Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2014/0218

 

"Э" ХК, "А" ХХК, “Г" ХХК-иудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжпэгч "Э" ХК-ийн захирал Г.одгэрэл, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагч Дорнод аймгийн Аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц нарыг 1 оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Э” ХК, “А” ХХК, “Г” ХХК-иудын нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

ТоДоРХоЙЛоХ нь:

Нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: "... Аймгийн Аудитын газраас үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгж компаниудаа дэмжиж ажиллах бус шахан хавчих, үйл ажиллагааг нь зогсоох хэмжээнд арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа нь харамсалтай, уг акт гарсан талаар бид 2013 оны 12 дугаар сарын 18-нд мэдсэн. Хяналт шалгалтынхаа явцад дуудаж уулзах, газрын төлбөртэй асуудлаа төл гэдэг асуудал огт яригдахгүй байж байгаад акт гарсан байсан. Газрын тухай хууль, Засгийн газраас тогтоосон журам ёсоор Засаг даргаас дуудлага худалдаа явуулах зохирчмж гарч, комисс байгуулагдан, 30-аас доошгүй хоногийн өмнө зар тавих ёстой. Анхнаасаа ийм процедурын дагуу явагдаагүй тул дуудлага худалдааны анхны үнэ гэдэг асуудал яригдах ёсгүй. Актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Аудитын газрын дарга Л.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Аймгийн Аудитын газар нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж, 2013 онд хийсэн төлөвлөгөөт гүйцэтгэлийн аудитаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг тооцохдоо Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 ( оны 206 тоот тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцсон эсэхийг шалгахад уг аргачлалыг баримтлалгүй, хуучин мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 218 дугаар тушаалаар баталсан аргачлалаар тооцсон байсан. Чулуунхороот сумын 1 га газрын дуудлага худалдааны үнэ 46.120.8 төгрөг бөгөөд 18400 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны үнэ болох 848.622.720 төгрөгийг төсөвт төлүүлэхээс 60.400.000 төгрөгийг 2012 онд төсөвт төлүүлсэн байна. Дээрх актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч аймгийн ахлах Аудитор В.Ц * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан бол хүчингүй болгох байсан. Гэтэл газрын үр шимийг тодорхой хэмжээнд ашигласан, байгалийнх нь анхны байдлаас өөр төлөвт оруулсан учраас дуудлага худалдааны анхны үнийг нь төлүүлэх замаар эдгээр юмпаниудад боломж олгосон хамгийн оновчтой, хуулийн дагуу акт тавьсан. Газрыг үнэгүй эзэмшинэ гэдэг хууль байхгүй, тухайн үеийн сумын удирдлагууд хууль, журмаа мэдэхгүй байснаас гэж тайлбарласан байсан. Хуулийг мэдэхгүй байх нь хэрэгжүүлэхгүй байх эрхтэй гэсэн үг биш юм. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 ' дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан "Э" ХК, "А" ХХК, “Г" ХХК-ийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Эы Дорнод аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ЭЯАо 2013/17-ГА-01/141 дүгээр "төсөвт төвлөрүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч "Э" ХК-ийн захирал Г.одгэрэл, нэхэмжлэгч нарын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Э нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч "Э" ХК, "А" ХХК, “Г" ХХК-иудын итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц.Э надаас Дорнод аймгийн Аудитын газарт холбогдуулан гаргасан "Дорнод аймгийн Аудитын газрын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ЭНАо ЭНАо 2013/17-ГА-141 дугаартай "төсөвт төвлөрүүлэх тухай" актыг хүчингүй болгуулах < шаардлага бүхий нэхэмжпэлийг Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 05 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зевшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

"Э" САА нь анх 1954 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр байгуулагдаж жилдээ 21243 га газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан (хавтаст хэрэгт 1978 онд зурагдсан “Э” ХК-ийн тариалангийн зориулалтаар ашиглаж байсан эдэлбэр газрын зургийг С компаниар га-г нь тогтоолгосон материалыг хавсаргасан) Дорнод аймгийн өмч хувьчлалын комиссын 1994 оны 3 дугаар сарын 22-ны 15 тоот тогтоолоор "Э" ХК болсноос хойш одоог хүртэл Чулуунхороот сумандаа тасралтгүй газар, тариалангийн үйл ажиллагааг явуулж Чулуунхороот сумын 3500 иргэнийг ажилтай орлоготой байлгаж байсан уламжпал одоо ч гэсэн үргэлжилж 400 гаруй гишүүнтэй хувьцаат компани хэвээрээ үйл ажилгаагаа явуулж байна.

