Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01380

 

 

    2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/01380

                  Улаанбаатар хот

     

 

     Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Ханну төв 4 давхар 402 тоот хаягт байрлах, “Хабул констракшн” ХХК /РД:5878837/,

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Элит хотхон 12 дугаар байр, 01 тоот хаягт байрлах, “Хабул групп” ХХК /РД:5785022/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, “Эрин интернэшнл” ХХК /РД:2715678/-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239,872,861 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 45,285,551.04 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж  оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч “Хабул групп” ХХК, “Хабул констракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хабул групп” ХХК нь хариуцагч компанитай 2014 оны 08 сарын 26 өдөр №116 тоот зоорийн давхарын шалны ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Үүнд А1 блок-1  010 м.кв, А2 блок-1  010 м.кв, В1 блок- 005 м.кв, В2 блок-842 м.кв нийт 3 867 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 11,800 төгрөгөөр /3 025*11 800 төгрөг/ нийт 45 630 600 төгрөгийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний нэмэлт болгож 2014 оны 09 сарын 14-ний гэрээ байгуулахдаа В2 блокны 1м.кв талбайн үнийг 19,800 болгож нэмэгдүүлсэн. /19,800-11,800=8,000 төгрөг, 8,000*842 м.кв=6,736,000 төгрөг/, С1 блок-2 416 м.кв, 1м.кв үнэ 19,800 төгрөг. Ингээд нэмэлт гэрээний нийт үнэ 54,572,800 төгрөг. Үндсэн гэрээ, нэмэлт гэрээний нийт үнэ 100,203,400 төгрөг болж байна. Хариуцагч талаас энэхүү гэрээний санхүүжилт болгож нийт 95,102,960 төгрөгийг шилжүүлсэн. Одоо гэрээний үлдэгдэл 5,100,440 төгрөгийг хариуцагчаас авах ёстой. “Хабул констракшн” ХХК нь хариуцагч компанитай 2014 оны 09 сарын 22-ны өдөр “зоорийн давхарын шалны ажил гүйцэтгэх гэрээ” №147 тоот гэрээг байгуулсан. Гэрээний үнэ 19,998,000 төгрөг, №2 тоот нэмэлт гэрээний үнэ 15,055,680 төгрөг, №3 тоот нэмэлт гэрээний үнэ 17,475,000 төгрөг нийт 52,528,680 төгрөг үүнээс санхүүжилт болгож 49,376,616 төгрөг авсан бөгөөд үлдэгдэл 152 064 төгрөгийг аваагүй байгаа. “Хабул констракшн” ХХК нь хариуцагч компанитай 2014 оны 10 сарын 20-ны өдөр №167 тоот 297,220,000 төгрөгийн үнэ бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Санхүүжилтээр 143,172,981 төгрөг авсан, бартераар 113,758,700 төгрөгийн үнэтэй орон сууц авсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 40,288,319 төгрөг байгаагаас баталгааны 5 хувь буюу 9,173,065 төгрөгийг хасч тооцвол 31,115,254 төгрөгийн төлбөрийг аваагүй байна. 2014 оны 12 сарын 04 өдөр нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд 36,594,880 төгрөгийн үнэтэй. Нэмэлт гэрээний санхүүжилтэд 2014 оны 12 сарын 24-ний өдөр 25,838,720 төгрөг, 2015 оны 04 сарын 06-ны өдөр 8,651,536 төгрөг шилжүүлж авсан ба нэмэлт гэрээний үлдэгдэл 2,104,624 төгрөг болж байна. Тухайн нэмэлт үлдэгдэл төлбөрөөс баталгааны 5 хувь буюу 1,829,744 төгрөгийг хасч тооцвол 274,880 төгрөг болж байна. Үндсэн гэрээний болон нэмэлт гэрээний үлдэгдлээс баталгааны төлбөрийг хасвал нийт 31,390,134 төгрөг болж байгаа ба гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчаас авах эрхтэй гэж заасан тул Улсын комисс хүлээж авсан 2015 оны 04 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 580 хоногийн алданги /31,390,134 төгрөг * 0.2% * 580=36,412,555 төгрөг/ нийт 36,412,555 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 50 хувь нь 15,695,067 төгрөг болж байна. №167 тоот гэрээний нийт үлдэгдэл 31,390,134 төгрөг, алданги 15,695,067 төгрөг нийт үнэ 47,085,201 төгрөг, “Хабул констракшн” ХХК нь хариуцагч компанитай 2014 оны 10 сарын 20-ны өдөр №168 тоот 188,397,300 төгрөгийн үнэ бүхий “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.  Санхүүжилтээр 54,299,174 төгрөг авсан, манай компанийн буруутайгаас болж бид 13 хоног хугацаа хэтрүүлж гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар 1,654,824 төгрөгийн торгууль хүлээсэн. Торгууль хүлээсэн үнийг нэмэхээр гэрээний үнэнд нийт 55,953,998 төгрөг авсан. Гэрээний үлдэгдэл төлбөр 132,443,302 төгрөг бөгөөд гэрээний дагуу баталгааны дагуу 5 хувь буюу 9,419,865 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл нь 123,023,437 төгрөг болж байна. Гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алдангийг захиалагчаас авах эрхтэй гэж заасан тул Улсын комисс хүлээж авсан 2015 оны 04 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх 580 хоногийн алданги /123,023,437 төгрөг * 0.2% * 580=142,707,187 төгрөг/ нийт 142,707, 187 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 50 хувь нь 61,511,719 төгрөг болж байна. Гэрээний дагуу гүйцэтгэх үүргийн дүн нь 184,535,156 төгрөг байна. 2014 оны 08 сарын 26-ны өдрийн №116 тоот гэрээний үлдэгдэп 5,100,440 төгрөг, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн №147 тоот гэрээний үлдэгдэл 3,152,064 төгрөг, 2014.10.20-ны өдрийн №167 тоот гэрээний үлдэгдэл алдангийн хамт 47,085, 201 төгрөг, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн №168 тоот гэрээний үлдэгдэл алдангийн хамт 184,535,156 төгрөг болж байх бөгөөд хариуцагч компаниас дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд нийт 239,872,861 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэжээ.

