ гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7648 дугаартай дүгнэлт: Хишигсүрэнгийн биед тархи доргилт, баруун бугалга, баруун гуя, баруун өвдөг шилбэний цус хуралт, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Алтансүх нь Төв аймгийн Заамар Хайлааст  3 дугаар багт иргэн А.Хишигсүрэнг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Д.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7648 дугаартай дүгнэлт, Д.Алтансүхийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

       

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа мэдүүлж, мөн бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Д.Алтансүхэд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч А.Хишигсүрэн нь шүүгдэгч Д.Алтансүхтэй эвлэрч байх тул Д.Алтансүхэд холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Далхжавын Алтансүхийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Монгол Улсын Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Хишигсүрэн нь шүүгдэгч Д.Алтансүхтэй сайн дураараа эвлэрсэн тул Төв аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Д.Алтансүхэд холбогдох 201619000391 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. Д.Алтансүхэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Алтансүхэд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БУЯНТОГТОХ