ЭРАС 2013/17-ГА-01-141 тоот акт тавигдах үед 1998 оноос хойш "Э" ХК- ийн 51 хувийн хувьцааг зээмшиж байсан "А" ХХК нь хүсэлт гаргаж, өөрийн Чулуунхороот сумын Засаг даргын 2011 оны 93 тоот захирамжаар олгогдсон 8400 га газар эзэмших эрхийн гэрчилгээг "Э" ХК-д 2013 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/34 тоот захирамжийн хүрээнд шилжүүлсэн баримтыг аудитор, шүүх хянаж үзсэнгүй.

1994 онд гарсан Газрын тухай хуулийн хүрээнд 1998 оны 3 дугаар сарын 23-ны 21 тоот шийдвэрээр (дээрх захирамж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ хавтаст хэрэгт байгаа) "Э" ХХ-д олгогдсон 10 000 /арван мянган/га үр, тариа тарих зориулалт бүхий газрын 09 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 40.2, "энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.4-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон

 

шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд тусгуулна” гэсэн заалтын дагуу хүчингүй болгосон захирамж гаргаагүй, мэдэгдэл өгөөгүй, улсын бүртгэлд тусгуулаагүй учир өнөөдөр ч газар эзэмших эрх хүчинтэй байгааг мөн энэ тухай Чулуунхороот сумын засаг дарга З.Гэрэлт-од шүүхэд өгсөн мэдүүлэгтээ тодорхойлсныг ч анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

 

"Э" ХК-ийн захирал Б.Ц-ийн 2011 оны 9 дүгээр сарын 16-ны А/13 ( тоот хүсэлтэд манай эзэмшиж буй газрыг газрын тухай шинэ хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгож өгнө үү гзсэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг Чулуунхороот сумын Засаг дарга хүлээн авч захирамж гарган гэрээг хийн гэрчилгээ олгосон, дээрх гаргасан захирамж нь газар олгох захирамж бус газар эзэмших эрхийн хугацааг сунгах захирамж байх учиртай байсан. Энэ нь "Э" ХК-ийн буруу биш юм. Аудитын байгууллага үүнийг залруулах тогтоол гаргах учиртай байсан. "Э" ХК, "А" ХХК, “Г" ХХК нь нийтдээ 79.12 сая төгрөг 2011, 2012 онуудад "Чулуунхороот" сумын "Сум хөгжүүлэх сан"-гийн 071351401 дансанд мөн аймгийн газрын албаны дансанд шилжүүлсэн нь тухайн эзэмшил газарт ноогдох газрын төлбөрийг жил, жилд хуваан төлсөн болохыг анхан шатны шүүх болон аудитын байгууллага анхааралгүй орхигдуулж дуудлага худалдааны төлбөр хэмээн ойлгосон нь алдаа гарах үүд болжээ. Мөн төлбөрийн баримтыг аудитор тогтоохдоо манай гурван компаниас 60.4 сая төгрөг төлөгдсөн хэмээн бичсэн нь буруу байна.

Хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байх үед уг нэхэмжлэлийн нэг төлөөлөгч “Г" ХХК-ийн Галуут багт 2000 га тариалангийн газар эзэмших тухай 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Чулуунхороот" сумын Засаг даргын 97 тоот захирамж болон захирамжаар олгогдсон нэгж талбарын 210300006 тоот дугаар бүхий гэзар эзэмших 0100873 тоот эрхийн гэрчилгээг эзэмших эрхийг тус тус цуцалсан тухай "Чулуунхороот" сумын Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1/3/ тоот захирамж гарсан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгзэр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлэлгүй дээрх 1/37 тоот захирамжийг гаргуулан авалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн 05 тоот шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд заасан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцээгүй байна.