 

      Хариуцагч “Эрин интернэшнл” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Эрин Интернэшнл ХХК болон “Хабул констракшн” ХХК-ын хооронд 3 ширхэг үндсэн гэрээ байгуулдсан ба үүнийг дурьдвал, Нэгд: Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 147 тоот гэрээ /2014.09.22/ Хоёр: Дээврийн /С7, Э барилга/ ажил гүйцэтгэх 167 тоот гэрээ 12014.10.201 Гурав: А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээ 2014.10.20/ -г тус тус байгуулсан болно. А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээний 2.1-д зааснаар А1 блокын гадна фасадны бүх ажлыг 1м.кв нь 30,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирч, гэрээний нийт үнийг ажлын гүйцэтгэлээр тодорхойлохоор гэрээ байгуулсан. Гэрээний 5.1-д “Гүйцэтгэгч нь Барилга угсралтын ажлын технологи, БНБД дүрэмд заасан хүлээлцэх алдааны норм, нормативуудыг чанд мөрдөж ажиллана”, “5.2-д нь гэрээний 5.1-д заасан БНБД-д зөрчснөөс үүдсэн хариуцалагыг гүйцэтгэгч нь хариуцаж, өөрийн хөрөнгөөр засаж залруулах”-гэж тус тус заагдсан билээ. Мөн уг гэрээний 6.4-д “...зөрчил гологдол арилгахад шаардагдах зардлыг тооцож гүйцэтгэгчээс гаргуулах буюу ажлын хөлснөөс хасаж тооцно” хэмээн заагдсан. Гүйцэтгэгч “Хабул Констракшн” ХХК нь А1 барилгын фасадны бүх ажлыг бүхэлд нь дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцсон ч 2014 оны 10 сард “Хабул констракшн” ХХК нь эрээгээр тохирсон ажлыг гэрээнд заасны хугацаанд чанарын дагуу гүйцэтгэж чадахгүй ^айсан нь илэрхий болж, 2014 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах Эрин .орооллын эхний ээлжийн барилга графикт хугацаандаа ашиглалтанд орж чадахгүй Тюлсон нь тодорхой болсон тул энэ талаар Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатарт мэдэгдсэн ч р дүн гараагүй тул 168 тоот гэрээг цуцлах асуудал яригдаж /гэрээний 4.9-д зааснаар/, лмаар Бат Ган-Урлахуй ХХК-иар А1 барилгын фасадын зарим ажлыг гүйцэтгүүлэхээр  болсон.