Дорнод аймгийн Аудитын газрын ахлах аудитор В.Ц, аудитор Б.одхүү ( нар Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын дуудлага худалдаа, суурь үнэлгээний орлого төвлөрөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төсөвт төвлөрүүлсэн эсэхийг шалгаад, 2011 онд Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг даргын “Э” ХК, “А” ХХК, “Гэгээлэг трейд” ХХК-д 18400 га газрыг эзэмшүүлэхдээ, газар эзэмших гэрчилгээний үнэ болох төсөвт төлөөгүй 788.222.720 төгрөгийн төлбөрийг “Э” ХК, “А” ХХК, “Гэгээлэг трейд” ХХК-иудаар төлүүлж, төсөвт төвлөрүүлэхээр төлбөрийн ДРАГ- 2013/17-ГА, 01/141 актыг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тавьсан байна.

Нэхэмжпэгч “Э” ХК, “А” ХХК, “Гэгээлэг трейд” ХХК-иуд дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ "... ' Газрын тухай хууль, Засгийн газраас тогтоосон журам ёсоор Засаг даргаас дуудлага худалдаа явуулах захирамж гарч, комисс байгуулагдан 30-аас доошгүй хоногийн өмнө зар тавих ёстой. Анхнаасаа ийм процедурын дагуу явагдаагүй тул дуудлага худалдааны анхны үнэ гэдэг асуудал яригдах ёсгүй. Бид газрын төлбөр болон бусад тавьсан шаардлагуудыг бүрэн биелүүлж байсан” гэж, хариуцагч нь “... 2013 оны 11 дүгээр сард хийсэн төлөвлөгөөт шалгалтаар дээрх 3 компанид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй болох нь илэрсэн, Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-одод эдгээр компаниудаараа дуудлага худалдааны анхны үнийг төлүүлчих гэсэн шаардлагыг тавьж, уг актыг гаргасан” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасан үүргийн хүрээнд дараах нөхцөл байдлуудыг шалгаж тодруулан, холбогдох нотлох баримтуудыг цуглуулж, хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Төрийн аудитын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “төрийн аудитын байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамрагдах аливаа байгууллага, хөтөлбөрт гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж болно”, 19.2-т “төрийн аудитын байгууллага аудитын зорилт, хамрах хүрээний талаар аудит хийлгэх байгууллагад аудит эхлэхээс өмнө мэдэгдэнэ”, 19.3-т “аудит дуусаж, тайлангийн төсөл бэлэн болсны дараа төрийн аудитын байгууллага дараахь арга хэмжээ авна”, 19.3.1-т “аудит хийлгэсэн байгууллагад тайлангийн төслийг өгч ажлын 10 хоногийн дотор саналаа өгөхийг хүсэх”, “аудит хийлгэсэн байгууллагаас ирүүлсэн саналыг судлан үндэслэлтэй гэж үзвэл тайланд засвар оруулах, үндэслэлгүй гэж үзвэл өөрийн дүгнэлтийг нэмэлт нотлох зүйлээр бататгах арга хэмжээ авах”, 19.3.3-т “тайлангийн эцсийн хувилбарыг ... холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх”-ээр хуульчилжээ.

Гэтэл нэхэмжпэгч “Э” ХХК, “А” ХХК, “Гэгээлэг трейд” ХХК-иудад газар эзэмшүүлэхдээ газар эзэмших гэрчилгээний үнэ болох 848622720 төгрөгөөс 788222720 төгрөгийг төлүүлэх актыг тогтоохдоо дээрх хуульд заасан шаардлагыг хангаж гүйцэтгэлийн аудит хийсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заажээ.

Хариуцагч Дорнод аймгийн Чулуунхороот сумын Засаг дарга З.Гэрэлт-одын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/08 дугаар захирамжаар, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан үндэслэлээр “Гэгээлэг трейд” ХХК-ийн Галуут багийн Мянган хурга гэх газарт газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн 2000 га газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан байхад шүүх Аудитын газрын актыг бүхэлдээ хүчинтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Нэхэмжпэгч нь “... манай компани нь 1954 онд анх “Э” САА гэж байгуулагдсан бөгөөд одоог хүртэл Чулуунхороот сумандаа газар тариалангийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Манайх шинээр газар эзэмших биш, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлт гаргасан”, “хариуцагч нь нэхэмжпэгчийн газар эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болсон” гэж маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд, шүүх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийгдахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТоГТооХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

 

 


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.