 

 
 

Учир нь А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээний санхүүжилт нь ажлын гүйцэтгэлээр тооцогдохоор зохицуулалттай бөгөөд өөрөөр хэлбэл хийж, гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр гүйцэтгэл бичиж, санхүүжилт олгогдох юм. Улмаар өвлийн улирлаас хамаарч фасадны ажлыг бүрэн зогссон билээ. Өвлийн улирлаас өмнө гадна фасадны ажил гүйцэтгээгүй шалтгаалан уг барилгыг ашиглалтанд оруулж чадаагүйгээс Эрин хорооллын захиалагч нар тогтсон хугацаандаа "орон сууцандаа орох” боломжгүй болж, Эрин Интернэшнл ХХК нь дулаан, цахилгаан нэмэлт зардлыг хоосон барилгад төлж, санхүүгийн хувьд ихээхэн алдагдал хүлээсэн. Эрин Интернэшнл ХХК-ийн дотоод хяналтын зүгээс 2015 оны 01 сард А1 барилгын фасадны ажлыг шалгахад дутуу хийгдсэн ажлуудад нь ихээхэн доголдол илэрсэн. Гэтэл 2015 оны хавар “Хабул констракшн” ХХК-ийн дутуу гүйцэтгэсэн А1 барилгын фасад ховхорч унан А1 барилгын фасадны ажил ямар ч үр ашиггүй болохын зэрэгцээ Эрин хорооллын маркетинг сурталчилгаанд зарцуулсан 100 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт ач холбогдлоо алдаж, иргэдэд чанаргүй барилга гэх ойлголтыг төрүүлэн компанийн орон сууц борлуулалтанд ихээхэн хэмжээний хохирол учруулсан төдийгүй барилга Улсын комисст өгөх асуудал ихээхэн хугацаа алдсан тул А1 барилгын фасадны дутуу ажил, "Хабул констракшн” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг засах талаар компанийн удирдлагууд болон “Хабул констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Мөнхбаатар ажилтан гэх Рэнцэнноров нар газар дээр нь үзэж танилцан уг гэрээг цуцлаж, А1 барилгын фасадны дутуу ажил болон ажлын доголдол засах ажлыг Эрин Интернэшнл ХХК нь Сариг хайрхан Уул ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр болсон. Учир нь “Хабул констракшн” ХХК барилгын фасад гүйцэтгэхэд мэргэжлийн инженергүйн зэрэгцээ хүн хүчний хувьд ажлыг гүйцэтгэх боломжгүй гэдгээ хүлээн зөвшөөрч 2014 оны 09 сарын 22-ны өдрийн 147 тоот гэрээгээр “Зоорийн давхрын шалны ажил” гүйцэтгэсэн тул уг гэрээнд 2015 оны 05 сарын 13-ны өдөр №2 тоот нэмэлт гэрээг байгуулан 14,998,500 төгрөгийн ажлын хөлс авсан. Эрин Интернэшнл ХХК нь Сариг Хайрхан уул ХХК-тай нь “Гадна фасадны ажил гүйцэтгэх 64/15г тоот гэрээ”-г байгуулан 103,515,619.00 төгрөгийн ажил гүйцэтгүүлсэн бөгөөд Хабул Констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн 30 гаран хувийн гүйцэтгэлтэй ажлыг /А1 барилгын чулуун фасад/ бүхэлд нь буулган дахин шинээр гүйцэтгүүлсэн бөгөөд ажлын доголдлыг засварлахтай холбогдуулан 45,285,551.04 төгрөгийн зардал гарсан. Дээрх 45,285,551.04 төгрөг нь Иргэний хуулийн 352-р зүйлийн 352.2.2-т зааснаар "...захиалагч нь доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх” үүрэг үүсч байгаа ба гэрээнд зааснаар технологийн дагуу хийгээгүйгээс үүдсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал тул Хабул Констракшн ХХК-ийн төлөх зардал гэж үзэж байна. Холбогдох гэрээ болон бусад баримтыг шүүхэд өмнө хүргүүлсэн болно. Иймд дээрх 45,285,551.04 төгрөгийг Хабул Констракшн ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК нь “Эрин Интернэшнл” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 239,872,861 төгрөгийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Эрин Интернэшнл” ХХК-ийн 45,285,551.04 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг удирдлага болгон эвлэрлийн гэрээ гэх энэхүү гэрээг байгуулав.

Үүнд: “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК нь “Эрин Интернэшнл” ХХК-д холбогдуулан, ажил гүйцэттэх гэрээний дагуу 2014 оны 08 сарын 26-ны өдрийн 116 тоот гэрээний үлдэгдэл  5,100,440 төгрөг, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн 147 тоот гэрээний үлдэгдэл 3,152,064 төгрөг, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 167 тоот гэрээний үлдэгдэл, алданги 47,085,201 төгрөг, 2014.10.20-ний өдрийн 168 тоот гэрээний үлдэгдэл, алданги 184,535,156 төгрөг буюу нийт 239,872,861 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 177,382,861 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,  “Эрин Интернэшнл” ХХК нь “Хабул Констракшн” ХХК-д холбогдуулан 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 168 тоот гэрээний дагуу гаргасан 45,285,551.04 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, “Эрин Интернэшнл” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 62,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдөр “Хабул Констракшн” ХХК-д шилжүүлэхээр тохиролцож, “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК болон “Эрин Интернэшнл” ХХК нь энэхүү эвлэрлийн гэрээнд заагдсан төлбөрөөс өөр буюу 2014 оны 08 сарын 26-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 116 тоот гэрээ, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 147 тоот гэрээ”, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн Дээврийн /С7, барилга/ ажил гүйцэтгэх 167 тоот  гэрээ, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээтэй холбогдох төлбөр, тооцооны үлдэгдэлгүй болно. “Хабул Констракшн” ХХК-ийн 167 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын доголдлыг “Эрин Интернэшнл” ХХК нь өөрөө хариуцаж арилгахаар тохиролцож, Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нь тус тус өөрсдөө хариуцахаар тохиролцож, нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн талаар талууд дээрх байдлаар тохирсон ба дахин уг асуудлаар буюу 2014 оны 08 сарын 26-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 116 тоот гэрээ, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 147 тоот гэрээ”, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн Дээврийн /С7, В барилга/ ажил гүйцэтгэх 167 тоот гэрээ, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээний талаар шүүхэд хандах эрхгүй болно” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:    

Нэхэмжлэгч Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК нь хариуцагч “Эрин Интернэшнл” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 239,872,861 төгрөг гаргуулах, “Эрин Интернэшнл” ХХК нь “Хабул Констракшн” ХХК-иас 45,285,551.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 239,872,861 төгрөгийг  177,382,861 төгрөгөөр багасгаж, “Эрин интернэшнл” ХХК нь  45,285,551.04 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Эрин интернэшл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 62,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч энэхүү гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдөр “Хабул Констракшн” ХХК-д шилжүүлэхээр тохиролцож, “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК болон “Эрин Интернэшнл” ХХК нь энэхүү эвлэрлийн гэрээнд заагдсан төлбөрөөс өөр буюу 2014 оны 08 сарын 26-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 116 тоот гэрээ, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 147 тоот гэрээ”, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн Дээврийн /С7, барилга/ ажил гүйцэтгэх 167 тоот  гэрээ, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээтэй холбогдох төлбөр, тооцооны үлдэгдэлгүй болж, “Хабул Констракшн” ХХК-ийн 167 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын доголдлыг “Эрин Интернэшнл” ХХК нь өөрөө хариуцаж арилгаж, Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нь тус тус өөрсдөө хариуцахаар тохиролцож дахин уг асуудлаар буюу 2014 оны 08 сарын 26-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 116 тоот гэрээ, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 147 тоот гэрээ”, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн Дээврийн /С7, В барилга/ ажил гүйцэтгэх 167 тоот гэрээ, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээний талаар шүүхэд хандах эрхгүй болно гэж харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК нь 239,872,861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 177,382,861 төгрөгөөр багасгаж  “Эрин интернэшнл” ХХК нь 45,285,551.04 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “Эрин интернэшл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,500,000 төгрөгийг гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарсан өдөр “Хабул Констракшн” ХХК-д шилжүүлэхээр, “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК болон “Эрин Интернэшнл” ХХК нь энэхүү эвлэрлийн гэрээнд заагдсан төлбөрөөс өөр буюу 2014 оны 08 сарын 26-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 116 тоот гэрээ, 2014 оны 09 сарын 22-ны өдрийн “Зоорийн давхрын шалны ажил гүйцэтгэх 147 тоот гэрээ”, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн Дээврийн /С7, барилга/ ажил гүйцэтгэх 167 тоот  гэрээ, 2014 оны 10 сарын 20-ны өдрийн А1 барилгын гадна фасадны ажил гүйцэтгэх 168 тоот гэрээтэй холбогдох төлбөр, тооцооны үлдэгдэлгүй болж, “Хабул Констракшн” ХХК-ийн 167 тоот гэрээгээр гүйцэтгэсэн ажлын доголдлыг “Эрин Интернэшнл” ХХК нь өөрөө хариуцан арилгаж, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагч нь тус тус өөрсдөө хариуцахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч “Хабул Констракшн” ХХК, “Хабул Групп” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 1,428,365 төгрөгийг, хариуцагч “Эрин интернэшнл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 384,380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6-д заасны дагуу хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэх болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

        

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.АЗБАЯР